Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Д.Ганцэцэг Өвөр монголын жүжигчин Б.Баасанжавыг шүтэн биширчээ
Оддын амьдрал

Д.Ганцэцэг Өвөр монголын жүжигчин Б.Баасанжавыг шүтэн биширчээ

Урлаг Урлаг30/08/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.Ганцэцэг3713663982012-08-29-00-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Аравт” түүхэн сэдэвт киноны ганц эмэгтэй дүрд нь тоглосон УДЭТ-ын залуу жүжигчин Д.Ганцэцэг зураг авалтын явцад олон зүйлийг олж, мэдэж авсан гэх. Тэрбээр энэ тухайгаа “Увс нутаг маань байгалийн үзэсгэлэнгээрээ хэн хүний анхаарлыг татсан газар. Жилийн дөрвөн улирлыг ганцхан сард үзэх боломжтой гээд бод доо. Ямар сайндаа зураглаачид хүртэл биширч, яг л гадаадад зураг авсан юм шиг харагдаж байна гээд баярласан.

Миний тоглосон гол дүрийн бүсгүйд олон баатар дурласан. Би ч бас эгэл баатарт /Б.Амарсайхан/ сэтгэл алдарсан байх шүү. Гэхдээ хажуугаар нь Баасан ахыг үнэхээр их биширсэн. Үс залгуулах, нүүр будалт хийлгэх гээд өглөө эрт босоход Баасан ах хамгийн түрүүнд гарчихсан, уулын орой ширтээд бодлогоширч зогсдог. Тэр харц, намба төрх, бас үг яриа, үйл хөдөлгөөн нь ямар сайхан харагддаг гээч.

Би бүр харсаар байгаад дасал болчихсон, сэтгэл дотроо ямар сайхан хүн бэ гэж бодож байлаа” гэж ярьжээ. ӨМӨЗО-ны кино үйлдвэрийн жүжигчин, БНХАУ-ын I зэргийн жүжигчин Б.Баасанжав урьд нь “Чингис” киноны гол дүрд тоглосон болоод ч тэр үү. Залуу бүсгүйд Чингис хаан шиг цаанаа л нэг ихэмсэг, бас сүрдмээр харагдаад байсан аж. Харин цаадах нь түүнд “Чингисийн суудлаас бууж, эгэл баатрын сэлмийг атгаж үзлээ. Гэхдээ энэ бүхэн хоорондоо ялгаагүй. Яагаад гэвэл, их эзэнт гүрний нэгэн түүх дор зүрх сэтгэл минь цохилж байгаа учраас тэр” гэж тайлбарлан жүжигчний уран чадварын тухай сургамж айлдсан аж.

Р.Есүй

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Минод хорих ял оноохыг Прокурор шаардлаа

22/04/2026
Оддын амьдрал Урлаг

BTS хамтлагийг үүсгэн байгуулагч Бан Ши Хёкийг баривчлах хүсэлт гаргажээ

22/04/2026
Оддын амьдрал Урлаг

“Эхнэрийн урхи” киноны жүжигчин Жон Эй Ри Монголд хоёр удаа ирж буяны үйлс хийгээд явжээ

21/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Fifty” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжилнэ

23/04/2026

“Үндэсний ялагч” моно жүжгийн улсын уралдаан ирэх сард болно

23/04/2026

Зая гэгээний хийдийн цогцолбор

23/04/2026

ФОТО: “Michael” намтарчилсан киноны нээлтээс

22/04/2026

Минод хорих ял оноохыг Прокурор шаардлаа

22/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.