Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хамарны хар батганаас салцгаая
Дуу хөгжим

Хамарны хар батганаас салцгаая

Урлаг Урлаг07/07/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2016-07-07_1442472798264722016-07-07-15-43[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Толинд ойртон хамраа сайн ажиглавал маш олон тооны жижиг хар толбонууд байгааг харах болно. Энэ бол хар батга бөгөөд үүнээс салах аргыг хүргэе.

Хар батга нь арьсан дээрх хүний үсний уутанцарт гадны бохирдол орж бөглөрснөөс үүдэлтэй арьсны бохирдол үүсч үхэжсэн хэсэг бөгөөд энэ хэсгийн арисыг гуужуулан цэвэрлэж байх хэрэгтэй. Эс тэгвээс арьс бохирдож арьсны эрүүл ахуйд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй гоо сайханд ч таатай бус байх болно.

Ингээд гэрийн нөхцөлд гар доорх бүтээгдэхүүн ашиглан хар батганаас хэрхэн амархан салах аргуудыг хүргэж байна.

1. Ууранд утах – Та хар батга арилгах ямар ч арга хэрэглэхээсээ өмнө заавал хэрэгжүүлэх алхам бол халуун усны ууранд нүүрээ утах юм. Ингэснээр усны халуун уур нь арьсыг хөлөргөж үсний уутанцруудыг тэлдэг байна. Энэ нь хар батгыг уутанцрын нүхнээс салгахад амархан, үр дүнтэй болгодог.

2. Хүнсний сода, алимны цуу – Багахан хэмжээний хүнсний сода, алимны цуу, усыг ашиглан зуурах ба зуурмаг нялцгайвтар болно. Ингээд хамрандаа түрхэж хаттал нь хүлээгээд хуулж аваарай.

3. Хамар болон арьсны үхэжсэн хэсгийг гуужуулж сэргээх маск – 2 хоолны халбага овъёос, 3 хоолны халбага тараг, 3-4 дусал нимбэгний шүүсийг сайтар холиод нүүрний арьс эсвэл зөвхөн хамар хэсэгтэй түрхээд 20-25 минут болгоод бүлээн усаар угаана. Энэ нь химийн найрлага орсон аливаа гоо сайхны бүтээгдэхүүнийг бодоход 100 хувь байгалийн гаралтай маск болох ба үхэжсэн хэсгийг арилгаж, арьсыг цайруулж, гэрэлтүүлдэг байна. 

4. Өндөгний цагаан – Өндөгний цагааныг ялгаж аваад хамарны хэсэгт бага багаар түрхэнэ. Түрхэсний дараа хатах бүрт нь давхарлан түрхэж хатаагаарай. Энэ үйлдлийг 3-4 удаа хийх ба дууссаны дараа өндөгний цагаан хатаж арьсыг таталдуулах үед хуулж аваад угаагаарай. Энэ нь арьсанд маш сайн тэжээл өгч сэргээгээх гадна хар батгыг хуулна.

5. Зөгийн бал, сүүний маск – Адилхан хэмжээтэй зөгийн бал, сүүг хольж хутгаад богино долгионы зууханд халааж нялцгай наалдамхай болгоно. Ингээд хамрандаа зузаан түрхээд 15-20 минутын дараа хатааж хуулж аваарай.

6. Нүүрээ цэвэрлэхдээ хамарны хэсгийг үлдээлгүй байнга цэвэрлэж байгаарай. Мөн дэрний уутыг байнга угааж цэвэрхэн байлгах хэрэгтэй. Бид унтаж байхдаа өөрсдөө ч мэдэхгүй дэрний уутанд нүүрний хэсгийг маш их үрдэг тул энэ нь бохирдох нэг шалтгаан болно. Мөн гар, үсийг нүүрний арьсанд хүргэхгүй байх хэрэгтэй. Үс нь тослог ихтэй байдаг бол бидний гар байнга бактертай байдгийг санаарай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

‘’King Kylie’’ шинэ дуу гаргалаа

18/10/2025
Дуу хөгжим Урлаг

Тейлор Свифтийн шүтэн бишрэгчид Германы музейд олноороо зочилжээ

17/10/2025
Дуу хөгжим Урлаг

Домогт “Kiss” хамтлагийг үндэслэгч Эйс Фрейли 74 насандаа таалал төгслөө

17/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Стив Жобсын дүрийг зоосон дээр мөнхөлнө

19/10/2025

“Predator” эргэн ирнэ

19/10/2025

Тархийг компьютерт холбох мэс заслыг Европт анх удаа хийжээ

19/10/2025

“Now You See Me Now You Don’t” киног нээнэ

18/10/2025

Ш.Наранчимэг: Хүн хоолойгоор бус ухаанаар дуулдаг

18/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.