Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Хэвлэлийн бага хурлаас : Амарааг “Фашист” хэмээн хашгирч байсан
Одод

Хэвлэлийн бага хурлаас : Амарааг “Фашист” хэмээн хашгирч байсан

Урлаг Урлаг02/12/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5af044d2c95de0b2a7bae4e25a30be179389387792016-12-02-13-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хар сарнай хамтлагийн дуучин С.Амармандахын талаар холбогдох хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэхүү хуралд түүний гэр бүлийг төлөөлж аав С.Сүхбаатар болон өмгөөлөгч Г.Батбаяр, Хар сарнай хамтлагийн гишүүн Маадай буюу Б.Баяржаргал болон дуучин Лхагвасүрэн нар оролцон болсон хэргийн талаар тайлбар өглөө.

Амараагийн талаар маш олон худал гүтгэлэг гарч байгаа учир энэхүү хэвлэлийн хурлыг зохион байгуулж байгаагаа мэдэгдсэн юм. Амараагийн хувьд арга хэмжээ дууссаны дараа лифт рүү явах үед гэнэт нэгэн эр араас нь төмөр шиг зүйлээр толгойн ар хэсэг рүү цохьсон байна. Тэрбээр эхний цохилтоор л ухаан алдсан бөгөөд газар унасан хойно нь дахин цохиж байхад тухайн үйл ажиллагаа явуулж байсан газрын бармен залуу харж түүнийг зогсоосон байна. Тухайн этгээдтэй ямар нэг харилцан зодоон хийгээгүй гэнэ.

Дуучин Амараагийн хуввд хас тэмдэгтэй дээлээ өмсөн дуу дуулсан ба тайзнаас буусны дараа энгийн хувцастай ширээндээ сууж байсныг хэллээ. Харин түүнийг тайзнаа дуулж байхад цагаан цамцтай нэгэн эр "Фашист" хэмээн хашгирч байсан гэж хэвлэлийн хурлыг зохион байгуулагчид мэдэгдэв.

Хэвлэлүүдээр гарч байгаа шиг Гитлерийн нэр дурьдан мэндчилсэн болон элдэв мөнгө төгрөг нэхсэн гэх мэдээллийг үгүйсгэн Амарааг элдэв янзаар гүтгэж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн юм

Өнөөдрийн байдлаар Амараагийн бие хүнд байдалтай байгаа бөгөөд ухаан нь орж гараад байгаа аж. 

Уг хэргийг үйлдсэн этгээд тодорхой болсон ба энэ хэргийг  зохих албаныхан шалгаж байгаа учир олон нийтийн сайтаар элдэв гүтгэлэг тараахгүй байхыг хүслээ. Энэ асуудлыг хоёр улсын харилцаатай холбож бусад энгийн орос иргэд рүү турхиран үймээн самуун дэгдээх хэрэггүй гэв.

Харин С.Амармандахын аав С.Сүхбаатар гуай энэ болсон үйл явдалд ихээхэн харамсаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр анх хүүгээ хараад танихын арга үгүй болсон байсан. Би өөрийнхөө мэддэг хүүгийнхээ царайг таниугүй харин сахал самбаатай эрд зодуулж байгаа хүн л гэж харсан. Хоёр улсын дипломат харилцааг би ойлгож байна. Гэхдээ энэ хэргийг зүгээр нэг балмад этгээд үйлдсэн. Амараа сая тархинд хийсэн оёдолоо авахуулж байгааг харсан. Монгол хүний сэтгэн бодох тархинд ийм гэмтэл учруулсанд би маш их эмзэглэж байна.

Хуулийн байгууллага энэ хэрэг дээр ажиллаж байгаа, хэргийг үйлдсэн этгээд тодорхой байгаа. Монгол улсы иргэнийг хамгаалахад төр засгийнхан минь анхаараарай гэдгийг Сүхбаатар гуай хэлж байв.

  Хэвлэлийн хурал үргэлжилж байгаа бөгөөд бид удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025

2025 оны “Eurovision” уралдаан энэ долоо хоногт болно

14/05/2025

Леонардо ДиКаприо: Роберт Де Ниро миний амьдралыг өөрчилсөн

14/05/2025

ФОТО: Каннын олон улсын кино наадмын улаан хивсний ёслолоос

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.