Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Т.Баясгалан: Тайзнаас холдлоо гээд сэтгэлээр унасан зүйл байхгүй
Оддын амьдрал

Т.Баясгалан: Тайзнаас холдлоо гээд сэтгэлээр унасан зүйл байхгүй

Урлаг Урлаг20/12/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
37kta78vimje6539867546kri07204411272016-12-20-15-01[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МУГЖ Т.Баясгалан тайзаа орхин бизнест хөл тавьснаас хойш олны анхааралаас холдож нам гүм амьдрах болсон. Харин хамгийн сүүлд өгсөн ярилцлагадаа Кёкүшюзан Д.Батбаяртай анх танилцсан, төрийн түшилцэж явсан хүний гэргий ямар байдаг талаар ярьжээ.

Тэрээр “ Төрийн хүний гэргий болно гэдэг нэг талаараа эмэгтэй хүнээс их хариуцлагатай байхыг шаарддаг юм байна. Тэр болгон би ардчилсан нийгэмд амьдарч байгаа эрх чөлөөтэй хүн гээд үс гэзгээ сэгсэлзүүлээд гүйгээд байж болохгүй. Дээрээс нь манай гэр бүлийн хүн дэлхийн хэмжээний хүн. Японы сумо бөхөд олон сайхан залуу аваргуудыг татан оруулж, гаргаж ирсэн булган сүүлтэй, өөрийн гэсэн имижтэй хүн. Яг энэ байр суурийг нь ганхуулахгүй, хажууд нь түшиг болоод амьдарч ирнэ гэдэг надад маш чухал байсан. Би уран бүтээлч хүн. Тодорхой хэмжээнд олонд танигдчихсан. Миний уран бүтээлийг сонсох, миний дуу хоолойг сонсох дуртай ард түмэн минь байна. Хэдий ийм байлаа гээд санал тавьсан телевиз болгоны нэвтрүүлэгт оролцоод, хүсэл тавьсан хэвлэл мэдээллээр тэр болгон яриа өгөөд, эсвэл байн байн өөрийнхөө үзэл бодлыг яриад ч юм уу явахыг хүсээгүй. Хэт их нөхөртэйгөө зэрэгцэхийг хүсээгүй.

Айлын эхнэрийн үүргээ л сайн авч явахыг эрмэлзэж ирсэн. Би тайзнаасаа холдчихлоо. Уран бүтээлээ хийхгүй бол болохгүй нь гэж бодож шаналж байсангүй. Би чинь өөрөө сэтгэлийнхээ хүчээр явдаг хүн ш дээ. За уран бүтээлдээ оръё гэж бодвол хийнэ, за яахав одоо болно доо гэвэл больчихно. Нэг их өөрийгөө хүчлээд заавал тэгэх ёстой, ингэх ёстой гээд зүтгээд байх дургүй.” хэмээжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Реппер, продюсер Eminem пүүзнүүдээ дуудлагаар худалдаагаар зарж, орлогоо буяны санд хандивлана

14/08/2026
Оддын амьдрал Урлаг

Селена Гомезыг луйврын хэрэгт буруутган шүүхэд өгчээ

14/08/2026
Оддын амьдрал Урлаг

BTS-ийн V хоёр жил хагасын турш сонсгол нь муудсан тухайгаа анх удаа ярив

12/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Jonas Brothers” хамтлаг 45 хотыг хамарсан “Burning Up Tour All Over Again” аялан тоглолтоо зарлалаа

18/08/2026

“Spider-Man: Brand New Day” киноны орлого 2 тэрбумаас давжээ

18/08/2026

УДЭТ-ын ахмад уран бүтээлч, нүүр хувиргагч Өлзийтогтохын Уранчимэг таалал төгслөө

18/08/2026

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хөтөлбөр

18/08/2026

Жүжигчин Эдвард Нортоны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

18/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.