Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 3. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн намрын адаг нохой сарын шинийн 2. Сумъяа гараг. Салхины эх одтой, нэг цагаан мэнгэтэй шар морь өдөр.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Төмөр
Өдрийн наран 7 цаг 04 минутад мандан, 18 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Тогтворгүй өдөр. Бусадтай харьцаж чаддаг тал тань бүгдийг сайнаар шийдэхэд тусална. Санаанд оромгүй байдал уур бухимдал төрүүлж, тайван занг тань эвдэнэ. Таны сэтгэн бодох чадвар энэ өдөр чухал бөгөөд та тайван байж чадвал хайр хүндэтгэлийг хүлээн авна. Хэрвээ та чухал зүйлийг шийдэхийг хүсч байвал хурал тань сунжирна. Ажилдаа найзтайгаа удаан ярих хэрэггүй. Энэ бүхнийг дарга тань анзаарч таагүй байдалд оруулж болзошгүй.
ҮХЭР (4/20-5/20)
Эрч хүч буурч магадгүй өдөр болно. Өчигдрийн ходоод гэдэсний асуудал таныг өнөөдөр ч бас зовооно. Үүнд шантрахгүй байж заавал мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэйг анхааруулж байна. Үүнээс болж том асуудал үүсч болзошгүй. Бүтээлч байдал, гүн ухааны талаар эргэцүүлэн бодох, бие сэтгэлээ тайвшруулахад таатай өдөр. Өдрийн хагаст сэтгэл санаагаар унахгүй байхыг зөвлөж байна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Гэрсэг өдөр. Гэрийн дотоод засалд жаахан өөрчлөлт оруулах зэргээр өдрийн талыг өнгөрөөх бололтой. Тавилгын байрлалаа солихоос гадна хүйтний эрч чангархаас урьтаж гадуур ажлаа амжуулахыг хүсч магадгүй. Хөрс шороогоо сайн тэтгэхийн тулд эхлээд сайн ном худалдаж аваарай. Таны хадмууд үүнд тийм ч тааламжтай хандахгүй байх. Тэдэнд энэ талаар хэлээд хэрэггүй л болов уу. Хилийн чанадад байгаа хүмүүс болон албан газрууд таныг бухимдуулна. Хэл мэдэхгүй учраас танд төвөгтэй санагдаж байгаа бол сайн толь бичиг худалдаж аваад хэлний чадвараа сайжруулж эхлэх нь хамгийн сайн арга.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Биеийн хүчний ажил хийх, идэвхтэй амрах, урт удаан аялахад сайн өдөр. Тоглоомд хожих эсвэл азтай наймаа хийж санхүүгийн байдлаа дээшлүүлэх магадлалтай. Өдрийг цэцэрлэгт хүрээлэн, ой зэрэг задгай газар өнгөрүүл. Шороон махбодтой харьцах нь таны эрч хүчийг нэмэгдүүлнэ.
АРСЛАН (7/23-8/22)
Зөрчилдөөнтэй өдөр. Өнөөдөр ямар нэг асуудлыг шийдэх нь юу л бол. Хайнга, асуудлыг өнгөц авч үзэх, бусадтай харьцах, хөнгөмсөг хандах нь олон түмний нүдэн дээр таны нэр хүндийг унагана. Эргэн тойрны хүмүүстэйгээ бага зэрэг муудалцах магадлалтай. Үүнээс сэргийлэхийн тулд өдрийг аль болох ганцаараа өнгөрөөж, аливаа асуудал хянуур, няхуур хандахыг танд одод зөвлөж байна. Харин шавьж зүүдэлвэл сайны илрэл байх болно.
ОХИН (8/23-9/22)
Идэвхтэй байх өдөр. Та гараа ашиглавал юуг ч хийж чадна. Гитар тоглох эсвэл вааран эдлэл хийх нь таны болоод эргэн тойрон дахь хүмүүсийг баясгана. Найзууд чинь таныг өөрийн жүжигтээ оруулах санал тавихад та завгүй гэдэг биз дээ. Гэхдээ дэлгэц юм уу тайзан дээр гарахад хөгжилтэй байх болно. Та хайрттайгаа тоглолт үзэж ч болох юм. Төгсгөлд нь та тоглолтын тухай санал бодлоо солилцож болно. Энэ нь бусад өдрүүдийн төвөгтэй асуудлуудаас хол байхад тань тусална. Хүүхдүүд гэр бүлийнхэнтэйгээ спортоор хичээллэж, нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөгөөрэй.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Төвөгтэй өдөр. Стресст хүргэж байдаг мөнгөний асуудал тань танаас тайван, амгалан байхыг шаардах ба итгэж байдаг хэн нэгэнтэйгээ муудалцуулахад хүргэж мэднэ. Өр, зээл цуглуулах ажилд орсон хүмүүс үйлчлүүлэгч нартай харьцаж байхдаа болгоомжтой байгаарай. Бүдүүлэг зан, түрэмгий байдлаас болсон гомдлыг гаргуулах хэрэггүй. Даатгалтай холбоотой эсвэл бусад санхүүгийн хэлэлцээртэй холбоотой асуудалтай байгаа хүмүүсд бүх юм ямар ч саадгүй явна гэдэгт итгэж болно.
Мар
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Шинэ долоо хоног сайнаар эхэлнэ. Гадаад үүрэг хариуцлага болон гэр бүлийн хариуцлагын тэнцвэрийг хадгалах нь хэцүү боловч шаардлагатай байх болно. Гэртээ байгаа хүмүүс гэрийн ажлаа сайн хийж, дуусгах ёстой бүхий л зүйлийг хийж чадна. Ажлын шинэ дүр төрх нь шинэ найзуудтай болох боломжийг хангана. Хайртай хүнтэйгээ үдшийг өнгөрүүл.
НУМ (11/22-12/21)
Адал явдлаар дүүрэн өдөр. Хайрттайгаа цагийг хөгжилтэй өнгөрөөх боломжийг хэрхэвч бүү алдаарай. Хэрэв та хүүхэдтэй бол тэдний гэрийн даалгаврыг хийлгүүлэх гээд гэрийн ажил мундахгүй. Амьдралын хэв маягаа дээшлүүлэх гээд хичээвэл жаахан ч гэсэн үр дүнд хүрэх болно. Зарим нэг нь ажлаа гэрээсээ хийвч садаа болох зүйлсээс зайлсхийж эхэлнэ. Хамт байгаа хүмүүсээсээ тусламж хүс. Харин таны түншлэгч хамт бизнес босгох санал ирүүлбэл сайн бодож байж шийдвэр гаргаарай. Харин хэм хэмжээ, хязгаарыг сайтар гаргах нь хамгийн чухал гэдгийг бүү мартаарай.
МАТАР (12/22-1/19)
Сэтгэл өөдрөг өдөр. Өнөөдөр багаар ажиллахад тийм ч таатай өдөр биш тул болж өгвөл тус тусынхаа ажлыг хийхийг хичээ. Хэрвээ ажил ном журмын дагуу явагдахгүй байвал та үүнд хариуцлага хүлээх шаардлагагүй бөгөөд энэ тухай даргадаа хэл. Маргалдаж мэтгэлцэхийн оронд хоорондоо сайтар ярилцахыг хичээ. Та ямар нэг биеийн тамирын зааланд хичээллэдэггүй бол яг одоо бүртгүүлж явахад хамгийн тохиромжтой үе. Дасгал хөдөлгөөн хийсний дараа та маш их сэтгэл өөдрөг болсноо мэдрэх болно. Хэрвээ хамтран ажиллагсадтайгаа ажиллахад асуудалтай байвал үдийн хоолны үеэр тэдэнтэй ярилцаж, үзэл бодлыг нь асуу.
ХУМХ (1/20-2/18)
Хэрэгцээтэй өдөр. Ашигтай наймааны боломжийг бүү алд. Интернетээр аялан, сонин уншиж, дэлгүүрээр ороод гар. Хоол ундаа цааш нь далд хийгээд хаягдал зүйл бүү болгоорой. Хэрвээ гэр бүлийн чинь доторх байдал өөрчлөгдөж, үнэтэй зүйл худалдан авсан бол та даатгалаа шинээр солиорой. Та хэрэв хүүхдэдээ анхаарал халамж тавьж чадахгүй байгаа бол хүүхэд асрагч эртхэн хөлсөлсөн нь дээр.
ЗАГАС (2/19-3/20)
Тодорхой бус өдөр. Шинэ cap эхэлж буй тул алхаагаа удаашруул. Ялихгүй будлиан үймээн, тодорхой бодож чадахгүй байдал тань аливаа зүйлийг хичнээн хийх гэж зүтгэвч тийм ч үр дүнтэй байдалд хүргэхгүй. Чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Зөвхөн сайн уншиж, ойлгож чаддаг бичиг баримтанд л гарын үсэг зурж болно. Энэ үед хийх ажил хэрэг, гэрээ хэлэлцээр нөхөрсөг мөн итгэл дагуулж ирнэ. Таны алдар нэр өсөх тул танил, найз нөхөд, түншүүдийгээ гүйцэж оч. Хэрвээ хайр дурлал тань татгалзахад хүрвэл, нэмэлт хичээл зүтгэл гаргаарай.