Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»“Хэнтийн өндөр ууланд” бүтээлтэй эн тэнцэхүйц сайхан аялгуу бүтээнэ”
Оддын амьдрал

“Хэнтийн өндөр ууланд” бүтээлтэй эн тэнцэхүйц сайхан аялгуу бүтээнэ”

Урлаг Урлаг06/03/2020Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
51357535117382020-03-06-13-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Эрхэмсэг дүр төрх, донжтой яриагаараа олны анхаарлыг татаж чаддаг бүсгүй бол хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг. Тэрбээр хийл хөгжмийн тухай цоо шинэ уран бүтээлээ удахгүй сонсогчдод хүргэхээр ажиллаж байгаа ажээ.

   Шинэхэн уран бүтээлийнхээ талаар хийлч Дээгий ярихдаа “Хийл” хэмээх шинэ уран бүтээлээрээ энэ хөгжмөөр илэрхийлэгдэж болох хамгийн сайхан аялгууг хүргэхийг зорьсон. Миний хувьд энэ цаг үед амьдарч байгаа дээрээ “Хэнтийн өндөр ууланд” хэмээх үеийн үед дурсагддаг тэр сайхан бүтээлтэй эн тэнцэхүйц сайхан аялгууг бүтээхийг хүсч байна. Олон жил хийлч гэх нэр алдрыг хүндэтгэн хүлээн авч явж байгаагаараа сайхан бүтээл үлдээх том хүсэл мөрөөдөлтэй байгаа” гэв.

   Хийлч бүсгүй “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуунтай хамтран ажиллаад хоёр жил болж байгаа бөгөөд тэд мэргэжлийн бас орчин үеийн хэв маягтай уран бүтээл хийхийг зорьж байгаа аж. Тэр ч утгаараа түүний энэ удаагийн "Хийл" уран бүтээлийн зохиолыг “Никитон”-ы Баачка бичсэн гэнэ.

   Авьяаслаг, үзэсгэлэнтэй бүсгүй шинэ оны босгон дээр “Өвөл” хэмээх уянгын уран бүтээлээрээ сонсогчдодоо хүргэсэн. Үргэлжлүүлэн хийлч бүсгүй сар шинийн баярын өдрүүдэд монгол ёс заншлаа харуулсан “Ирмүүн өглөө” хэмээх шинэ уран бүтээлээ олноо хүргээд буй. Тэрбээр өнгөрсөн 2019 онд өөрийн бие даасан шинэ цомог дээрээ ажиллаж, тун завгүй өнгөрүүлсэн сурагтай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Дуа Липа зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан тул “Samsung”-ийг шүүхэд өгчээ

11/05/2026
Оддын амьдрал Урлаг

Виктория Бекхэм “Би хэзээ ч дарамт үзүүлж байгаагүй” гэв

10/05/2026
Оддын амьдрал Урлаг

“Blackpink”-ийн Лиза 2026 оны ДАШТ-ий нээлтийн тайзнаа гарахаар болжээ

10/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бодит хэргээс сэдэвлэсэн “Шинжээч” цуврал үзэгчдийн хүртээл болно

12/05/2026

“Eurovision-2026” уралдаан Венад эхэллээ

12/05/2026

“Өрнөдөд сурахаар одогсод” цомгийг монгол, герман хэлээр хэвлүүлжээ

12/05/2026

“Цагаан хадны өнгө” киног “MetFilm Sales” компани олон улсын зах зээлд түгээнэ

12/05/2026

“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо

12/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.