Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Дуучин Ану: Эмзэг, ялдамхан үнэртэй, өөрийн нэрийн сүрчиг гаргана
Одод

Дуучин Ану: Эмзэг, ялдамхан үнэртэй, өөрийн нэрийн сүрчиг гаргана

Урлаг Урлаг09/08/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
416119_399236070139630_1575418156_o8406577462012-08-09-16-59[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Рок попын ертөнцөд хөл тавьсан цагаасаа хойш уйгагүй хөдөлмөрлөж, бие даасан уран бүтээлээ туурвисаар яваа дуучин бүсгүйн цөөн асуултын хариуг хүргэе.

-Сүүлийн үеийн шинэ уран бүтээл юу байна вэ?

–“MY ABC” хэмээх шинэ цомогт маань багтсан “Super Car”дуундаа клип хийлгэхээр ажиллаж байна. Дуулалт гэхээсээ илүүтэй хөгжмийн тоглолтыг түлхүү харуулсан энэ дууны маань клипийг “Grove entertainment” студийн залуус хийж байгаа. Нэлээд цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулж буй учраас гайхалтай уран бүтээл болох байх. Сүүлийн үед би дэлхийд алдартай, чадварлаг DJ нарын бүтээлийг сонсч байгаа. Энэ ч утгаараа, шинэ уран бүтээл маань өвөрмөц тоглолттой хөгжмөөр үргэлжлэх болохоор охид залууст лав таалагдах биз ээ. Мөн миний шинэ стиль, дүр төрхийг ч энэ клипээс харж болно.

-“Fashion Asia Awards-2012” наадамд өрсөлдөх гэж байгаа гэсэн. Хэдийд явах юм бэ?

-Энэ сарын сүүлээр явна. Би энэ тэмцээнд “Азийн шилдэг загварлаг эмэгтэй дуучин” номинацид өрсөлдөж байгаа. Оролцогчид стиль имиж, уран бүтээлийн хувиралт, дүр төрхөөрөө өрсөлддөг юм билээ.

-Далай ламаас адис авч, хагас цагаан хоолтон болсон гэл үү?

-Үгүй ээ, тэгж учиргүй мөргөж сөгдөөд байсан юм алга. Зүгээр л далай багшийн сургааль үгсийн цогц номыг уншиж байгаа. Амьдралын аз жаргал, үнэ цэнэ, залбирал, амжилт, алдаа оноо гээд бүхий л зүйлийг багтаасан их сайхан ном байна лээ. Хүн ер нь сайн сайхан зүйл бодож, дотроо гэгээрч, өөрийгөө таньж мэдэхийг хүсч зорьвол болохгүй гэх газаргүй. Тиймдээ ч энэ мэт алтан сургаалийг уншиж, даган мөрдсөн хүний харц, үг яриа, үйл хөдлөл хүртэл цаанаа л гэгээлэг, сайхан энергитэй болчихдог. Би үүнийг маш сайн мэдэрсэн шүү. Харин хоолны хувьд, долоо хоногт нэг удаа цагаан хоол иддэг. Эрүүл мэнд, сэтгэл санаанд ч сайн нөлөөтэй шүү дээ.

-Нэлээд олон төрлийн бизнес эрхэлж байгаа гэсэн. Тэр тухайгаа яриач?

-Ямар ч байсан, өөрийн хэмжээнд боломжийн бизнес эрхэлдэг. Гэхдээ миний байгуулсан “Хөөрхөн дэлхий” төрийн бус байгууллагыг ашгийн төлөө ажилладаг гэж андуурч болохгүй шүү. Үйл ажиллагааны чиг зорилго нь хүүхэд багачуудын төлөө учраас “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтарч ажиллан, өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл минь нэлээд амжилттай болж үр ашгаа ч өгч эхэллээ. Харин төрийн бус байгууллагын маань дэргэдэх тоглоомын төв, хүүхдийн хувцасны дэлгүүр гэх мэт газруудад тодорхой хэмжээний хүмүүс ажиллаж байгаа учраас тэдний цалин хөлс, байрны түрээс гэх мэт ашиг орлогын тал дээр анхаарахгүй бол болохгүй.

-Өөрийн нэрийн брэнд гаргана гэж байсан. Тэр юу болов?

-Одоохондоо сайтар судалгаа хийх шаардлагатай байна. Гэхдээ нэг их удахгүй байх аа. Мөн өөрийн нэрийн сүрчгийг гаргахыг хүсч мөрөөддөг. “Ану” нэртэй эмзэг, ялдамхан үнэртэй тийм л нэг сүрчиг. Найрлага, чанар, тоо ширхэгээс нь хамаараад нэлээд өндөр үнэ өртөгтэй юм билээ. Тэгэхээр би энэ сард АНУ руу явж, энэ талын мэргэжилтнүүдтэй уулзаж зөвлөгөө авахаар төлөвлөж байгаа. Чадварлаг мэргэжилтнүүдийн тусламжтайгаа сайн баг бүрдүүлж ажиллавал хүсэл минь биелэх ойрхон байна шүү дээ.

-Таныг бас продюссерийн чиглэлээр ажиллах сонирхолтой гэдэг юм билээ?

-Тийм ээ, үнэн. Ойрын хугацаанд энэ асуудалд анхаарал тавихгүй гэж бодож байсан юм. Гэтэл нэг охин намайг продюссерээр ажиллаач гэсэн санал тавьж, зөвлөгөө авахыг хүссэн. Тэгээд л рок попын урлагт нэг шинэ өнгө төрхийг бий болгож, шинэ залуу дуучин гаргаж ирэхээр болсон л доо. Нэлээд хурц дүр төрхтэй, өвөрмөц хоолойтой дуучин бий. Тун удахгүй шинэ бүтээлийг нь хүмүүст хүргэнэ.

Р.Есүй

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.