УДЭТ-ын жүжигчин Монголын сайхан бүсгүйчүүдийн тоонд ордог У.Уранчимэгийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Уртнасангийн Уранчимэг нь 1972 онд Улаанбаатар хотод төржээ. 41 настай
2. Эхээс наймуулаа бөгөөд тэрээр айлын дундах хүүхэд нь юм.
3. Арван жилд байхдаа 73 кг жинтэй, улаан хацартай охин байжээ.
4. Тэрээр дунд сургуулиа төгсөөд СУИС-д шалгуулсан ч тэнцээгүй учраас дөрвөн жил мэргэжлийнхээ мөн чанартай танилцан, суралцаж яваад дахин шалгалт өгч СУИС-д орон 1998 онд жүжигчний ангийг төгссөн байна.
5. МУГЖ У.Уранчимэг 23 настайдаа төрсөн гэрээсээ гарч бие даан амьдрах болжээ.
6. У.Урнаагийн нөхөр ”Хувьсал” продакшны захирал Г.Цогтгэрэл хурдан морь уях дуртай. Энэ гэр бүл нэг охинтой юм.
7. Түүний бүтээсэн дүрүүд: Ч.Ойдов “Далан худалч”- Пагма, А.П.Чехов“Цахлай” –Заречная, Ф.Шиллер “Хар санаа хайр сэтгэл”-Луйза, С.Жаргалсайхан “Шөнө дундын бүжиг”-Шубира, Ц.Балдорж “Шөнө амталсан нулимс”-Чимгээ, К.Манье “Нүцгэн дурлал” – Мари, А.Себастян “Нэргүй од” – Мона, В.Хюго “Парисын дарь эхийн сүм” – Эсмеральдина, “Би эр хүнд хайртай” драмын жүжиг, “Тамгагүй төр”, “Ээжээ би танд хайртай”, .“Би ч гэсэн жаргахыг хүсч байна” жүжиг, “Би хүсэхгүй байна” жүжиг,Тэнгэрийн хүү жүжигт бага хатан Шунхуй зэрэг
8. Гавъяа шагнал: 2008 онд Монгол улсын Гавъяат жүжигчин болжээ.
9. У.Уранчимэг “Зууны мэдээ”сонинд нийтлэгдсэн 15-16 настай охидыг бэлгийн мөлжлөгөд ашиглаж, биеийг нь хүчээр үнэлүүлж буй талаар хөндөн бичсэн сэдэвийн талаар байр сууриа илэрхийлжээ.Тэрээр “Ядуу зүдүү гээд үр хүүхдээ хайхрахгүй байж болохгүй” хэмээсэн аж.
10. У.Уранчимэг зуны амралтаа Италид өнгөрүүлдэг зуршилтай .
11. Италид аялж явахдаа гавьяат болсноо дуулж байжээ.
12. "Гэгээн муза" наадмаас шилдэг дүрийн шагналыг дөрвөн удаа хүртэж байсан.
13. “Гэгээн муза”-гийн шилдэг эмэгтэй гол дүрээр “Шөнө дундын бүжиг” жүжгийн Шубира мөн шилдэг туслах дүрийн шагналыг “Шөнө амталсан нулимс” жүжгийн Чимгээгийн дүрээр авч байсан.
14. Хайртай шагнал: найруулагч Г.Доржсамбуу агсны нэрэмжит шилдэг дүрийн шагналыг А.П.Чеховын “Цахлай” жүжгийн Нина Зареячная, Ч.Ойдовын “Далан худалч” жүжгийн Пагмын дүрээр хоёр удаа хүртсэн.
15. Мөрөөдлийн дүр: Тэрбээр нэгэн ярилцлагадаа “ Жүжигчин бүрт мөрөөдлийн дүр бий В.Гюгогийн “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Эсмеральдад тоглохыг хүсэж байсан. Харин би түүндээ тоглосондоо баяртай байна” гэжээ.
16. Бага байхдаа дүү нартайгаа “ Гурван Урнаа ” хэмээх хамтлаг байгуулан дуулдаг байв.
17. Түүний дүү У.Уранцэцэг нь дэлхийд томоохон театруудад дуулдаг мэргэжлийн дуучин болсон.
18. Гавьяат жүжигчин У.Уранчимэг дуулах дуртай байсан ч бүр гуравдугаар анги буюу 10 настайдаа жүжигчин болохоор шийджээ.
19. Тэрбээр гоо сайхандаа нэлээд анхаардаг бөгөөд өдөр бүр хоёр цаг фитнессээр хичээллэдэг.
20. Мэргэжлийн чадварлаг жүжигчин, авьяаслаг дуучин маань дэлгэцэд дүрээ мөнхөлж, анх 1993 онд “Бүсгүй завилгаа” кинонд тоглож байв.
21. Жүжигчин бүсгүй өөрийгөө сэтгэлийн хөдөлгөөнтэй гэж тодорхойлов.Тиймээс хэлэх зүйлээ түс тас хэлчихдэг хэрнээ сэтгэл хөдөлгөсөн мөчүүдэд нулимс унагах дуртай гэсэн.
22. Түүний хамгийн залуу дүр нь "Хар санаа ба хайр сэтгэл" жүжигийн 16 настай охин буюу Шиллерийн дүр аж.
23. “Хувьсал” продакшны гэрээт жүжигчин юм.
24. Тэрээр өөрийгөө ингэж дүгнэдэг “Би ааштай, хэн нэгэнд таалагдах гэж амьдардаггүй. Энэнд ингээд хэлчихвэл уурлах болов уу гэж эмээдэггүй. Хэн нэгэн даргаас би айж ажилладаггүй. Хамгийн гол нь би өөрийнхөө юу хийх ёстойг сайн мэддэг, асар их хувийн зохион байгуулалттай эмэгтэй” гэж ярьдаг.

Ц.Болор