Царайг нь харж, хоолойг нь сонсоход өөрийн эрхгүй инээд хүрдэг тийм нэгэн жүжигчний тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна. Эмээгийн дүрд гарамгай хувирдаг СТА Ж.Мөнхсайхан бөө болсон талаар яриа гарсан байна шүү.
1. Ж.Мөнхсайхан нь Говь-Алтай аймгийн уугуул бөгөөд Улаанбаатар хотод өссөн.
2. Жүжигчин Ж.Мөнхсайхан “Өнгөт инээд” хамтлагт байсан ч одоо “Маск” продакшинд харьяалагдаж байгаа билээ.
3. Ж.Мөнхсайхан багадаа тун ч сахилгагүй нэгэн байсан гэдэг. Хөлбөмбөг гэхээр л амиа тавьчих дөхдөг тэрбээр сургуулийнхаа жижүүр анги хийсэн өдрөө шавайгаа ханатал бөмбөг өшиглөдөг байж. Учир нь түүний тэр өдрийн “бөмбөг” нь азгүй нэгний малгай байх бөгөөд дотор нь баахан юм чихэж аваад л сургуулийнхаа коридорт тоглочихдог байсан аж.
4. Бага байхдаа цагаан сараар банкя авах нь хамгийн их хүсэн хүлээдэг бэлэг нь байжээ.
5. Тэрээр цагаан сараар дээл өмсдөггүй, учир нь түүнд дээл байдаггүй гэжээ.
6. Тэрээр СУИС-ийн драмын ангийг төгссөн.
7. Ж.Мөнхсайхан бол олонд хүлээн зөвшөөрөгдсөн СТА-нуудын нэг.
8. Тэрээр эхнэр хоёр хүү, нэг охины хамт амьдардаг.
9. Түүнийг хошин урлагийхан төдийгүй найз нөхөд нь нэрнийг нь товчлоод "MC" гэж дуудаг.
10. Тэрээр машиныхаа түлхүүрийн оосорт жижигхээн ташуур зүүдэг ба заримдаа түүгээрээ машинаа ташуурдан “хурдлаарай хүлэг минь“ гэж марзагнадаг гэнэ.
11. “Маск” нэртэй театртай болох нь түүний алтан мөрөөдөл бөгөөд “Би заавал театр байгуулах болно” хэмээжээ.
12. Жүжигчин Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан хоёр хэзээний танил найзууд. Өмнө нь УДЭТ-т хамт ажиллаж байжээ.
13. Тэрээр “Өнгөт инээд” хамтлагаар таван жил овоглож байсан.
14. Жүжигчдээс хамгийн их хүндэлж явдаг хүн нь Гавьяат жүжигчин Д.Одончимэг аж.
15. “Макс” продакшны дэлгэцийн анхны бүтээл болох “Хайр харуусал” уран сайхны кино 2009 онд дэлгэцнээ гарч байсан.
16. Тэрээр хөдөөний хүү болоод эмээгийн дүрийг хамгийн чадварлаг гаргадаг жүжигчин юм.
17. “Жүжигчин МС-гийн онгод тодроод бараг жил болж байгаа ч тэрбээр хүлээж авахгүй байгаа. Гэвч тэрбээр бөөгийн зан үйлийн талаар нууцхан судалж, хамтлагаасаа тодорсон анхны бөө С.Ганзоригоос заавар зөвлөгөө авч яваа” гэх мэдээлэл саяхан гараад байсан билээ.
18. Тэрбээр оддын сагсан бөмбөгийн тэмцээнд жил бүр идэвхитэй оролцдог. "Их Монголын алтан одод-2" нөхөрсөг шоу тоглолтын "Voyage" багт оролцон тоглож байсан.
19.Ж.Мөнхсайханы тодорхойлолт: “Инээд гэдэг амьдралаас үүдэлтэй зүйл. Олон түмэнтэй уулзаж, ярилцан өвгөд хөгшдөөс сонин сайхан зүйл сонсож санаа аваад тайзан дээр тоглох тохиолдол бий”.
20. Ж.Мөнхсайхан: "Хошин урлагийн продакшнууд жилдээ 3-4 тоглолт хийдэг. Тайзны түрээс өдөрт сая гаруй төгрөг өгөөд, тоглолтынхоо хэрэгцээтэй зүйлээ аваад болдог л юм. Цалин амьдралд хангалттай хүрнэ ээ".
21. Тэрээр “Хайр харуусал” киноны дараа “Бид энэ кино урлаг гэдэг зүйлийн амтанд орчихлоо” хэмээжээ.
22. Ж.Мөнхсайхан “Харри потер шиг кинонд жүжигчний ур чадвар огтхон ч шаардахгүй” хэмээсэн байна.
23. Саяхан “ Маск” продакшн зургаан насны төрсөн өдрөө тэмдэглэсэн. Энэ үеэр жүжигчин С.Жавхлан, Ж.Мөнхсайхан хоёр “Swatch” брэндийн цагаар шагнуулсан.
24. Харин тэрбээр хошин жүжгийг урлагийн төрөл биш гэдэг хүмүүсийг эрс эсэргүүцдэг. “Ирээд үз гэдэг үгийг хүмүүст хэлдэг. Үзээгүй, мэдээгүй, энэ урлагийн талаар ямар ч мэдлэггүй байж ам мэдэн ярих нь утгагүй. Манайхан бүгд СУИС-ийг төгссөн, Драмын театрт доод тал нь долоон жил ажилласан хүмүүс” гээд уртаас урт лекц уншдаг гэнэ.
Ц.Болор /24tsag.mn/