Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Ану-Үжин хасагдсанд үзэгчид бухимдалтай байна
Оддын амьдрал

Ану-Үжин хасагдсанд үзэгчид бухимдалтай байна

Урлаг Урлаг06/02/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1cc297bcf3fe248d485df0e5489ecf65f19aba56-768x4326049579462017-02-06-12-50[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

1cc297bcf3fe248d485df0e5489ecf65f19aba56

Загварын ертөнцөд нэр хүндтэй “Next top model” телевизийн шоу нэвтрүүлэг “Боловсрол суваг” телевизээр үзэгчдэд хүрээд багагүй хугацаа өнгөрчээ. Тэмцээн эхэлсэн даруйдаа л хурц, ширүүн өрсөлдөөнөөр үзэгчдийг татаж дугаар болгон дээр сайн зураг авахуулдаг, ирээдүйтэй моделийн нэгээр Б.Ану-Үжинг нэрлэж байлаа. Түүнийг ч үзэгч олон нас залуу хэрнээ хичээл зүтгэлтэй хэмээн ихэд дэмжиж байсан. Гэтэл өчигдөр буюу хоёрдугаар сарын тавны дугаараар шүүгч нар Б.Ану-Үжинг хассан юм. Тэгвэл шүүгчдийн энэхүү шийдвэр нь үзэгчдийн томоохон эсэргүүцэлтэй тулж мэдэхээр байна. Учир нь сошиал ертөнцөөр “Б.Ану-Үжинг буцааж оруул, хасах хэрэггүй байсан” гэх мэт маш олон коммэнт давалгаалж эхэллээ. Зарим нэг үзэгч нь түүнийг хасагдсанд ундуйцан зурагтаа хүртэл хагалсан, бүүр хүүхдүүд хүртэл эхэр татан уйлж байгаа бичлэг гарчээ. Харин түүний өрсөлдөгч нарыг хасагдах байсан гэж янз бүрээр бичиж байна.

16406721_375419339494077_4762567382472706531_n

 

 

Тэмцээн эхлэхэд Б.Ану-Үжинг зургийн позны санаа хулгайлсан хэмээн өрсөлдөгч нар түүнд дургүй болж, гадуурхаж эхэлсэн билээ. Түүнийг поз хулгайлсан эсэх дээр маш их маргаан дэгдсэн. Энэ тухай шүүгч Д.Оюунномин позоо хулгайлуулсан хэмээн гомдолсон оролцогчид хандан “Модель хүний поз хэзээ ч дуусна гэж байхгүй” хэмээн үнэн хэрнээ хатуухан үг хэлсэн юм.   Гэвч түүнийг гадуурхах гадуурхал зогсоогүй. Бусад оролцогчид “Ану-Үжин хоёр өөр зан гаргадаг. Бодит амьдрал дээр энгийн байдаг хэрнээ зураг авахуулахдаа тэс ондоо болчихдог. Энэ нь бидэнд огт таалагдахгүй байна. Хүн нэг зангаараа байсан нь дээр. Бусдад өрөвдүүлэх гээд ядсан юм” хэмээн шоуны үеэр хэлж байсан. Мэдээжийн хэрэг нэгэнт тэмцээнд орсон бол ялахаас өөр замгүй. Ялахын тулд яаж ч хувирч, ямар ч дүрийг бүтээж жүжиглэж болно. Харин түүний энэ байдал нь тэдэнд таалагдаагүй бололтой.

5 (2)

 

Шүүгч нар түүнийг хасах шийдвэрийг гаргахдаа хэтэрхий их хичээсэн байна хэмээсэн. Энэ тухай Б.Ану-Үжин “Би маш их зүйлийг тэвчиж энэ шоунд оролцсон. Юм хэмжээнээсээ хэтрэх хэрэггүй юм байна. Хэтэрхий их хичээх нь заримдаа сөрөг үр дагавар гардаг аж. Намайг дэмжсэн ээждээ баярлалаа” хэмээн шоуг даруухнаар орхисон юм. Тэмцээний үеэр түүний өрсөлдөгч нар Б.Ану-Үжинг хасагдсанд баярласан уу, эсвэл Г.Ижилцэцгийг үлдсэнд баярласан эсэх нь мэдэгдэхгүй ямар ч байсан шүүгчдийн шийдвэрийг ихэд дэмжин баяр хөөр болцгоож байсныг хүн бүр хараад өөр өөрийг өнцгөөс олон янзаар санаа бодлоо илэрхийлж байна

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026
Оддын амьдрал Урлаг

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026
Оддын амьдрал Урлаг

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.