Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Арьсан урлагийн зураач Х.Заяат: Би ярих гэж биш хийх гэж төрсөн хүн
Үндэсний хөгжим

Арьсан урлагийн зураач Х.Заяат: Би ярих гэж биш хийх гэж төрсөн хүн

Урлаг Урлаг17/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index7922020352012-08-17-09-59[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

-Таны энэ удаагийн уран бүтээлийн үзэсгэлэнгийн нэр их сонин санагдлаа?

-“Домог эхлэх цаг” гэж нэрлэсэн нь их учиртай л даа. Монголынхоо агуу түүх домгийг уншиж судлахаар тэр хүмүүсийн тухай өөрийн эрхгүй бодогддог. Тэр бодол санаагаа л оюун ухаандаа орж ирснээр нь хийсвэрлэж зурсан.

–Хэр удаан хугацаанд энэхүү үзэсгэлэнгээ гаргах гэж бэлдсэн бэ?

-Их удаан бэлдсэн л дээ. Бодсон мөртлөө яг уран бүтээл рүүгээ орж чадахгүй байсан. Тиймээс сэдвээ сайн бодож байж олсон. Ер нь бол би маш их сэдвээ боддог. Сэдвээ нэгэнт олсон бол хийх нь хурдан байдаг.

-"Домог эхлэх цаг" үзэсгэлэндээ та ямар ямар бүтээлүүдээ толилуулав?

-Арьсан урлагийн зурагнуудаас гадна тосон будаг торгон дээр зурсан зургуудаараа гаргалаа.

-Таны бүтээлүүдийг харж байхад их хийсвэр байдаг. Зурагнуудынхаа сэдвүүдийг хаанаас олж авдаг вэ?

-Хөдөө явж байхад янз бүрийн сахиус тахилгатай газрууд их байдаг. Нутгийн ард иргэд ч тэрнийхээ домог түүхийг их ярьдаг. Түүнээс нь сэдлээ олж сахиус гэж ийм байх болов уу гээд л зурж эхэлдэг дээ.

-“Эртний сайхан” гээд зураг байна шүү дээ. Тэр зургаа дууг нь сонсож байгаад зурсан уу?

-Тийм ээ. Тэр үеийнхээ мэдрэмжээр зурсан зураг. Ер нь Монголоо л гэсэн сэтгэл байхад болно.

-Таны цаашдын зорилго?

-Олон зорилго байна. Хийснийхээ дараа л ярья. Би чинь ярих гэж биш хийх гэж л төрсөн шүү дээ.

-Анх хийж байсан арьсан урлагийн бүтээлээ эргээд нэг дурсвал?

– Эрдэнэчимэг багшийн чимэглэх зургийн ангид ороод нэг хайрцаг хийвээ. Арьсаар хайрцгаа яаж бүрэхээ мэдэхгүй. Тухайн үедээ л өөрийнхөө хэмжээнд ур ухаан гарган цавуугаар наагаад л хийж байсан санагдаж байна.  

-Эзэмшсэн мэргэжлийнхээ тухайд?

-Гайхамшигтай урлаг. Би өөрөө энэ мэргэжилдээ хайртай.

-Та СУИС-д багшилдаг байсан. Тэр хугацаандаа маш олон хүнийг урлагийн зам руу нь хөтөлж оруулсан байх?

-Би багшлаад удаагүй. Ойролцоогоор 11 жил л болсон байх. Тэр хугацаандаа би хүүхдүүдэд  суурь урлаг заадаг байсан. Энэ нь дүрслэх урлагийн чухал төрөл л дөө.

-Урлагийн зам руу дөнгөж хөл тавьж байгаа залуу уран бүтээлчдэдээ хандаж хэлэх үг?  

-Тууштай бай. Зорилгодоо хүрэхийн тулд хичээх хэрэгтэй.

-Таныхаар Монголын арьсан урлагийн хөгжил  ?

-Монголын арьсан урлаг хөгжиж байгаа. Би тэр хөгжилд нь гар бие оролцоод явж байгаа хүн гэж өөрийгөө боддог.

Д.Төгс

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.