Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Дараах бүтээгдэхүүнүүдийг хэзээ ч, бүр хэзээ ч нүүрний арьсандаа бүү хүргэ
Дуу хөгжим

Дараах бүтээгдэхүүнүүдийг хэзээ ч, бүр хэзээ ч нүүрний арьсандаа бүү хүргэ

Урлаг Урлаг11/07/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
fe21f0ed2d37ac0187fcfafb9173ae84849590402016-07-11-09-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүний нүүрний арьс бусад хэсгийн арьсыг бодвол илүү эмзэг, бас мэдрэмтгий байдаг. Мөн бид бүхэн өдөр тутамдаа, тэр тусмаа зуны улиралд гоо сайхандаа зориулан маш олон төрлийн үүрэг зориулалт, үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэдэг шүү дээ. Харин бидний өдөр тутамдаа хэрэглэдэг тэрхүү бүтээгдэхүүнүүд дунд нүүрний арьсанд маш хор хохирол учруулж мэдэх зүйлс нэлээдгүй байдгийг та мэдэх үү?

Биеийн тос
Биеийн арьс, нүүрний арьс хоёрын бүтэц өөр байдаг. Биеийн тос нь өтгөн, үнэртүүлэгчтэй байдаг учир нүүрний арьсыг цочроож үрэвсүүлэн амархан хөгшрүүлдэг байна.

Үсний тос
Үнэртүүлэгч бодис агуулдаг тул нүүрний арьсыг цочроож, маш амархан үрэвсүүлдэг.

Үсний лак
Үсний хэлбэрээ хадгалахын тулд лак цацахдаа нүүрлүүгээ цацахаас болгоомжлох хэрэгтэй. Үсний лак нь чийг болон спиртний найрлагатай тул арьсыг хуурайшуулж, маш амархан үрчлээтүүлдэг.

Үсний будаг
Нэлээдгүй хортой химийн найрлагатай байдаг тул нүүр гэлтгүй бусад арьсандаа ч хүргэхгүй байх хэрэгтэй. Ялангуяа нүд, зовхины арьсанд хүргэж болохгүй. Хэрэв хүргэвэл арьсыг цочроож, түлэх аюултай.

Хөлс дарагч
Хөлсийг хатаах үйлчилгээтэй энэхүү бүтээгдэхүүнийг нүүрэндээ түрхвэл арьс чинь хайлчихвуу гэмээр суларч, унжих болно. 

Хумсны лак
Энэ бүтээгдэхүүн зөвхөн хумс будахад зориулагдсан тул нүүрний арьсанд түрхэж болох талаар мартсан нь дээр. Хумсны лакны молекулууд арьсыг маш их гэмтээдэг. Та "ямар тэнэг нь хумсны лак нүүрэндээ түрхэх вэ дээ" гэж бодож магадгүй л юм. Гэхдээ ямар нэгэн багт наадам эсвэл аймшгийн баярын үеэр зарим хүмүүс үүнийг нүүр хувиргалтандаа хэрэглэчихсэн байдаг юм шүү.

Хөлийн тос
Энэ нь хөлний хатуу арьсыг зөөлрүүлж, гуужуулах үйлчилгээтэй байдаг тул химийн олон төрлийн найрлагатай байдаг. Тиймээс нүүрний арьсанд хүргэж огт болохгүй.

Эдгээрээс гадна хүнсний бүтээгдэхүүнүүдээс майонезыг ямар нэгэн байдлаар нүүрний арьсандаа хүргэхгүй байхыг анхааруулж байна. Энэ нь таны арьсны нүх сүвийг бөглөж, арьсыг амьсгалах боломжгүй болгодог. 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

ШИНЭ КЛИП: Дуучин А.Ууганзаяа “Хөг-Жим”

23/09/2025
Дуу хөгжим Урлаг

“Eurovision”-оос хасагдсан ОХУ “Intervision” наадам зохион байгуулжээ

22/09/2025
Дуу хөгжим Урлаг

Намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр болох Улаанбаатар хотын хөгжмийн фестиваль бүтэн өдрийн турш үргэлжилнэ

18/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хүний нүүрний хөдөлгөөнийг илэрхийлж чаддаг хүн төрхт робот шуугиан тарьж байна

23/09/2025

Жимми Киммелийн шоуг дахин гаргахаар боллоо

23/09/2025

“Matter in motion” үзэсгэлэн дэлгэлээ

23/09/2025

Жүжигчин, найруулагч Б.Амарсайханы “Шалз” уран сайхны кино аравдугаар сарын 10-наас үзэгчдэд хүрнэ

23/09/2025

Үзэсгэлэнт “Гүүр”

23/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.