Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Алдарт баритон Э.Амартүвшин эх орондоо иржээ
Одод

Алдарт баритон Э.Амартүвшин эх орондоо иржээ

Урлаг Урлаг11/02/2020Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
51515132096378812020-02-11-16-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Дэлхийн дуурийн урлагт Монгол хэмээх нэрийг цуурайтуулж яваа алтан хоолойтнуудын нэг Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин эх орондоо иржээ.  Тэрбээр эх орондоо ирсэн даруйдаа төрсөн нутаг Сүхбаатар аймагтаа амарч байгаа аж. Түүний хань Д.Туяа нь эр нөхөртэйгөө нэг салбарт хүчин зүтгэдэг бөгөөд Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байсан юм.  Гэргий Д.Туяа нь Алма-Ата хотын хөгжмийн дээд сургууль төгсч, Итали улсад мэргэжил дээшлүүлсэн уран бүтээлч юм.

   Тэрбээр Олон улсын дуурийн найм дахь удаагийн нэрэмжит шагнал болох дуурийн "Оскар”-т Монгол Улсын дуурийн гавъяат жүжигчин Э.Амартүвшин нэр дэвшээд буй. Энэхүү хүндтэй шагналд шилдэг симфони хөгжмийн удирдаач гурав, дуурийн найруулагчид гурав, театрын төрөлд гурав, урлагийн хувцасны дизайнерууд зэрэг 27 шилдэг урлагийн зүтгэлтнүүд багтсан байна. Италийн Засгийн газар болон Ерөнхийлөгчийн ивээл дор,  тус улсын Соёлын өв бүтээл, аялал жуулчлалын яам, Залуучуудын холбоод, Олон улсын дуурийн театруудын хамтарсан холбоод, Симфони найрал хөгжмийн холбоод болон ВЕРОНА сан зэрэг мэргэжлийн өндөр статустай, олон улсын сонгодог урлагийн сангууд хамтран тодруулж, ивээн тэтгэдэг байна.

   Энэ удаагийн шагналд дэлхийн сонгодог урлагийн шилдгийн шилдэг 15 дуурийн дуучин дотор манай дуучин багтсан нь олны анхаарал татаад байгаа юм.

А.СҮРЭН

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.