Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Амжилтаар өөртөө бэлэг барьдаг гялалзсан баритон Ч.БАДРАЛ
Одод

Амжилтаар өөртөө бэлэг барьдаг гялалзсан баритон Ч.БАДРАЛ

Урлаг Урлаг04/02/2017Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
9530_(1)7553885082017-02-04-15-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 

Чулуунбаатарын Бадрал хэмээх энэ залуугийн тухай байсхийгээд л баяр, бахдалтай мэдээ бичиж суух боллоо. “Алеко”-д дуулж гэнэ, уралдаанд түрүүлж гэнэ, Улаан талбайд дуулсан анхны монгол  дуучин боллоо гээд л үргэлж гэрэлтэй мэдээ түгээж, гялалзаж явдаг түүний 2016 онд гаргасан бахдам амжилтуудыг эргэн харж сууна. Ямар их зүйл амжуулаа вэ?

Хоёр жилийн өмнө М.Глинкийн уралдааны дэд байрын шагналыг хүртчихээд эх орондоо ирэхэд нь түүнтэй уулзаж байлаа. Гаргасан амжилт нь нэлээн их ч өөрөө их даруу, бас хөдөлмөрч, өмнөө тавьсан зорилготой сайхан дуучин байсан. “Амжилт бол өөрөөсөө авч байгаа хамгийн том бэлэг. Сэтгэлийн сайхан таашаал. Хэдийчинээ их хөдөлмөрлөж, зүтгэнэ  тэр хэмжээгээр амжилт дөтөлдөг. Амжилтын ард олон хүн байгаа. Гэр бүл, найз нөхөд, хамт олон, багш нар. Олон түмний урмын үг, сэтгэлийн дэм ч бас нөлөөлдөг” хэмээн ярьж байсан түүний айраг, түрүү авсан уралдаанууд жагсааж үзлээ.

  • ЗХУ-ын ардын жүжигчин Ким Базарсадаевын нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны 3-р байр /2010 он/
  •  ЗХУ-ын ардын жүжигчин Л.Линховоин нэрэмжит дуурын дуулаачдын олон улсын уралдааны тэргүүн байр /2011 он
  •  Б.Дамдинсүрэн, Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын VI уралдааны Юндэнгийн дүрийн тэргүүн байр /2012 он/,
  • МУГЖ Д.Бандийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын улсын уралдааны 3-р байр /2012 он/,
  • ЗХУ-ын ардын жүжигчин М.Михайловын нэрэмжит дуурийн залуу дуулаачдын олон улсын уралдааны дэд байр /2013 он/,
  • ЗХУ-ын ардын жүжигчин А.П.Ивановын нэрэмжит дуурын дуулаачдын олон улсын уралдаанд Гран При шагнал /2013 он/,
  • ОХУ-ын Тольятти хотын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны Гран При шагнал /2014 он/
  • ОХУ-ын Саратов хотод зохиогдсон дуурийн дуулаачдын олон улсын уралдааны IV байр /2014 он/,
  • ЗХУ-ын ардын жүжигчин Н.Д.Шпиллерийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын анхдугаар уралдааны Гран При шагнал /2014 он/
  •  ОХУ-ын үндэсний Россия телевизээс зохион байгуулсан Большая опера олон улсын уралданы IV-р байр /2014 он/
  •  М.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны 2-р байр, Ц.Рахманиновын бүтээлийг сайн дуулсны төлөөх тусгай шагнал, шилдэг баритон хоолойтны шагнал /2014 он/,
  •  Санкт-Петербург хотод болсон ОХУ-ын ардын жүжигчин дэлхийн шилдэг дуучдын нэг Елена Образцовагийн нэрэмжит олон улсын уралдаанд дэд байр эзэлж, Марийнский театрт дуулах тусгай шагнал хүртсэн /2015 он/
  • ОХУ –ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдсан Бүх Оросын Гоцлол дуулаач нарын Шагналтнуудын уралдаанд Тэргүүн байр /2016 -4 сар/
  • Казакстан Улсын Алма-Ата хотод зохион байгуулагдсан дэлхийн нэрт дуучин Бибигуль Тулегеновын нэрэмжит олон улсын 8-р уралдаанд Тэргүүн байр /2016 -9 сар/
  •  ОХУ ын Москва хотод зохион байгуулагдсан нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын уралдаанд амжилттай оролцон төгсгөлийн шатанд шалгарсан . /2016-10 сар/
  •  ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан хөгжмийн нэрт зохиолч Римский-Корсаковын нэрэмжит олон улсын уралдаанд эрэгтэй дуучдын Тэргүүн байр /2016 -12 сар/

Монголчуудын бахархал болж яваа залуу дуучин Чулуунбаатарын Бадрал энэ онд ОХУ-ын Москва хотын Гнесиний нэрэмжит хөгжмийн академийг дүүргээд ЦДБЭЧ болон ОХУ-ын Магнитогорскийн театрын гоцлол дуучнаар ажиллаж буй юм. Ч.Бадрал Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул. 2006 онд ХБК-ийн дуулаачийн ангид элсэж, Гавьяат багш Ц.Ерөөгөөр зам мөрөө “засуулан” дуурийн урлагт хөл тавьсан түүхтэй. Оюутан байхаасаа ЦДБЭЧ-д ажиллаж байгаад 2012 онд Гнесиний нэрэмжит хөгжмийн академид ОХУ-ын ерөнхий сайдын тэтгэлгээр суралцах эрхтэй болсон Монголын анхны эрэгтэй дуучин болжээ. Гнесиний академид тэрбээр Наталья Анатольевна Дмитриевагаар мэргэжлийн хичээлээ заалгасан гэсэн. Алдарт дуучин Иосиф Кобзон, Николай Басков, Дмитрий Восков нарын төгссөн сургууль шүү дээ.

ОХУ-д болдог уралдаануудыг эрэмбэлбэл нэгдүгээрт П.И.Чайковский,  хоёрдугаарт М.Глинк, гуравдугаарт Римский Корсаков, дараа нь Г.П.Вишневская, Е.В.Образцова И.П.Богачёвагийн нэрэмжит уралдаан бичигдэнэ. Тэгвэл түүний айрагдсан, түрүүлсэн уралдаанууд дандаа л ТОП10-т багтах эрэмбэтэй.

Монгол хүний чадамж, эрс тэс уур амьсгалдаа зохицсон онцгой  тембрийг алдаршуулж,  уралдаанд оролцох бүртээ эх орноо сурталчлан шүүгчдийн анхааралд өртдөг түүнийг нэгэн итали  шүүгч “Чиний школ цэвэр оросынх биш. Итали школтой ойролцоо байна” гэж магтсан гэдэг. Үүний цаана Монголын гэх сургалтын арга барил ч мөн тодорч буй юм.

Ч.Бадрал маань улиран одож буй онд ОХУ-ын Магнитогорск хотод зохион байгуулагддаг олон улсын “Вива Опера” Фестивальд урилгаар оролцон С.Рахманиновын “Алеко” дуурийн Алекогийн дүрд дуулж, есдүгээр сард Москва хотын Улаан талбайд зохион байгуулагдсан “Спаскийн цамхаг” цэргийн хөгжмийн наадамд ҮЖҮН хөгжимчидтэй оролцон, Улаан талбайд 10 мянган үзэгчийн өмнө дуулсан анхны монгол дуучин болсон юм. Ульяновск, Халимагийн нийслэл Элестэй,  Самара,  Магнитогорск хотод хотод бие даасан тоглолтоо хийж Монгол Улсын Засгийн газрын “Мөнгөн мод” шагналыг хүртсэн гээд амжилтын богц дүүрэн харшуулж явна.

Амжилтаар өөртөө бэлэг барьдаг, ард түмнийхээ нэрийг авьяасаараа тахалж яваа Чулуунбаатарын Бадралынхаа цаашдын уран бүтээлийн замд нь ерөөл өргөн, амжилт хүсье. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.