Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Хатуу зантай продюссер Б.Наранзуныг айлгасан гэв үү
Оддын амьдрал

Хатуу зантай продюссер Б.Наранзуныг айлгасан гэв үү

Урлаг Урлаг15/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index783421622012-08-15-14-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын рок попын урлагт гурван өөр дүр төрхөөрөө цахиур хагалан, залуусын зүрх сэтгэлийг эзэмдсэн “Киви” хамтлагийнхан ярих зүйл ихтэй бүсгүйчүүд. Учир нь, царайлаг бас нуруулаг гурван охиноо харамласан продюссер, ая зохиогч Б.Ангирмаа хамаг бүхний гол сэдэв болдог учраас тэр.

“Би энэ гурвыг хамгаалж, элдэв залуусыг ойртуулахгүй гэхдээ гэрийнх нь гадаа буу бариад манах нь холгүй хонодог” гэж хэвлэлийнхэнд тайлбарласан эрхэм хатагтай “Төмөр хатагтай” нэр зүүгээд авсан удаатай. Харин тус хамтлагийг нэрд гарахад багагүй үүрэг гүйцэтгэсэн Б.Наранзун хүртэл гурван бүсгүйтэй нь ойр дотно ажиллах гээд чадаагүй болохоо сэтгүүлчдэд ам алдсан. “Танай хамтлагийг Рагу хоолойн чадал муутай, зүгээр л өнгө, мөнгөөр цохиж гарч ирсэн гэж дүгнэсэн байна лээ. Харин та Наранзунтай ямар холбоотой байдаг вэ” гэж асуухад Б.Ангирмаа “Тэр гадаад эрийн ямар дүгнэлт гаргах надад хамаагүй.

Өмнөх ажлаа өөрийнхөөрөө хийгээд явж байвал барав. Харин бид Наранзунтай нэлээд ойр дотно ажиллаж байлаа. Одоо хүртэл биднийг дэмжээд л явж байна” гэж уцаарлажээ. Тэгвэл хатуу зантай продюссер эмэгтэй гурван охиноо дуу хуураас өөр зүйлд анхаарал хандуулахгүй, бүр микрофоноос өөр зүгт харц унагахгүй байх үүрэг даалгавар өгсөн учраас Б.Наранзун “Анхаарлыг нь татах гэж яаж ч хичээгээд нэмэргүй юм билээ” гэж ярьсан нь өдгөө ч рок попынхны дунд яригдсаар байгаа аж.

Р.Есүй

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Мэрилин Монрогийн хөхний даруулга дуудлага худалдааны өмнөх байдлаар 5000 ам.долларт хүрчээ

08/06/2026
Оддын амьдрал Урлаг

Ким Су Хён Филиппиний “Bench” брэндийн сурталчилгаанд оролцоно

08/06/2026
Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Ш.Мөнхбаяр Эрдэнэт хот хүртэл 400 км замыг гүйж туулахаар замдаа гарчээ

08/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мэрилин Монрогийн хөхний даруулга дуудлага худалдааны өмнөх байдлаар 5000 ам.долларт хүрчээ

08/06/2026

Ким Су Хён Филиппиний “Bench” брэндийн сурталчилгаанд оролцоно

08/06/2026

Осамү Тэзүкагийн бүтээсэн, өмнө нь нийтлэгдээгүй анимэ олджээ

08/06/2026

Оркестр, язгуур урлагийн хоршлыг “Оршихуйн анир” тоглолтоор толилуулна

08/06/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр Эрдэнэт хот хүртэл 400 км замыг гүйж туулахаар замдаа гарчээ

08/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.