Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Нийтийн дууны урлагт шинэхэн Цомог мэндэллээ
Одод

Нийтийн дууны урлагт шинэхэн Цомог мэндэллээ

Урлаг Урлаг10/05/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
153131352812699952018-05-10-14-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Монголын нийтийн дууны урлагийн шинэ өнгө төрх болж уяхан хоолой ялдамхан дүрээр үзэгч сонсогч түмнийхээ сонор мэлмийг мялааж яваа Дуучин Болдбаатарын Чанцалдулам анхны бие даасан “Дууланхан хүлээе” шинэхэн цомгоо өлгийдөн авчээ. Уг дуун цомогт орчин цагийн нийтийн дууны урлагийн сор болсон Хөгжмийн зохиолч О.Эрдэнээ, МУСТА Б.Пүрэвсүрэн, МУСТА Ачит, Яруу найрагч МУСТА Болорцэрэн, МУСТА Цэрэнтогтох, Урьхан зэрэг олон уран бүтээлчидийн авъяас сэтгэл нийлж,  дуучин  Болдбаатарын Чанцалдуламын уяхан хоолойгоор амилсан  10 шилдэг  дуу багтсан гэнэ.

   Дуучин Болдбаатарын Чанцалдулам 2005 – 2010 онд СУИС –г  МУГЖ Ц.Чулуунцэцэг багшийн удирдлага дор суралцан төгсөж уртын дуучин мэргэжилийг эзэмшсэн бөгөөд МУСТА Алтангэрэлийн Анхбаяртай хамтран уран бүтээлээ туурвиж хослон дуулсан олон сайхан дуунууд нь Монгол түмний хайр сэтгэлийн дуулал болж эгшиглэсээр ирсэн юм.

   Дуучин Анхбаяр, Чанцалдулам нар  2013 онд “Учрал холын чамтайгаа”  хамтарсан цомог гаргаж, “Учрал холын чамтайгаа”  хамтарсан тоглолтоороо үзэгч түмэнтэйгээ учирч байсан бол, 2016 онд мөн ”Цаг сэлгээтэй”  хамтарсан цомог, ”Цаг сэлгээтэй”  хамтарсан тоглолтоо нийслэлчүүддээ хүргэж эх орноо тойрон  20 аймгийн бүх сумдад давхардсан тоогоор  нийт  400 гаруй удаа тоглож амжижээ. Дашрамд дурьдахад  дуучин Чанцалдуламын  Аав Болдбаатар Ар хангай аймгийн Цэцэрлэг сумын харин   түүний Ээж Оюунцэцэг нь  Увс аймгийн Малчин сумын хүн юм билээ.  Дуучин бүсгүй  маань өөрөө  Эрдэнэт хотод төрж өссөн ч бага наснаас зуны амралтаар зорьж очин тоглож өссөн аав, ээжийнхээ нутгаар овоглох дуртай гурван нутагтан гэнэлээ. Тиймдээ ч Аавын нутаг Ар хангайн уран бүтээлчдийн “Тайхар” нэгдэлд нэгдэн уран бүтээлч ах, эгч, нөхөдтэйгөө гар сэтгэл нийлэн хөдөлмөрлөж яваа уран бүтээлч бүсгүй.   

   Дуучин Болдбаатарын Чанцалдулам анхны бие даасан “Дууланхан хүлээе” шинэхэн цомгийн баяраа хайртай дотны хүмүүс, хүндэт үзэгч сонсогчидтойгоо хуваалцахаар 2018-05-16, ны өдрийг товлосон бөгөөд  “Дууланхан хүлээе” шинэхэн цомгийн баяр Монголын Залуучуудын Холбооны урлагийн танхимд 11 цагаас эхлэнэ.  Баярт “Монголын нийтийн дуучдын холбоо”, “Уран Бүтээлийн Тайхар нэгдэл”-н төлөөлөл болон Хүндэт багш МУГЖ Ц.Чулуунцэцэг, хамтран ажилсан хөгжмийн зохиолч, яруу найрагчид түүний хайртай дотны хүмүүс уран бүтээлийн нөхөд нь урилгаар оролцоно.   

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.