Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Мадоннагийн “дэггүйтэл” таалагдаагүй учраас тасалбараа буцаахыг хүсчээ
Уртын дуу

Мадоннагийн “дэггүйтэл” таалагдаагүй учраас тасалбараа буцаахыг хүсчээ

Урлаг Урлаг01/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index2847274602012-08-01-08-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийг тойрон аялан тоглож буй Мадонна санаанд багтамгүйгээр “сахилгагүйтэж”, байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллээр шуугиж байна. Тэрбээр Парисын цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын үеэр тайзан дээр эрээ цээргүй аашилж, яг л биеэ үнэлэгч шиг байсан нь францчуудад таалагдаагүй учраас олон үзэгч тасалбараа буцааж, мөнгөө авахыг хүсчээ.

“Je t'aime” буюу “Би чамд хайртай” дуугаа дуулж байхдаа 53 настай поп хатагтай өгзөг дээрээ эргэлдэнгээ хөлөө савчиж байдаг “нууцаа” дэлгэж, төгсгөл хэсэгт нь хамтран дуулсан залууг буудаж “алсан” нь хүмүүсийг ихээр бухимдуулж, “Янхан тайзнаас буу” гэсэн хатуухан үг сонсоход хүргэсэн гэнэ. Тасалбарын үнийг буцааж өгөхийг шаардсан хүмүүс “Тоглолт ердөө 45 минут үргэлжилсэн. Үүнээс 15 минут буюу гуравны нэг хэсэгт нь Мадонна улс төрийн тухай чалчиж байсан. Удаан хүлээсэн тоглолт иймэрхүү чанартай байхад бид яаж сэтгэл хангалуун үлдэх юм бэ.

Бид урлагийн тоглолт үзэхийг хүссэн болохоос хөгшин янхны хөгийн үзүүлбэр харах гэж ирээгүй. Тоглолтын тасалбарыг урьдчилан борлуулалгүй, цагийг нь тулган хүмүүсийг “дайтуулсан”. Ийм балиар зүйл үзэхээ мэдсэн бол хүмүүс боломжийн байрлалтай тасалбарын төлөө үхэн хатан шахалдаж, түлхэлдэхгүй байсан” хэмээн гомдолжээ. Эл тоглолтын тасалбарыг 280 еврогоор борлуулсан юм байна.

                                                                                                                                                                                                   Ж.ЭРДЭНЭ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.