Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 23. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 19. Санчир гараг. Чөдөр одтой, Нэг цагаан мэнгэтэй, улаан морь өдөр.
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Төмөр
Өдрийн наран 5 цаг 19 минутад мандан, 20 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Үдээс өмнө оюун санаа тогтвортой байна. Ажиллах чадвар нэмэгдсэнээр нэр хүнд бэхжих болно. Түншүүдийнхээ сайн талууд, дутагдлуудыг үнэлэх боломж олдож, хүрсэн үр дүндээ шүүмжлэлтэй хандаж, ирээдүйн амжилттай төлөвлөгөө боловсруулна. Оройдоо гэр ахуйн жижиг асуудлуудтай тулгарна эсвэл санхүүгийн асуудлаа шийдвэрлэнэ. Та хөрөнгийнхөө нэг хэсгийг алдана эсвэл урьдчилан тооцоолж байсан мөнгөө авч чадахгүй.
ҮХЭР (4/20-5/20)
Та энэ өдөр завгүй, тун идэвхитэй байх нь. Од гарагийн нөлөө ч идэвхитэй байна. Ийм үед танд анхаарлаа төвлөрүүлэхэд хүндрэлтэй байж болох юм. Удахгүй өөрчлөгдөх орчин, шинэ нөхцөл байдал танд эхний үед таалагдахгүй байж болох юм. Тайван байх хэрэгтэй. Ойрын ирээдүйд бүх юмс байр байрандаа очих болно. Мөнгө, эд хөрөнгийн будлиан анхаарал шаардана. Үүний учрыг сайн олсныхоо дараа үйлдэл хийх хэрэгтэй.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өдөр тутмын ажлаасаа баяр баясгалан мэдэр. Эрүүл мэнд сайн байх ч тавгүйрхэхээс сэрэмжил. Үнэтэй эм, нэмэлт тэжээл худалдаж авахын оронд хоолны дэглэм сахиж, биеийн дасгал хийвэл зохино. Сэргэлэн зангаараа асуудлыг шийдэх нь таны мөнгийг хэмнэж магад. Өөрийн хийсэн амттанаар зочдоо дайлан, гайхалтай үдэшлэг хийх бололтой. Өнөөдрөөрөө байж, маргаашийг бүү тоо.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Хувийн ажил хэрэг тийм ч таатай бус байна. Хосуудын харьцаа тийм ч найрсаг бус байна. Үе үе гэр бүлд хэрүүл маргаан гарч болзошгүй. Дотны хүндээ хоёр нүүр бүү гарга, өөрийн үүргээс бүү зайлсхий. Учрах ёстой хоёрыг учруулахын тулд зориуд арга заль зохиох шаардлага ч гарч мэдэх юм. Харин энэ нь эргээгээд таньд зэмлэл буруушаалыг авчирч болзошгүй тул өөрийгөө нүхэнд унагаахгүй байхыг хичээгээрэй.
АРСЛАН (7/23-8/22)
Эерэг өдөр. Өөрийн өвөрмөц талаа ил гаргаж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлснээр сэтгэлд таатай байж болох юм. Хэдийгээр гэрээс гадуур өнгөрүүлсэн цаг чинь гэр бүлийн амьдралд чинь сөрөг нөлөө үзүүлж болох юм. Бүлэг хүмүүс эсвэл том байгууллагуудыг хамарсан арга хэмжээнүүд саадгүйгээр явагдах болно. Ойрын үед хуучин харьцаагаа сэргээх магадлалтай. Гэхдээ та үүнийг удаан хугацаагаар үргэлжлүүлэхийг хүсч байгаа эсэхдээ итгэлтэй байх хэрэгтэй.
ОХИН (8/23-9/22)
Дархлаа суларч эрч хүч буурч магадгүй өдөр. Цаг агаарын таагүй байдал нөхцөл байдлыг улам ширүүн болгох болно. Ихэнх хүмүүст өнөөдөр нэг л тогтворгүй байх бөгөөд үүний гол шинж нь таны дархлаа суларсантай холбоотой байна. Үүнийг сэргээхийн тулд эрүүл хоол хүнсний түлхүү хэрэглэж, шаардлагатай бол эмчид хандахыг одод зөвлөж байна. Харин хайр дурлалд бага зэрэг асуудал тулгарч болзошгүй байна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Эрч хүчтэй өдөр. Од гарагсийн эерэг нөлөөлөл бүхий л хүчин чармайлтанд тань туслах болно. Бүлэг дундаа манлайлагчийн үүрэг гүйцэтгэхэд таатай үе. Тиймээс хүмүүнлэгийн болоод хүрээлэн буй орчноо сайжруулах асуудлаа олон нийтийн ажил зохион байгуулах талаар бодож үзэх хэрэгтэй. Зарим хүмүүсд эх орондоо эсвэл хилийн чанадад суралцан оюун ухаанаа тэлэх сонирхол төрж магад. Жижиг зүйлсийг хүртэл төлөвлөж чадвал хямд зардлаар дэлхийг тойрон аялж болно. Бусад аялагчидтай хамт алхан тэднээс хүрэхийг хүсч байгаа зорилгынхоо төлөө ажиллах туршлагыг олж авч чадна. Хайр дурлал тань гал халуун байх болно. Гэвч та өөрийгөө онцгой хүн гэдгийг үгүйсгэсээр байх болно. Тиймээс өөртөө анхаарал тавьж өөрийгөө хүндэл.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Гадаадад бараагаа борлуулах хүсэлтэй хүмүүс зөв хөрөнгө оруулалт хийхийн тулд адил төстэй зах зээлийн талаар судалгаа хийх хэрэгтэй. Биеэ барьж сурах хэрэгтэй. Хэт дураараа аашлах нь банкны үлдэгдэл чинь дуусахад хүргэнэ. Чөлөөт цаг гарвал тухтай хооллож болох шинэ газар руу очих эсвэл найз нартайгаа худалдан авалт хийхээр явахад татагдаж болох юм. Замын хажуугаар харагдах зүйлс, чимээ шуугиан танд хэрэгтэй оюуны урамшууллыг өнгө.
НУМ (11/22-12/21)
Өөрийн бие оюун санааны үнэт зүйлсээ дахин цэгнэх өдөр болно. Харин тархиа хэт их ядраахгүй байхыг танд зөвлөж байна. Аливааг хийхдээ алгуурхан зөөлөн нь хатуугаа иддэг гэсэн үгийг санаж, алхам алхмаар урагшлах хэрэгтэйг сануулж бана. Олон хүмүүс хэрэгцээгүй харилцаа холбоогоо салгахыг хичээнэ. Өөрт байгаа муу муухай зүйлээ дотроосоо авч хаян, түүний оронд зохиолын ном уншиж тархиа цэнэглэ.
МАТАР (12/22-1/19)
Сэтгэл дундуур өдөр. Асуудалд аль болох эерэг талаас нь хандахыг хичээ. Ялангуяа гэр бүлтэй холбоотой асуудалд аль болох тайван байхыг хичээ. Гэр орны асуудал таны сэтгэлийг зовоох бөгөөд шийдвэрлэх хэрэгтэй олон асуудал гарч ирнэ. Гэхдээ зарим асуудлыг яаран шийдэх хэрэггүй. Гэр бүлийн харилцаандаа анхаарал тавь. Магадгүй хоолны дамжаанд сууж, хоол хийх чадвараа дээшлүүлснээр гэр бүлийн харилцаанд таатай нөлөө үзүүлж мэднэ. Хайртай хүнтэйгээ сайтар ярилцаж, нэг нэгийгээ ойлгохыг хичээ. Романтик газар оройг өнгөрүүлснээр та хоёрын харилцаа улам бэхжих болно.
ХУМХ (1/20-2/18)
Хувьсамтгай өдөр. Гадаад өнгө төрх, цоглог байдал тань сэтгэл татам байх боловч таны зүрх сэтгэлийг хоосруулж магад. Төгс төгөлдөрт хүрэхийг хичээн хуурамч төрх, нүд гялбам байдалд бүү авт. Хэрэв таны урам хугарч, итгэл алдарсан бол бодит байдалтайгаа нүүр тулахад өнөөдөр маш таатай үе байх болно. Цаас үзэг аваад талархаж явдаг бүх зүйлээ жагсаан бич. Тэгснээрээ та өөрийгөө хаана худал дүр төрх гаргадгаа ойлгож авах болно.
ЗАГАС (2/19-3/20)
Оюун ухаантайгаа ярилцах үед таны толгойд түмэн бодол эргэлдэх болно. Таны бодлууд зөв бөгөөд шударга байвал муу зүйл бий болохгүй. Өдрийн хоолны цагаар ялгаж таних чадвар нэмэгдэнэ. Таны саналтай хэн нэгний бодол таарахгүй бол та амаа бариад өнгөрөх хэрэгтэй. Өглөө та хайрттайгаа маш сайхан байх бөгөөд өглөө орноосоо босох гэж яарсны хэрэггүй. Та завгүй хуваариа өөрчлөхгүй бол өдөр их уйтгартай байх болно. Эргэлзээ төрүүлэх зүйлсэд бүү сатаараарай. Энэ зөвлөгөө нь мөнгө болоод хайр дурлал хоёулантай нь холбоотой.