2011 оны долоодугаар сарын 23-нд Лондон хотноо өвөрмөц, содон дуучин Эми Уайнхаус насан эцэс болсон билээ. Эмми хөгшрөхөөсөө өмнө үхнэ гэж олон удаа хэлдэг байсан. Үнэхээр тэр 27 настайдаа нас барж, “Клуб 27”-гийн гишүүн болсон билээ. (Жим Моррисон, Курт Кобейн гэх мэт). Ингээд богинохон ч хурц гялалзсан түүний алдарт эшлэлүүдээс сонсоцгооё.
“Эргэн тойронд маш олон хорон санаат хүмүүс байна. Тэдэнд найз нөхөд байхгүй болохоор ийм муухай байгаа. Ээж, эмээ, нохойтойгоо харьцах нь миний амьдралын хамгийн сайхан зүйл болоод байна”
“Сайн зодолддог байх нь биеийн том жижгээс бус чиний хэр уурласнаас чинь шалтгаална. Би зодооч биш ч намайг хананд шахан багалзуурдвал хэн ч байсан толгойг нь хага цохиж чадна”
“Гэр бүлийнхээ дэргэд байхдаа би аз жаргалтай хүн. Жишээ нь аавынхаа инээмсэглэлийг хараад”
“Би эрх мэдэлд дуртай хүн биш. Эцсийн эцэст би хүнд хайрлуулахыг хүссэн бяцхан охин. Би хайртай залуугаа хайрлан, арчлахыг хүсэж байна”
“Шашин шүтлэг хүмүүст хүч хайрладгийг мэддэг ч би сүсэгтэн биш. Би хувь заяандаа итгэдэг”
“Авьяастай гэдгээ би хүлээн зөвшөөрнө. Гэхдээ би дуулахын төлөө төрөөгүй гэдгээ сайн мэдэж байна. Би эхнэр, ээж болохын төлөө төрсөн юм. Бас гэр бүлээ хайрлах гэж”
“Хэрэв харь гаригийнханд хошин шогийн мэдрэмж байдаг бол тэд бидний секс хийж байгааг хараад үхтлээ инээх байсан байх”
“Чамд итгэдэг хүнд хэзээ ч бүү худлаа ярь. Харин чамайг хуурсан хүнд хэзээ ч битгий итгэ”
“Шивээс хэзээ ч хэт их байдаггүй”
“Би өөртөө тохиолдсон зүйлийн талаар л дуулдаг. Би өөрийгөө эвдлэн сүйтгэх зуршилтай. Тиймээс надад дууны сэдэв хангалттай бий”
“Энэ бүх шагналыг хүртсэн гэдэгтээ би одоо ч итгэдэггүй”
“Би жааз хөгжмийг сонгоогүй, жааз намайг сонгосон”
“Багадаа Стингийг шүтдэг байлаа. Түүнийг үнсэх сэн гэж боддог байв”
“Тамхи татсанаар миний хоолой том хүнийх шиг болсон. Тамхи татдаггүй бол би Даффи Дак шиг л дуугардаг байх байсан”
“Миний дууг сонсоод хүмүүс өдөр тутмын асуудлаа 5 минут ч болов мартаасай”
“Надад телевизор байхгүй. Телевиз бол огт хэрэггүй зүйлсийн нэг”
“Үе тэнгийн залуус маань 5-10 жилийн дараа юу хийж байх вэ гээд л бодоод сууж байдаг. Харин би тэднийг бодож байхад архи уудаг”
“Виски, дарс асуудлыг шийдэхгүй ч сүү, ус ч гэсэн адилхан л шийдэхгүй шүү дээ”
“Намайг уучлаарай, би загварын талаар юу ч мэдэхгүй”
“Би өндөр харагдахын тулд үсээ өндөр засдаг. Ингэж байж өөртөө итгэлтэй болдог”
“Би багадаа ролик дугуйтай үйлчлэгч болохыг хүсдэг байлаа”
“Залхуучууд залхуугаасаа болж хүч чадлынхаа хязгаарыг мэддэггүй. Би аль болох их ажилла гэж зөвлөмөөр байна”
“Үнэнийг хэлэхэд надад маш уйтгартай байна. Заримдаа яах гэж амьдарч байгаа юм бол гэж боддог”
“Сайн сайхан бүх хүмүүс 27 насандаа энэ ертөнцийг орхисон байдаг. Би тэднийг сайн ойлгож байна. Хайр дурлал нь бүтэлгүй, дуулах сэдэв байхгүй болсон байхад яах гэж амьдралд хоргодох билээ дээ”
Эр хүн заавал царайлаг сайхан байх албагүй. Гэхдээ тэр эр хүн байх ёстой.