-Та найзуудаасаа хэнийг нь шүтдэг вэ?
-Хүн сайн найзтай болохын тулд тэр найзыгаа өөрөө бүтээдэг юм байна гэж би ойлгосон. Найз нөхөддөө хэр их цаг гаргаж, баярлуулж, гомдоож, ойлголцож байна вэ гэдгээс маш олон зүйл шалтгаалдаг. Найз нөхдөө битгий голж шилж байгаарай, сайн найзтай болохын тулд өөрөө түүндээ цаг гаргаж, үзэл бодлоо илэн далангүй ярьж сураарай гэж хэлэх байна.
-Багад чинь эрэгтэй хүүхэд зоддог байсан уу. Манай найзыг тавдугаар ангийн хоёр ах дэгээдэж унагаад зодохоор нь би найзыгаа өмөөрч очоод бас зодуулаад, гэр рүүгээ уйлаад орсон. Тэр хүүхэд миний хоолойноос боогоод, дэгээдэж унагаад дээрээс дэвссэн. Нэг өдөр баруун нүднийхээ доод талаас цус гаргаж байлаа?
-Тийм үү. Найзыгаа өмөөрдөг чинь сайн байна. Надад тийм зүйл тохиолдсоныг санахгүй байна. Эгчийг нь харин цасаар их угаадаг байсан. Нуугдаж, гэтээд амихандаа л орчин тойрноо сайн ажиглаж байгаад “Одоо хэн ч байхгүй биз” гээд гараад ирэхэд, хэн нэг нь хаа нэгтээгээс гарч ирээд л угаачихна. Гэр рүүгээ уйлаад л гүйнэ. Яагаад гэхээр цасаар угаалгахаар нүүр муухай болчихдог. Бас их хорсдог юм.
-Kuala гээд амьтныг мэдэх үү?
-Мэднэ. Чи Kuala –д хайртай юу.
-Монголд тэжээж болох болов уу?
-Халуун орны амьтан болохоор болохгүй байх аа.
-Яагаад эгч нь тэгж асуусан бэ гэхээр би бяцхан нохойтой болсон чинь тэр маань хүйтэн сэрүүн уур амьсгалтай газрын амьтан л даа. Тэгээд удаан хамт байж чадаагүй. Монголд халуун болохоор амьсгаадаад, нэг л таагүй. Kuala хичнээн хөөрхөн ч монголд амьдрах боломжгүй байх л даа. Чи амьтдад хайртай юу. Гэрийн тэжээмэл амьтан тэжээмээр санагддаг уу? Хүүхэд байхдаа гэрийн тэжээмэл амьтантай ойр байгаад арчлаад сурчих юм бол том болоод яг тэдэн шигээ бусдыг хайрладаг, үр хүүхдээ энэрдэг хүн болдог гэдэг юм билээ. Хөөрхөн нохой тэжээж байгаарай. Би ирээдүйд хүүхдүүдээ гэрийн тэжээмэл амьтантай ойр байлгана гэж боддог.
-Манай ангийн хүүхдийн нохой салхинд гаргахгүй болохоор үхчихсэн. Аав намайг сембринар тэжээх гэсэн чинь загнаад болиулчихсан. Ямар шувуу сонирхдог вэ?
-Би шувууны төрлийн амьтанд тийм ч их дуртай биш. Гэхдээ багадаа өөрийгөө тагтаатай зүйрлэдэг байсан. Хүмүүс өөрийгөө амьтантай зүйрлэхээр л тэгж бодогддог байсан болов уу. Тагтаа энхтайваны бэлгэдэл гэдэг утгаараа их гоё санагддаг. Дөлгөөхөн амьтан шүү дээ. Тийм ээ. Миний хамгийн дургүй амьтан аалз. Зарим төрлийн аалз эхийгээ барьж иддэг. Дэлхий дээр хамгийн олон төрөлтэй амьтан аалз. Бас маш хурдан үрждэг.
-61-ийн гарамд эмээ байдаг юм. Тэнд аймаар их аалз байхыг хараад сэжиг хүрсэн. Манай гэрийн цонхоор хараацай ороод ирсэн ш дээ. Аав тэжээе гээд саванд хийсэн чинь миний гарыг хазчихсан. Бас ялаануудыг барьж идээд байсан. Хараацай ганцаараа амьдрах чадваргүй гэж хүнээс сонсоод шилэн хоргоных нь нэг хананд толь суурилуулж өгсөн. Үнэхээр тайвширч байгаа юм шиг санагдсан шүү. Тэр хараацай цонхоор орж ирэхдээ шархадсан байсан. Хэсэг хугацааны дараа аав бид хоёр тавиад явуулсан юм.
-Хөөх, ямар сонин юм бэ. Хараацайнд хазуулаад гар чинь өвдсөн үү?
-Үгүй, шүдгүй юм байналээ.
-Та ямар тоглоомд дуртай юм бэ?
-Эгч нь компьютер тоглоом тоглох дуртай. Заримдаа “Xbox”, “Dota” тоглодог. Мөн Япон хүүхэлдэй үзэх дуртай. Сүүлийн үеийн анимейшнууд их сонирхолтой.
-Олимп үзэж байна уу. Японы тамирчин аймаар. Надад сүнстэй юм шиг санагдсан?
-\хөхрөв.сур\Барзгар арьстай тамирчин мөн үү. Японд сүнс их бий. Амиа хорлолт маш их явагддаг учраас тэр байх. Гэхдээ сүнснээс айх хэрэггүй дээ.
-Ном уншдаг уу?
-Луугийн шивээст охин гээд ном уншиж байгаа.
-Уншсан хүнээ ховсоддог гэсэн үнэн үү?
-Үнэн. Оюун санааны ховсдолт болохоор байнга татаад байгаа юм чинь. Их гоё ном байналээ.
-Хамгийн олон үзсэн кино гэвэл?
-Чи аваторыг үзсэн үү. Би тэр киног анх үзчихээд аймаар гоё санагдаад түүнээс хойш бараг зургаан удаа үзсэн байх аа. Ерөөсөө уйддаггүй юм. Өөр ертөнцтэй сонин кино үзэх дуртай. Чи ямар кино үзэх дуртай вэ?
-Вампиртай кино үзэх дуртай.
-Саяхан нэг эрдэмтэд цус сорогч залууг илрүүлээд ярилцлага хийсэн байналээ. Тэр аймаар байгаа биз. Цус сорогч нар жинхэнээсээ гарч ирвэл ёстой аймаар аа. Мөнгөн сумтай буугаар буудахаас нааш үхэхгүй. Тэгэхээр хэцүү л дээ. Цус сорогч битгий бий болоосой гэж боддог. Зомби нар бас аймаар тийм ээ.
-Та далайд орох дуртай юу. Титаникийн хөлөг онгоцны сүйрэл аймаар, тийм ээ?
-Айгаад байдаг учраас далайд орох дургүй. Далайн эргийн нойтон элсэн дээр нүцгэн хөлөөрөө алхах мэдрэмж л үнэхээр гоё. Чи усанд сэлж байгаа юу. Биеэ хөгжүүлье гэвэл усанд сэлэлтээр хичээллэх хэрэгтэй. Титаникийн хувьд мөсөн уултай мөргөлдөөд тийм сайхан аялал нурсан. Эгч нь найман сарын сүүлээр 13 давхар онгоцны аялалд явах гэж байгаа. Энергийн дэлхийн хэмжээний том уулзалтанд монголоо төлөөлөөд явна. Тэрхүү сайхан усан онгоцоор аялаад, эх орноо төлөөлж дуу дуулах гэж буйдаа их баяртай байгаа. Малайз, Тайланд, Сингапур гэсэн азийн орнуудаар аялана.
-Усанд сэлж сурья гэж бодож байгаа. Та спортоор хичээллэдэг үү?
-Багадаа дугуй унадаг, гулгадаг, хөнгөн атлетикийн тамирчин хүүхэд байсан. Манай ээж бас хөнгөн атлетикийн тамирчин. Гүйж харайдгийнхаа хүчинд жин нэмдэггүй юм шиг ээ. Эгч нь хөдөлгөөнтэй байх дуртай болохоор удаан, тайван байдалд дургүй. Бүх юмаа хөнгөн шингэн амжуулвал биед хичнээн амар гээч. Аливааг өөрөө гардаж хийх дуртай. Хичнээн залуу хүн ч суугаад байвал бие хөшнө шүү дээ.
-Спортод дуртай юм бол “Каратэ кидс” үзсэн үү. Ямар санагдсан бэ?
-Би тэр киног үзэхэд аягүй сонин мэдрэмж төрсөн. Уил Смитийн хүү тоглодог. Цагаан сараар айл хэсдэггүй учраас ганцаархнаа эхнээс нь дуустал бүр анхааралтай үзсэн юм л даа. Дунд хэсэгт нь тэр хүү тэмцээндээ ороод төгсгөл хэсэгт нь ялалт байгуулахад би асгартлаа уйлсан. Тэр хүү их тэвчээртэй байгаад амжилтанд хүрсэн нь гайхалтай.
Мөн “Marvell” комиксийн бүх баатруудад дуртай. Бээжинд явж байхдаа үзмээр санагдаад үзсэн. Сүүлийн үед комикс номнууд унших дуртай болсон. Урьд нь Mouse of king гээд комиксийг уншдаг байлаа. Зав л гарвал хүүхдийн ертөнцөөр аялдаг. Хоньтой хүүхэлдэйн кинонуудыг үзээд “Яаж ингэж хийдэг байна аа” гэж бодохоор инээд хүрээд байдаг юм. Чи Нарутог үздэг үү?
-Үздэг байсан. Одоо больчихсон. Нарутогийн малгайг зүүж байгаад нэг өдөр мангар санагдаад хүнгүй газар очоод спирт дусааж шатаагаад муухай үнэртэй хогийн сав руу шидчихсэн.Та паркийн тоглоомуудаас айдаг уу. Би далайн дээрэмчний завинд суусан чинь ёстой аймаар санагдсан. “Би үхэхэд эрт байна аа” гээд орилсон шүү?
-Тэр дээрэмчний завинд чинь би суух их дуртай. Парк хаах гэж байхад шууд гүйж ороод үнэгүй тоглочихож байгаа юм чинь. Аймар заваан. \хөхрөв.сур\ Дүү нараа дагуулж ороод л үсрээд суучихдаг юм. Сүүлдээ паркынхан бүгдээрээ таньдаг болчихсон. Суунгуут адриналин ялгараад, “Үү….үү” гээд орилоод л… Би тэгж стрессэ тайлдаг.
-Манай монгол нээх муухай. Дуучин юм уу, баян хүмүүсээс мөнгө авахгүй юм аа, тийм ээ?
-Зарим үед эсрэгээрээ. Жаахан мөнгөтэй ч юм уу, олны танил болчингуут дэлгүүрт орохоор юмныхаа үнийг нэмчихдэг. Нэг их мөнгөтэй гэж боддог байх. Зарим хүн зөндөө их өндөрлөгт хүрээд, мөнгөтэй болчихсон байхад над шиг залуухан хүүхнүүд тийм их мөнгөтэй биш шүү дээ. Мөнгийг олохын тулд газарт тариа тарьдаг шиг арчилж торддог. Ирээдүйд хурааж авах зүйлээ газарт тариад, услаад, тордоод явж байгаагаас ялгаагүй гэж боддог. Энэ тал дээр эгч нь жаахан сэтгэл дундуур явдаг юм. Хүнийг тэгж ялгаварлаж болохгүй шүү дээ.
-Онгоцтой болох юмсан гэж мөрөөддөг үү?
-Хувийн онгоцтой бол гоё л байх. Энд тэнд өөрсдөө газардах эрх авчихвал ч сайхан даа. Сүүлийн үеийн президент онгоцнууд их гоё болсон байналээ. Гэртээ байгаа юм шиг унтаж, тухлаад л…Номоо уншсан ч болно. Заримдаа хотын түгжээ их үед жижигхээн онгоцтой ч болоосой гэсэн хүүхдийн ч юм шиг мөрөөдөлд автдаг юм. Тийм онгоцтой болчихвол бужигнуулж өгөх байх даа.
-Гоё гоё. Чи гуравдугаар ангийг нь үзсэн үү. Сарыг яаж тийм жижигхэн болгосон гэж бодож байгаа вэ.
-Жижигрүүлдэг буугаар бууддаг.
-Яг тийм. Тэр гурван охин нь их хөөрхөн тээ.
-Та миний үзсэн кино болгоныг үзсэн байхиймаа?
-Кино үзэх гоё ш дээ. Шинэ зүйлс мэдэж аваад, шинэ санаа олдог. Трансформерст гардаг Камаро гээд машинд дуртай. Монголд хоёр ороод ирчихсэн байналээ.
-Хэр үнэтэй вэ?
-Санасныг бодвол гайгүй. Би чамаас нэг юм асуух уу. Заан хэдэн хуруутай вэ?
-Зургаа.
-Яг тийм. Жижигхээн хурууг нь эрдэмтэд илрүүлсэн. Тэрийг хүмүүс мэдэхгүй таван хуруутай гээд байдаг. Тэр жижиг хуруу нь хамгийн гол тулгуур нь. Чи хүйсээ сольдог амьтныг мэдэх үү?
-Мэдэхгүй. Хөхтөн амьтан уу.
-Хувилбар санал болгоё. Усанд байдаг амьтан.
-Далайн чөтгөр.
-Тэр хүйсээ сольдог амьтан бол сам хорхой. Төрөхдөө эмэгтэй болоод хэсэг хугацааны дараа эр хүйстэй болчихдог. Би ер нь далайн амьтнаас нэг л жийрхээд, бие арзайгаад байдаг юм. Урд насандаа далайн амьтан байсан ч юм шиг санагдаад, далайн гаралтай хоол идэж чаддаггүй. Хайрлаад ч байгаа юм шиг, эгдүүцээд байгаа ч юм шиг санагддаг.
-Халимыг томчууд агнахаар хачин санагдаад байдаг юм. Та юу гэж боддог вэ?
-Халим хөөрхөн ш дээ. Японд байнга газар хөдөлдөг. Далайн амьтадтай хэрцгий ханддагийнх байх гэж таамагладаг юм. Олноор нь хөнөөгөөд байхаар байгалийн тэнцвэрт байдлаа хадгалах гээд дохио өгдөг байх.
-Зарим амьтан үхдэг нь байгалийн жам байх даа?
-Нэг төрлийн амьтан ихсэхээс тэнцвэрт байдлыг хадгалуулдаг. Жишээ нь чоно гэхэд хонин сүргээс өвчтэй, сул доройг нь барьж иддэг. Хөөхөөр хамгийн бие султай нь баригддаг. Байгаль өөрөө юмаа цэвэрлэж байгаа байх.
–Таныг эзгүй арал дээр орхичихвол яах вэ. Би бол зажиголка байвал гал асаагаад, хувцсаа шатааж байгаад ямар нэгэн юм хийж иднэ ээ?
-Амьтад ирвэл яана аа. Би эмэгтэй болохоор их айх байх. Чи тэгээд шөнө унтахгүй юм уу?
-Би нэг шөнө унтахгүй байж чадсан. Аав, ээж хоёр Мөөгий гээд эгчийнх рүү явчихсан чинь үүрийн таван цаг хүртэл унтаагүй. Та ганцаараа байхдаа айдаг уу?
-Би ганцаардлаас айдаггүй. Бүх хариуцлага над дээр төвлөрчихсөн юм шиг санагддаг. Эзгүй арал дээр бол айх байх.
-Та гэртээ ганцаараа яг л эрх чөлөөтэй болчихсон юм шиг мэдрэгддэг үү?
-Илүү их эрч хүчтэй болдог. Өөрийгөө чагнаад л, сайхан байдаг юм.
-Франц хоолонд дуртай юу?
-Ази үндэсний, ялангуяа Япон хоолонд дуртай. Япон хоол эрүүл байдаг. Удон гоймойнтой хоол ч сайхан даа. Сүүлийн үед эрүүл хооллохыг хүсч байгаа учраас стейк зэргийн хүнд хоолноос татгалзах болсон. Францад очихдоо Ази хоолоо их санаж, Тайланд хоолны газар олоод бөөн баяр болсон шүү. Чи ямар хоол идэх дуртай вэ?
-Америк пицца идэх дуртай.
-Надад Итали пицца гоё. Гурилан дотроо юу хийсэн бэ гэдгээсээ их шалтгаална. Эгч нь пицца хийж чадна. Дараа чамайг гарын пиццагаараа дайлна аа.
-Хайр дурлалын кино үзэх дуртай юу?
-Жаахан байхдаа “Диваажингийн шат” гээд хайр дурлалын олон ангит кинонд дуртай байсан.
-Хонхон цэцэг харж байсан уу?
-Яргуй харсан. Дөнгөж дэлбээлж буй яргуй баргын хүнд харагддаггүй юм билээ. Би хөдөө явж байгаад анхны яргуй залгичихвал хоолойнд сайн гээд залгиж байсан. Цэцгэнд ер нь их дуртай.
-Хонхон цэцэг дуугардаг уу?
-Зүгээр л хонх шиг харагддаг юм. Хамгийн сүүлд цахирмаа цэцгийг эрлийзжүүлж ягаан болгосныг хараад гайхсан.
-Та нисэхийг хүсдэг үү?
-Хүсэлгүй яахав. Гачууртад хоёр хүний онгоцоор нисээд, тэндээсээ шүхрээр буудаг спорт цогцолбор байдаг. Гоё байна уу. Би чадахгүй ч ард байгаа хүн техникийг нь заагаад, удирдаад өгчихнө. Эхний удаа тэнд очоод, айгаад бууж чадаагүй. Одоо бол сэтгэл зүйгээрээ бэлэн болсон учраас бууна аа.
Ярилцсан Б.Гэрэлт-Од