Тэнгэр заяат Монгорын
Газар ивээлт Үнхэрийн
Хөх тамгат хүй хамгаалагч
Хөх Монголын хаан би
Хүн биенд төрөлгүй
Хий сүнсэндээ хувилан
Эмээлээ элгэндээ авсан
Эх өлгийдөө эргэн ирлээ.
Хөх тэнгэрийн зарлигаар
Хөрст дэлхийн хүсэлтээр
Хүний орчлонд буухдаа
Хасын нууцыг атгах гэж
Эр болж төрсөнгүй
Элдэв оньсны ундарга
Эм заяаг хайрлуулах гэж
Эх хүнд ирлээ.
Мөнх хөх тэнгэрийг сануулах гэж
Мартагдсан түүхээ сэргээх гэж
Маргаашийн нарыг харуулах гэж
Дэлхий ээжээ хамгаалах гэж
Даварсан бүхэнг дарах гэж
Дайчин удмаа босгох гэж
Арга билгийг ойлгуулах гэж
Алтан ургаа мэдүүлэх гэж
Тэнгэр эцгийн тамгалсан
Газар эхийн хайрласан
Ерэн есөн тэнгэртээ эрхэлсэн
Есөн сүнсний хүчийг хураасан
Гурвалжингийн эзнээр шилэгдэгч
Дөрвөлжингийн ивээгчээр тодрогч
Тэнгэрийн хуулийг шүтүүлэх
Түмэн олонд таниулах Аянга удгандаа буулаа.
Ихэс дээдэст ирсэнгүй
Эгэлхэн үрдээ буулаа
Их шидтэнгүүдэд ирсэнгүй
Эх болсон охиндоо буулаа
Төөрч будилж ирсэнгүй
Тамгатай улаачдаа буулаа
Төрөл садандаа ирсэнгүй
Яс, мах, цусныхаа голомтондоо буулаа.
Хүссэн бүхэн хүртээд байдаггүй
Хайрласандаа л харваад ирдэг
Залсан болгонд завилаад байдаггүй
Заяасангаа л завсаргүй манадаг
Тахисан бүхэнд тухлаад байдаггүй
Тамгалсандаа л тунирхаж ирдэг
Далай их дээдсийн онгод тэнгэрүүдийг
Дээдсээ танихаа байсан танхил үрст нь
Дарж байж буулгадаг
Учирлаж байж ухааруулдаг
Уярааж байж тогтоодог
Тэнгэрт нэртэй, газарт цуутай
Хүний сайн, хүүгийн дээд
Нүдэндээ цогтой, нүүрэндээ галтай
Хутагт Өлзий хүчит багшид шавь болон
Зам мөрөө заалгуулж, заяа тавилангаа тэгшлүүлэн
Хатан удган минь мэндэллээ
Хаан би тэнгэрээс буулаа.
Хорин нэгэн сардаа хойноос эхлэх өдөртөө
Хар усан тохойн хамгийн Догшин газартаа
Хүчит төрийг шивших хөх тэнгэрийн шидэт
Хөлгийн тоосонд өртөхгүй хүчит Зүрххайрхан
Хаан болсон Агсалдайн хормой хотны ивээлд
Хатан болсон Хайрханмаан хамаг ундарганы учигт
Хүйсийг нь мануулсан хүнхэр цагаан өргөөндөө
Хохимой дээрээс нь харах
Хөх мөнгөн тэнгэр дор
Хөл доороос нь мэдэх мэлмий газарт
Хоёр морийг давхцуулан хоногийн сайнд мориллоо.
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
Удган болсон улаачын минь
Унасан түүх учиртай
Учир битүүлэг атгалттай
Улаан цусан үзлээр угжигдаж өссөн
Урагшгүй тэд харин ухаарч ажсан нь үгүй
Тэнгэрт нь тэмдэг байлаа
Гарт нь гавьяа нь байлаа
Ганц нь ч түүнийг таньсангүй
Гариг түүх нь багштай холбогдсон
Уран гартай улаачын минь
Унасан газар ч учигтай
Урвасан нутаг ч нууцтай
Уулзсан бүхэн нь учиртай
Харсан бүхэн нь оньстой
Хайрласан болгон нь хачиртай
Тэнгэрийн энэ улаач
Тэнэж дэмий явна гэж үү
Тохиох аюулаас далдалж
Тэнд эндгүй будлиулан
Тэнгэр нь охиноо өмөөрч
Газар нь хайраа илгээнэ
Эцгүүд нь эргэж тойрч
Эжий нар нь ээлжлэн тэвэрнэ
Эрхлүүлж зүүдэнд нь энхрийлэвч
Элдэв амьдралыг үзүүлнэ.
Хайрлан хайрлан харавч
Хатуу амьдралыг туулуулна.
Эзэн миний түүхийг
Энд тэнд нь давтуулна.
Тэглээ гээд
Тэнгэрийн зарлигийг мөшгөн
Тайван амгаланг алдуулан
Тэнгэрийн үйлийг нь тасалдуулан
Газрын гаваар ангуучилж
Гай даллан гүжирдвэл
Тоймтой хэдэн нас чинь
Тоглоомын эргүүлэгт орон
Тамын тогоонд чануулж
Тарчилж сүнс чинь амрах нь үгүй
Энэ эриний түүх эхлэхээс өмнө
Энэ цагаас жилийн өмнө
Удмаа зарлах улаачын маань
Эрх хонгор Хар Соно
Эрхсийн нэртэй энхрий үр нь
Гариг сайныг сонгон байж
Гурван морийг давхцуулан байж
Алтай таван богдын эзэд
Автай Сэцэний өндөр дээдэс
Эцгийн ясны буурлуудаа буулган
Ихэд хилэгнүүлэн сэрж ухаарч
Ихирэс овгоо сэргээлээ.
Эрлэгийн их ноёны
Ид хавыг бахдуулан
Бэр нь болсон улаачыг минь
Үхлийн хар саварнаас
Эргүүлж татан шидээ үзүүлэн
Галаар наадан гайхамшиг харуулан
Голомтыг нь манан өргөн бадраана.
Улаачийн маань цусан төрөл
Уужим сэтгэлт Хоо Маралынхан
Учир битүүлэг Амарлахуйн хааныхан
Даян хатдын онго шүтээд нь
Цагаан өвгөн тэнгэр өвгөн ч мөн
Нэгэн хаврын өмнө
Өөрийн Өндгөн улаачдаа морилсон билээ.
Даян хатдын дээдсүүд нь
Домог, үлгэрийн шидийг үзүүлж
Далайн чанад Наран улсаас
Дээдсийн хэрэглэдэг элдэвт авдраа
Хараагүй , сонсоогүй, итгэмээргүйг үзүүлэн
Хайртай охиноо шагнаж
Хачин сонинг бишрүүлж
Хадгалуулан, хайрлуулан өгсөн билээ.
Ийм л өндөр дээдсүүдийн бэр болсон
Ийм л удам сайтын цусны урсгал болсон
Эгэл энэ улаач маань харин
Эцэг ясныхаа эх, эцгийн талаас
Тэнгэрийн зарлиг биелүүлэх гэж
Хуяг юугаан өмсөн
Хэц хэнгэрэгээ дэлдэн
Хурмаст тэнгэрт мэндэллээ.
Дээдсүүд нь дараа дахин төрнө гэж
Даатгаад орхисон
Мэлмийтэнгүүд мэдээд
Мэндэлхийг нь заагаад орхисон
Тэнгэрийн элч нар
Тэмдэг тавиад сануулсан
Судар номондоо
Сургаж дурдаад орхисон
Эринийг эхлүүлэх Эзэн миний
Энхрий улаачыг минь тосоод аваарай.
Хөрст дэлхийн хаа нэгтээ биш
Хөх монголдоо эргэн төрүүлсэн
Хүчирхэг эринийг эхлүүлэх
Хэнэггүй энэхэн улаачыг минь
Хөх толботнууд минь тосоод аваарай.
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
Эзэн би морилон буугаад
Эхэлж өөрийн үрсээсээ
Энэ замбативийг тольдож харлаа.
Энэ зууны гайхамшиг гэх
Элдэвтэй болгонг сонирхлоо
Аман өртөөгөөр ажлаа амжуулж
Хөлгийн нурууг амарлуулсан нь сайшаалтай
Хар хайрцагт дүрсүүд нь амилж
Хэн хүнгүй гөлрөх нь гайхалтай
Элдэв сонинг эргэн эргэн тольдох
Эрээн мяраан дөрвөлжин хачирхалтай
Ийшээ тийшээ өнхрөн одох
Ихэд олон хөсөг тэрэг гээд л
Сайн, муу нь холилдсон эдгээрт
Хууль засаг хэрэгтэй
Хурц ухаан шаардлагатай болж
Билгийн мэлмий дутагдаж
Бичгийн соёл устжээ.
Хайрын үгс ховордож
Хараал заналхийлэл ноёрхжээ
Үрдээ бүүвэй аялах эх хүн хаачаав
Үлгэр ярих өвгөд хөгшид хаачаав
Хатуу чанга хаан төр хаачаав
Хамгаас эрхэм их Яса хаачаав
Үлээсэн гүзээтэй эрчүүд ихсэж
Үлбэгэр сулбагар багачууд олширч
Идэр залуу эрчүүд нь эмс охидтой
Ихэр юм шиг ялгагдахаа больж
Миний Монголын дайчин эрсийн
Бие бялдар нь булбарай болжээ.
Эх байтлаа үрээ хаяж
Эм байтлаа эр эргүүлдэж
Эхнэр байтлаа сархад шүтэгч
Энгэр, хонгорцгоо нуух хүсэлгүй
Эмзэг эрхтнээ ил гарган
Эм заяагаа элэглэн гутаах
Эмс охид ч их болжээ.
Шавар тагзыг овоолон бариад
Шахалдаж уралцан амьдрах
Үдшийн бүрийд унтдаггүй
Үд өнгөрөхөд өндийдөггүй
Жаргал цэнгэл нь дуусдаггүй
Жаран ажлаа хийдэггүй
Залхуугаар заяагаа мануулж
Мангуугаар магнайгаа чимнэ
Хүчирхэг байснаа мартаад
Хүний бүхнийг илүүд үзнэ
Өөдтэй бүхнээ өнгөөр солиод
Өөрийн бүхэнг өшиглөж хаяна
Өчигдөр байгаагүй мэт
Өнөөдөр л байх мэт
Маргааш ирэхгүй мэт
Марган цэцэрхэгч их болжээ
Сүнсээ худалдан саваа дүүргэгчид
Сүүдрээ арилжин сүг захиалагчид
Голомтоо тонон гараа бузарлагсад
Газраа ухан авсаа ирэгчид
Баасаар дүүрсэн гүзээгээ
Буян хэмээн эндүүрэгчид
Май л гэвэл аваад байх
Өгий л гэвэл үнсээд байх
Хормойгоон тосон хохимойгоо өгөгч
Хэзээ хаанаас юу хайрлах бол гэж
Амаа ангайн алхайн хэвтэгчид
Гараа тосон гансарч суугчид
Ядуу гэж өөрийгөө өмөөрч
Ядарсан гэж зальхай загнагч
Хэн нь ч бай та нар
Хийсэн үйлийнхээ хариуг
Хэлүүлж байж ухаарах юун.
Хөх монголын үрс минь
Сэр сэр сэр
Тэнгэрээс заяатайгаа сана
Эрлэгээс томилгоотойгоо мэд
Сэр сэр сэр
Хөх толбот үрс минь
Дээдийн дээд өвгөд чинь
Дэмий та нарыгаа орхиогүй
Учир бүхний учгийг
Нууц бүхний тайлалыг
Арга билгийн нууцыг
Амьдрах ухааны аргыг
Санахаа больсон түүхэнд чинь
Сонсохоо больсон туульд чинь
Хаагаад хаясан сударт чинь
Харахаа больсон тэнгэрт чинь
Хайрлахаа больсон газарт чинь
Үзэхээ больсон үүлэнд чинь
Үнэмшихээ больсон үлгэрт чинь
Үлдээж орхисон байгаа.
Хас төрийг барьж
Хасбуу тамгийг хадгалах
Алтан ургаа хадгалж
Амьд үлдэх аргыг
Тэнгэр гэж заяанд чинь
Монгол гэж нэрэнд чинь
Газар гэж өлгийд чинь
Амьсгалж байгаа агаарт чинь
Амьдарч байгаа өргөөнд чинь
Хадагт гундсан овоонд чинь
Хайраа шингээсэн харцанд чинь
Тогтоохоо байсан тэргүүнд чинь
Тоохоо байсан бүсэнд чинь
Өмсөхөө мартсан тэрлэгт чинь
Өөлж шоолох гуталд чинь
Арц хүжээр сольсон ганганд чинь
Алтаар арилжих аргалын утаанд чинь
Уяран хайлах дуунд чинь
Ухаарч урамших шүлэгт чинь
Уянгалан эгшиглэх хууранд чинь
Унтуулан бүүвэйлэх аянд чинь
Харийн халдлагаас хамгаалж
Халхлан далдлан өгүүлсэнг
Ухаан муут нь ойлгохгүй ч
Уран цэцэн нь ухаарах
Хуулан гуйвуулахаас сэргийлж
Хуучныг хадгалж чанарласан
Мулгуу эргүү нь шоолох ч
Мэлмий оюунтан нь мэдэхээр
Нүдэн дээр чинь ил
Нүүрний чинь өмнө үлдээсэнг
Эзэн би өөрөө
Эргэн санан сэрцгээж
Эхний учгийг тайлуулахаар
Хөх Монголын үрсдээ
Халаглан байж зарлаж байна.
Сэц мэргэнээ сорьж
Оюун ухаанаа хурцалж
Онцгойлж шалгарсан үрстэй
Өөрийн биеэр морилон
Өмнөх заяаг нь тэгшлэн
Тэнгэр эцгийн илгээсэн
Алтан заяаг амилуулсан
Авч хадгалуулсан ариунаар шагнана.
Хорвоод шүглэсэн
Тийрэнгийн үрсээс
Хөх Монголоо хамгаалахаар
Хаан эзэн би өөрөө
Хар үйлээ ч хийх болно
Шидтэй нь үлдэж
Шидгүй нь үхэх
Чихэнд сонсогдохгүй
Нүдэнд үзэгдэхгүй
Хамарт үнэртэхгүй
Далдын хүчний дайныг эхлүүлж
Тэнгэрийн шүүлгийг авахаар
Газар эхийн хүйсийг аврахаар
Харагдах үгүй хараалыг нь
Хар толгойд нь буцаахаар
Үзэгдэх үгүй тийрэнгүүдийг
Үлдэх үнсгүй хийсгэхээр
Чимээ үгүй үхэл нь ирэх
Тэнгэрийн шүүлгийг авахаар
Ичих нүүр үгүйг дарах
Ид шидтэний дайнг эхлүүлж
Урсах цус нь үл харагдах
Утаа үгүй дайныг дуудлаа
Мөнх тэнгэрийн хуулийг
Газар эхийн гэсхээлийг
Гарал үүслийн учрыг
Галав юүлэх шалтагийг
Эзэн би өөрөө
Энхрий үрсдээ айлдая.
Далд хүчнийг доромжлогч
Дайчин угсааг басамжлагч
Дээд сүнсээ үгүйсгэгч
Доод сүнсээ таслагч
Өвгөдөөс тасраагүй мэт
Эмгэдээс унаагүй мэт
Үндэс угсаагаа үгүйсгэгчид
Өвгөн болохгүй мэт
Эмгэнд хувирахгүй мэт
Үр удмаа үгүйсгэгчид нь
Удам угсаагаа доройтуулан
Үр үндсээ таслан
Үүрдийн үүрд үнс болон хийснэ.
Бурханг гуйвуулан бузар хийгсэд
Өөрийгөө шүтүүлэгч гэгээнтэнгүүд
Өрөөлийг боддоггүй шүтлэгтэнгүүд
Дүрсээ дээдлүүлсэн мэлмийтэнгүүд
Дүрээ хувиргасан араатангууд
Номоо сахиагүй буянтангууд
Номхон байгаагүй тарнитангууд нь
Өндрөөс өндөрт өргөмжлүүлэн
Өлмийгөө харахаа байхад нь
Өөрийн оюунгүй мэт
Өрөөлийг дуурайгч
Хүний бүхэнг хуулбарлагч
Хэлсэн бүхэнг бишрэгч
Тархигүй мэт мангуу
Оюунгүй мэт мулгуу
Дүрс шүтэх эргүүнүүд
Дүрснээс цаадахыг харахгүй харалганууд
Буяныг бузарлан шүтэгчид нь
Бусдыг үл ойшоон бишрэгчид нь
Буцаад дэлхийгээс холдохдоо
Унах нүхий нь урд нь ухаж
Улам улам гүнзгийг бэлдэн
Унахдаа ухаан нь оровч оройтно
Тамын ёроолд тэдэнтэйгээ хамт
Таг харанхуйд түгжигдэн
Дагаж уначихаад харааж зүхэх
Давхар зовлонд дарагдах болдог.
Хааны суудалд санаархагсад
Хатны суудалд атаархагсад
Төрийн тамгыг хулгайлагчид
Түвшин амгаланг эвдэгсэд
Харийн гүрэнд худалдагсад
Хатуу хуулийг огоорогчид
Тооноо тоногсод
Баганаа хугалагсад
Хэвтрээ сэндийлэгсэд
Хүний энэ хорвоогоос
Хүүр болоод тонилоход нь
Хас төрөө дээдэлсэн
Хасбуу тамгаа атгасан
Хаан заяатангууд
Хатан суудалтангууд
Хүлээн аван шүүж
Хийсэн үйлий нь дэнсэлж
Хамгийн хатуу там руу
Хайр найргүй илгээдэг.
Эрээ цээргүй шалдангууд
Ичихээ байсан явдалтангууд
Эрийг эмлэгсэд
Эмийг хүчирхийлэгчид
Энгэрээ худалдсан эмсүүд
Хормойд донтсон эрчүүд
Өлөн өлөн гэх өтгөсүүд
Өчүүхэн ч өтөлсөн санаатангууд
Хүний хорвоог гутаагчид
Хүйсээ ялгахаа байгчид бүгд
Өмхий биеэ гээж
Өндийгөөд босоод сэртэл
Амьсгаадаад өндийх зуураа
Амраглагчдаа алуулдаг
Амьдрал өгөөд төрүүлэхэд нь
Амий нь авах арзгар үр нь мэндэлдэг
Амьтны заяаны адаг
Аалзны төрөлд амилсан байдаг.
Хүний заяанаас уйдагчид
Хүн биеэ хорлогчид
Амь насаа авслагчид
Амьдрал юугаа таслагчид нь
Үхээд үхээд ч нэмэргүй
Үзээрийн муу тийрэнд хувилж
Хүний биеийн эрэлд
Хатан хатан бидэрч
Ганцаардлын туйлын орчлонд
Гашуудлын мөнхийн ертөнцөд
Гацаж орхидог гэмтэй.
Чадалгүйг дарлагчид
Чаддагт нь гөлөгнөгчид
Галдан шатаагчид
Галзууран алагчид
Хойд нас нь болоход
Унтах нойр үгүй, уух усгүй
Хөнөөлдөн тэмцэлдэх
Дайны хөлд дарагдсан
Дайчин эрст дарлуулсан
Тахал гамшигт нэрвэгдсэн
Тамтай газарт төрнө.
Хуурч мэхлэгчид
Худалч гүтгэгчид
Хүний юмаар хүүдэгнэгчид
Залилж завшигчид
Заваан луйварчид
Заяа үгүй хулгайчид
Замбативээс одоод
Завсаргүй өөрийгөө хууран
Заяах бүртээ хүн болов уу гэтэл
Төрлөө арилжин хувилагч
Түмэн амьтны заяаг дамжих болдог.
Хаан заяанд морилж
Хатан заяанд мэндэлж
Хамгийн дээр морилохдоо
Хамраас доошхоо харахаа болин
Ёс жудагаа алдан
Ёр дуудан цэнгэвээс
Оюун ухаанаа алдан
Олон ялыг үйлдвээс
Ялгах салгахгүй яс үнэнч
Ямбалуулж үхүүлэхгүй цус үнэнч
Үхэх тавиланд үнэнч Эрлэг
Үхлийн хаан авсан үед
Төрсөн эцэг чинь үзэхээ байж
Төрүүлсэн эх чинь танихаа байж
Дээдийн дээд алтан заяагаа
Доордын доорд тамын заяанд тушаадаг.
Тэнгэрийн хатуу цаазыг
Тунгаан ухаарч мөрдөн
Дээрээс тэнгэр
Дэргэдээс байгаль
Доороос газар
Харж манадаг хуулийг санан
Хар бүхэнг хийхээс болгоомжилж
Өтгөсөө сонсож
Өөр хоорондоо хүндлэлтэй
Нялхсаа зүгшрүүлж
Тэнгэрээ дээдлэн
Байгалиа хамгаалан
Газраан хайрлан
Төрөө түвшитгэн
Хуулийг дагаж
Түүхээ цэвэрлэн
Оюунаа тэлж
Түмний манлайд үлгэрлэн
Тавилан заяаг мандуулан
Тэнгэрийн зарлигийг түгээн
Байгалийн хуулийг мөрдүүлэх
Шинэ эринг эхлүүлэх
Шинэ үүрэг хүлээлгэн
Хөх толбот Монголчуудаар
Хүний дэлхийг тэргүүлүүлэн
Эмээлт мориндоо мордож
Эрэлхэг Монголоо мандуулахыг
Мөнх хөх тэнгэр тушаан
Хөрст дэлхий хүсэн
Хаан би зарлигдаж байна.
Хаад хаадын хаан
Хамгийн дээд хаан би
Хамгаас урьтан
Халаглан халаглан хэлэх
Гашуун боловч гарцаагүй
Голыг минь зурсан
Голомтыг минь самарсан
Хатуу боловч үнэн
Хэлэх үгийг тунгаацгаа.
Хөх Монголын үрс маань
Хар, цагаан, улаан, ногооноор
Хуваагдах болсон нь юуны учир вэ
Хатан зоригт Монгол маань
Харийн орныг дээдлэн
Хууль цаазаа солин
Хагаралдан тэмцэх болсон нь юуны учир вэ?
Монголчууд эвтэй байхдаа хүчтэй
Хатуу хуульт хаант улс байсан бус уу?
Түүхээ мэддэг байхдаа хүчтэй
Төрлөө таньдаг байхдаа хүн байсан бус уу?
Түүхийг өвгөд үүсгэж
Түүх түүхээ бүтээж
Түүх түүхээрээ үлдэж
Түүхийг та нар үргэлжлүүлэх бус уу?
Олон жарны өмнөөс олиггүй миний үрс
Олзонд шунасан харийханг шүтэж
Түүхээ мартаад
Түүхээ засаад
Түүхээ сохолоод
Түүхээ гүтгүүлээд одоо хэн үлдэв
Миний Монголд
Харцгаа Сэрцгээ Ухаарцгаа.
Чиний эцэг Хөх монголын түүх
Чи өөрөө энэ амьдралын түүх
Чиний үр ирээдүйн түүх бус уу?
Одоо харин та нар өөрсдөө
Түүхээ өөрөө үгүйсгэж
Түүхээ өөрсдийн гараар засаж
Түүхээ өөрөө бузарлан
Өлгийтэй үрсдээ өвлүүлж байгаа бус уу?
Энэ замбативд морилоод
Элдэв бүхэнг шүүхэд
Эхний эмзэглүүлсэн өргөс
Энэ л түүх гээч байв.
Яагаад хамгийн түрүүнд өнгөрсөнг сөхнө вэ?
Яах гэж бид юуны төлөө амьдралаа зориулаа вэ?
Алтан ураг, амьдралын үнэний төлөө юунд үе үеийн
Алунгоо эхчүүд нулимсаа барж, сургаалаа өргөө вэ?
Алга дарам газар, Атга шорооны төлөө юунд үе үеийн
Алдарт Хөх тамгатнууд цэл залуугаараа, цэх босоогоороо мөнхрөө вэ?
Эхлээд өөрийн түүхийг харав
Хүү шиг хүү
Хаан шиг хаан байлаа би
Эр шиг эр
Эзэн шиг эзэн байлаа би
Ичиж зовох түүх байсангүй.
Энэ замбативийнхэний
Эрээлж мяраалсан дотор
Эзэн би яахав,
Элэглүүлэн хараалгаж
Энхрийлүүлэн магтуулж
Өнгөрсөн эриний хар цагааныг
Өнөд эртнээс л тууллаа.
Эр хүн шүү дээ би чинь
Энэ надад хамаа үгүй ч
Эрхт тэнгэр өөрөө шүүгээд
Эргээд шинэ эринг
Эргүүлэн итгэж гарт минь өглөө
Энэ л миний түүх
Түүх эргэдэг
Эргээд шүүдэг
Гэвч
Харлаа би харлаа
Хайлан уйлан харамсан харлаа
Хүний биш миний үрс хүртэл
Хөнжилдөө жийлцэж байхыг
Хатууг зөөллөх хайрын Хатад хүртэл
Харалган болон сохорсонг
Харлаа би харлаа
Хайлан уйлан харамсан харлаа
Эзэн намайг эргэж төрөхгүй мэт
Эх, Хатдаа, Охидоо хамгаалахгүй мэт
Мөнхийн насыг авсан мэт
Мөрөөдлийнхөө авсанд хэвтэхгүй мэт
Мөнх тэнгэрээр шүүлгэхгүй мэт
ҮГҮЙ ЭЭ, БИ ӨӨРӨӨ ШҮҮХ БОЛНО.
МӨЧ БҮРЭЭР НЬ ШҮҮХ БОЛНО.
Эзэн миний нууц түүх гэгчийг зохиогч
Өргөөнд нь байсан мэт
Өлгийд нь шургасан мэт
Хүний байтугай хурмастын хуулийг зөрчин
Дээрээс тэнгэр
Дэргэдээс байгаль
Доороос газрын хуульд захирагддаг
Эхийг минь
Хатдыг минь
Эм заяатан бүхэнг ичгүүр сонжуур үгүй гүтгэв
Их Яса хуулийг ор үгүй мэт доромжлов.
Ор, дэрний нууц гэгчийг
Олж өөрөө гүжирдэн
Эцэнхий өөрийгөө илчилж
Эцэг, эхээ улалзуулж
Тамын хаан андынд минь
Тэднийгээ ч, өөрийгөө ч, үрсийгээ ч
Тууж өөрөө аваачиж дээ.
Тэгтэл тэнд бас
Тэргүүн зэргийн мулгуу нэгэн
Хамгийн дээд гавьяатай
Хатан дээд Мандухайг минь
Дарагдсан дайсанд нь алуулж
Даанч залуугаар нь үхүүлжээ
Төрсөн үрсий нь хасаж
Төрлийн мууг үйлджээ.
Дүрсэнд мөнхлөн гүтгэчихээд
Давхар давхар цол авсан гэх юм.
Алтан ургыг минь алж
Амьдын тамыг бүтээжээ.
Түүх гэгч ийм байдаг болоо уу?
Түүхийг бас ингэж засаж болох уу?
Хаа байна тэр хууль цааз
Хаа байна тэр Төр улс
Алга болгож зүрхэлсэн
Алтан ургийн Даянгуудаас
Адлаад байгаа Сүх жанжин чинь төрнө гэж үү?
Өндөр дээд Мандухайг
Өндөр дэнжид булахад чинь
Дээд тэнгэрээс дээдэс нь бууж
Дэндсэн их шуурга тавьж
Мөнгөнд шунасан мулгуу чамд
Маш сайн ойлгуулсан бус уу?
Алдар горилсон арчаагүй чамд
Аврагдах боломжгүйг сануулсан бус уу?
Утсан голдоо хайртай чи
Хэдэн гариг хонх дамар тачигнуулж
Хийсэн үйлээ
Хэд дахин ихэсгэхээр болгомогц
Хүндэт Мандухайн
Хөлд сөхрөн хөвчөө тастуулах чамайг
Харж л байна харин чиг… хөөрхий
Хонх дамраар хорвоог аргадах
Хөг чинь өнгөрч…
Хольж хутгасан түүх
Эргээд чамайг шүүж байна.
Хөх Монголын минь үрс
Харж чамайг шоолох болно.
Түүх эргэж буцдаг
Түүхийг өөрчлөх
Тэнгэрийн хатуу хуультайг сана
Тэгтэл бас дахин өнөөх л түүх…
Талцаад Хөх монголчууд алалцах нь
Тэнэг гэдэг нь яана даа
Цаана чинь хэн инээж байгааг хараач…
Дээдийн дээд гэгчээр
Өөрийгөө гоёсон чамайг
Морин жил өнгөрөхөд
Ээжийг чинь эхнэр нь байсан
Эцгийг чинь алуурчин байсан
Эхнэрийг чинь хүүхэдтэй чинь суулгаад
Хүүхдийг чинь хүнийх байсан гээд л
Хийсэнг чинь хийгээгүй гээд
Хийгээгүйг чинь хийсэн гээд л
Хаан миний алдрыг
Хамаагүй их дуудсанг чинь
Хужаа гэж хувирсан нэртэнд
Хоёр алтаар худалддагсан гээд
Үрийн чинь үрс нь
Өөрийн гараар бичээд
Үүнээс үнэн түүх үгүй
Үзсэн юм би
Харсан юм би гэвэл ЯАХ бол?
Гэтэл
Дотно яриа гэгч
Дүрс амилсанг харлаа.
Хөх монголын минь
Хөрслөг дайчдын өмнө
Тархи нь гаднаа харагдах
Тоолдогт нүд нь унах
Жудаг соёлоо гээсэн
Журамгүй нэгэн эм
Тарааж хаяасан орноосоо
Тал хувцастайгаа боссон ч юм шиг
Ханцуйгаа эгэлдрэглэсэн эр
Талын адуучин шиг ч юм шиг
Хэрзгэр ясаа гайхуулж
Хэлхээтэй ясан цээжээ гаргачихаад
Барон Унгер гэгч
Балмад зальт дайсанг
Баахан алт авчирсан сургаар
Аль найман зууны тэртээх Чингисээс дээр
Аль ойрхон байгаа Бароноо магтая гэх юм.
Хүний газрын буг чөтгөрт
Хүссэн бүхэнг нь өгсөн бол
Хүүхэн чи ингээд
Хөгөө чирээд сууж байх болов уу?
Хөөрхийдөө хөлдөө толгойгоо чирсэн
Хохимойгоо, хонгорцгоо мөнгөөр худалдсан
Ийм эхчүүдтэй болсон
Энэ Монгол минь Яана даа
Нэг өглөө сэрэхэд чинь
Хөх Монголын минь үрсийг
Холын хүний үрс болгох
Хаанахын хэний
Хар санаа
Хаагуур чинь яваад байна АНХААР
Хараад байтал
Хөх Монголоо хамгаалах
Хатан зоригт эрс хүртэл
Жингэр гүйцээх нохос мэт
Мөр, хөл нүцгэн хүүхэнг гөлөрч
Хүний хүнийг БААТАР гэх
Хөгийн тэр хуралдайд сууж байхыг хараад
Халаглах зүрхээ хайж ядлаа.
Хаа байна тэр
Цэрэг эрсийн ХАТУУ ХУУЛЬ
Хэн миний үрсийг ингэж гутаанав.
ХАРААЧ ТА НАР, СЭРЭЭЧ
Хэн хэний гараар юу хийлгэх гээд
Хажууд чинь хайр зарлаад
Хор хоолонд чинь холиод байгааг
ХАА БАЙНА ТЭР АРАВТЫН ЗАХИРАГЧ
ХАА БАЙНА ТЭР ЗУУТЫН ЗАХИРАГЧ
ХАА БАЙНА ТЭР МЯНГАТЫН МЯНДАГТАНГУУД
ХАА БАЙНА ТЭР ТҮМТИЙН НОЁД
ХАА БАЙНА ТЭР ХУУЛЬ ЦААЗ
Хаалгыг чинь хэн тогшоод байгааг хараач
Хоолыг чинь хэн бэлдээд байгааг сэрээч
Хүний тогооны шавхрууг горьдуулахгүй гэж
Хэлсэн бүхэнд нь мөлхүүлэхгүй гэж
Хүн хүний хөлийг долоолгохгүй гэж
Хүзүүндээ дөнгөтэй байлгахгүй гэж
Өөрийн тааваар Агаар амьсгалаг гэж
Өөрийн тааваар Нутагтаа нүү гэж
Өөрийн тааваар Өтгөсдөө эрхлэг гэж
Өөрийн тааваар Өөрөө бас жаргаг гэж
Өөрийн тааваар Эхнэрээ энхрийлэг гэж
Өөрийн тааваар Үр удмаа хайрлаг гэж
Өнөд эртнээс өнөө хүртэлх
Өвгөд буурал дээдсүүд чинь
Цусаа урсгаж
Цогцсоо гээсэн бус уу?
Оюунаа барж
Ойлгуулах гэсэн бус уу?
Гэтэл
Алтан ургийн минь хэлхээ
Урсах цусны минь тасархай Сүхийг минь
Эзэн надтай харгалдуулж
Энэгүй их хилэнг бадраан
Эрээ цээргүй доромжлон
Эцэс төгсгөлгүй уралцана.
Ариун голомтоо сахиж
Алдар гавьяагаа дуурсгасан
Алтан урагтаа тоогдсон Хүүг минь
Адлаж хойш нь, урагш нь хөөх юм
Эцэг хүү хоёрыг
Энэ чинийх, минийх гэх
Хоёр дүрс хийчихээд
Хар цагаанаар будах
Өөрсдийн үрсээ хараад ичих шиг боллоо.
Тэр голын голомтонд чинь
Энэ Хөх Монголын төлөө
Энэ энх амьдралын төлөө
Хүний өөрийн үндэстэн ястанг
Цусаа өгч амиа өргөсөн бүхэнг
Цуглуулаад цуглуулаад багтахгүй байтал
Хоёрхон эцэгтэй юм шиг
Хоёроо бас хуваачихаад
Голомтынхоо төвд
Галынхаа эхэнд
Юу булаалдаж тэмцэлдэнэ вэ?
Ёр дуудаж юунд
Гал голомтоо сэвтүүлэнэ вэ?
Хэрүүлийн бузар дуудан
Хэдэн жил галаа юунд бөхөөнө вэ?
Миний алтан ургийн баатар хүү
Надтай мэндчилэн мишээж байхад
Харин та нар юунд
Хагацал зовлон дуудан
Хөх Монголын заяаг
Харлуулж хэрэлдэн тэмцэнэ вэ?
Нэгэн голомтын үрсийг
Нэгэн нэгнийгээр нь хөнөөлгөөд
Нэгээрээ үлдсэн цагт нь агнах
Хорт санаа өвөрлөсөн
Хоргүй царайлсан нэгэн байгааг
Хараач Сэрээч Ухаараач
Түүхээ мартаад энэ бус уу
Түүхээ засаад энэ бус уу
Түүхээсээ сургамж авч
Түүхээсээ суралцах байтал
Түмэн улсын шившиг болох нуу?
Нам, нам гэж
Нарийнаар хувааж байгаа бус уу?
Хаадын сэнтийд санаархаж
Халхавч хийж байгаа бус уу?
Түүхээр чинь хүртэл оролдож
Түмний шившиг болгож байгаа бус уу?
Эгэл нэгэн Тэмүжин надад
Эзэн Чингис цолыг
Эрхт тэнгэр өргөмжилсөн билээ
Тэгэхэд Тэнгэр гэж байж
ЭЗЭН ЧИНГИС ХААН
Энэ нэр өөрөө түүх бус уу?
Тэнгэр гэж байхаа больсон
Танай энэ замбативд
Түүх болон үлдсэн Сүхийг
Түмэн ард нь хайрлаж
Баатар гэж өргөмжилсөн
СҮХБААТАР ЖАНЖИН
Энэ нэр өөрөө түүх бус уу?
Ард гэж өргөмжилдөг
Ард Аюуш хүртэл
Алтан ургийнх биш бус уу
Түүхээ мэдэгч та нар
Хүний биш өөрийнхийгөө өнгийгөөд нэг хар
Хэдэн үеэс дээшхээ мэдэхээ больсноо нягтал
Хэн та нарыг турхирч
Хэн юу хүсэн
Хэзээ хоолойг чинь боохоо
Голомтонд чинь орж ирчээд
Голыг чинь самрах гээд байж байна.
Гэтэл Хөх Монголын үрс минь
Эрин цагаа түүхэлсэн
Эцэг хүү хоёрыг эвдрэлцүүлээд л
Эх, охидоо доромжлоод л
Эх түүхээ гутаагаад л
Ээлж нь ирсэн энэ түүхэнд
Элэглэж доогломоор шившиг тариад
Элгийг минь эмтэлж байна.
За яахав
Эзэн надад нэг нь хайртай
Хүү Сүхэд минь нэг нь хайртай
Хөөрхий нялхас минь гэж
Хөөрхийлөх гэж оролдов
Илүү гарч цээжээ дэлдсэн
Яасан ч их эх оронч юм
Ихэс дээдсээ элдэвлэдэг
Яасан ч их зоригтон вэ гэж
Цөстэй байнаа гэж дэмжтэл
Өндөр суудал булаалдан
Өөр хоорондоо тэмцэлдэн
Билгийн мэлмий нь хаагдаж
Ухааны оюун нь унтарчээ.
Гэтэл
Хөх Монголын минь Голомт
Хууль цаазын минь Өргөө
Хийморь болсон Сүлд
Хийсэн дарцаглах Төрийн Далбаа
Дээдлэгдээд байгаа Миний дүрсийн өмнөөс
Хөх бөгсөө харуулан
Элэглэх мэт сүндэрлэх
Хажуугаас нь харвал
Хар хүйтэн илдийг
Хааж боох юмгүй
Төрийг элэглэн доромжлох
Тун ч ёозгүй Бэлэгдлийг
Шүүн хэлэлцэх хүсэлтэн ч алга
Ширүүлж таслах Төр ч алга
Хатан зоригт Сүх хүү минь л
Хааж халхавчлан зогсох бус уу?
Үрс минь яая даа та нарыг
За тэгвэл сонсож бай
Дараад дараад
Дардайгаад гарах
Хаагаад хаагаад
Халхайгаад гарах
Нуугаад нуугаад
Намираад мандах
Алаад алаад дуусдаггүй
Алтан ургийнханыг юу гэж бодно
Хэдэн жарны турш л
Хэлэхийн муугаар хэллээ
Дарахын дээдээр дарлаа
Хэрцгийлэхийн дээдээр хэрцгийллээ
Харин миний үрс
Хаан болон
Хатан заяанд
Хаана л бол хаана төрж
Хувирахын дээдээр хувирч
Тэмцэгч болон тодорч
Түүх гэгчид үлдэж
Тэргүүлж явдаг нь юу гэх вэ?
Эргэж хөрвөн мэндлэх
Хаан заяа
Хатан заяаг юу гэх вэ?
Хөх тамгатнууд аа сэрцгээ
Хөнжилдөө хөлөө жийлцэхээ боль
Нам гэж намгархаж
Нанчилдан зодолдохоо боль
Үнэн гэж өмчирхөж
Үндэс ээ бүү ух
Мөчрөө бүү гөв.
Өвгөдийг чинь чамаар устгуулаад
Үрээр чинь чамайг хөнөөлгөх
Холын бодлыг агуулсан
Хохимой толгойтонг санацгаа
Монголчууд эвтэй байхдаа хүчтэй.
Үнэн худлыг тэнгэр мэдүүлж
Үлгэр домгèéг тэнгэр эхлүүлдэг
Хөх Мөнх тэнгэр эргэн ирж
Ерөн есөн тэнгэр хуяглаж
Есөн сүнсний Хаадаа дуудаж
Хөрст дэлхий хөрвөөх цаг болж
Агсалдай хаан хөлгөө бэлдэн
Хайрханмаа хатан нойрноос сэргэн
Гоё галуухай хэнгэрэгээ дэлдэн
Нарны дайчин хаан
Галтнулимсын хамт
Газар дэлхийг аврах
Гал усны гарлын дайныг эхлүүлээд байна.
Хорвоо дэлхийг хувьсгах
Хосгүй шид эхлээд байна
Хүний гэсэн бүхэн хийсэн одож
Өөрийн гэсэн бүхэн эргэж ирэх
Түүх дурсагдаж
Түүх давтагдаж
Түүх эхлээд байна
Түүх Хөх Монголоос эхэлдэг
Түүх Хөх Монголд дуусдаг.
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
Тэнгэр заяат Монгорын
Газар ивээлт Үнхэрийн
Хөх тамгат хүй хамгаалагч
Хөх Монголын хаан би
Хүн биенд төрөлгүй
Хий сүнсэндээ хувилан
Эмээлээ элгэндээ авсан
Эх өлгийдөө эргэн ирлээ.
Хөх тэнгэрийн зарлигаар
Хөрст дэлхийн хүсэлтээр
Хүний орчлонд буухдаа
Хасын нууцыг атгах гэж
Эр болж төрсөнгүй
Элдэв оньсны ундарга
Эм заяаг хайрлуулах гэж
Эх хүнд ирлээ.
Мөнх хөх тэнгэрийг сануулах гэж
Мартагдсан түүхээ сэргээх гэж
Маргаашийн нарыг харуулах гэж
Дэлхий ээжээ хамгаалах гэж
Даварсан бүхэнг дарах гэж
Дайчин удмаа босгох гэж
Арга билгийг ойлгуулах гэж
Алтан ургаа мэдүүлэх гэж
Тэнгэр эцгийн тамгалсан
Газар эхийн хайрласан
Ерэн есөн тэнгэртээ эрхэлсэн
Есөн сүнсний хүчийг хураасан
Гурвалжингийн эзнээр шилэгдэгч
Дөрвөлжингийн ивээгчээр тодрогч
Тэнгэрийн хуулийг шүтүүлэх
Түмэн олонд таниулах Аянга удгандаа буулаа.
Ихэс дээдэст ирсэнгүй
Эгэлхэн үрдээ буулаа
Их шидтэнгүүдэд ирсэнгүй
Эх болсон охиндоо буулаа
Төөрч будилж ирсэнгүй
Тамгатай улаачдаа буулаа
Төрөл садандаа ирсэнгүй
Яс, мах, цусныхаа голомтондоо буулаа.
Хүссэн бүхэн хүртээд байдаггүй
Хайрласандаа л харваад ирдэг
Залсан болгонд завилаад байдаггүй
Заяасангаа л завсаргүй манадаг
Тахисан бүхэнд тухлаад байдаггүй
Тамгалсандаа л тунирхаж ирдэг
Далай их дээдсийн онгод тэнгэрүүдийг
Дээдсээ танихаа байсан танхил үрст нь
Дарж байж буулгадаг
Учирлаж байж ухааруулдаг
Уярааж байж тогтоодог
Тэнгэрт нэртэй, газарт цуутай
Хүний сайн, хүүгийн дээд
Нүдэндээ цогтой, нүүрэндээ галтай
Хутагт Өлзий хүчит багшид шавь болон
Зам мөрөө заалгуулж, заяа тавилангаа тэгшлүүлэн
Хатан удган минь мэндэллээ
Хаан би тэнгэрээс буулаа.
Хорин нэгэн сардаа хойноос эхлэх өдөртөө
Хар усан тохойн хамгийн Догшин газартаа
Хүчит төрийг шивших хөх тэнгэрийн шидэт
Хөлгийн тоосонд өртөхгүй хүчит Зүрххайрхан
Хаан болсон Агсалдайн хормой хотны ивээлд
Хатан болсон Хайрханмаан хамаг ундарганы учигт
Хүйсийг нь мануулсан хүнхэр цагаан өргөөндөө
Хохимой дээрээс нь харах
Хөх мөнгөн тэнгэр дор
Хөл доороос нь мэдэх мэлмий газарт
Хоёр морийг давхцуулан хоногийн сайнд мориллоо.
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
Удган болсон улаачын минь
Унасан түүх учиртай
Учир битүүлэг атгалттай
Улаан цусан үзлээр угжигдаж өссөн
Урагшгүй тэд харин ухаарч ажсан нь үгүй
Тэнгэрт нь тэмдэг байлаа
Гарт нь гавьяа нь байлаа
Ганц нь ч түүнийг таньсангүй
Гариг түүх нь багштай холбогдсон
Уран гартай улаачын минь
Унасан газар ч учигтай
Урвасан нутаг ч нууцтай
Уулзсан бүхэн нь учиртай
Харсан бүхэн нь оньстой
Хайрласан болгон нь хачиртай
Тэнгэрийн энэ улаач
Тэнэж дэмий явна гэж үү
Тохиох аюулаас далдалж
Тэнд эндгүй будлиулан
Тэнгэр нь охиноо өмөөрч
Газар нь хайраа илгээнэ
Эцгүүд нь эргэж тойрч
Эжий нар нь ээлжлэн тэвэрнэ
Эрхлүүлж зүүдэнд нь энхрийлэвч
Элдэв амьдралыг үзүүлнэ.
Хайрлан хайрлан харавч
Хатуу амьдралыг туулуулна.
Эзэн миний түүхийг
Энд тэнд нь давтуулна.
Тэглээ гээд
Тэнгэрийн зарлигийг мөшгөн
Тайван амгаланг алдуулан
Тэнгэрийн үйлийг нь тасалдуулан
Газрын гаваар ангуучилж
Гай даллан гүжирдвэл
Тоймтой хэдэн нас чинь
Тоглоомын эргүүлэгт орон
Тамын тогоонд чануулж
Тарчилж сүнс чинь амрах нь үгүй
Энэ эриний түүх эхлэхээс өмнө
Энэ цагаас жилийн өмнө
Удмаа зарлах улаачын маань
Эрх хонгор Хар Соно
Эрхсийн нэртэй энхрий үр нь
Гариг сайныг сонгон байж
Гурван морийг давхцуулан байж
Алтай таван богдын эзэд
Автай Сэцэний өндөр дээдэс
Эцгийн ясны буурлуудаа буулган
Ихэд хилэгнүүлэн сэрж ухаарч
Ихирэс овгоо сэргээлээ.
Эрлэгийн их ноёны
Ид хавыг бахдуулан
Бэр нь болсон улаачыг минь
Үхлийн хар саварнаас
Эргүүлж татан шидээ үзүүлэн
Галаар наадан гайхамшиг харуулан
Голомтыг нь манан өргөн бадраана.
Улаачийн маань цусан төрөл
Уужим сэтгэлт Хоо Маралынхан
Учир битүүлэг Амарлахуйн хааныхан
Даян хатдын онго шүтээд нь
Цагаан өвгөн тэнгэр өвгөн ч мөн
Нэгэн хаврын өмнө
Өөрийн Өндгөн улаачдаа морилсон билээ.
Даян хатдын дээдсүүд нь
Домог, үлгэрийн шидийг үзүүлж
Далайн чанад Наран улсаас
Дээдсийн хэрэглэдэг элдэвт авдраа
Хараагүй , сонсоогүй, итгэмээргүйг үзүүлэн
Хайртай охиноо шагнаж
Хачин сонинг бишрүүлж
Хадгалуулан, хайрлуулан өгсөн билээ.
Ийм л өндөр дээдсүүдийн бэр болсон
Ийм л удам сайтын цусны урсгал болсон
Эгэл энэ улаач маань харин
Эцэг ясныхаа эх, эцгийн талаас
Тэнгэрийн зарлиг биелүүлэх гэж
Хуяг юугаан өмсөн
Хэц хэнгэрэгээ дэлдэн
Хурмаст тэнгэрт мэндэллээ.
Дээдсүүд нь дараа дахин төрнө гэж
Даатгаад орхисон
Мэлмийтэнгүүд мэдээд
Мэндэлхийг нь заагаад орхисон
Тэнгэрийн элч нар
Тэмдэг тавиад сануулсан
Судар номондоо
Сургаж дурдаад орхисон
Эринийг эхлүүлэх Эзэн миний
Энхрий улаачыг минь тосоод аваарай.
Хөрст дэлхийн хаа нэгтээ биш
Хөх монголдоо эргэн төрүүлсэн
Хүчирхэг эринийг эхлүүлэх
Хэнэггүй энэхэн улаачыг минь
Хөх толботнууд минь тосоод аваарай.
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
Эзэн би морилон буугаад
Эхэлж өөрийн үрсээсээ
Энэ замбативийг тольдож харлаа.
Энэ зууны гайхамшиг гэх
Элдэвтэй болгонг сонирхлоо
Аман өртөөгөөр ажлаа амжуулж
Хөлгийн нурууг амарлуулсан нь сайшаалтай
Хар хайрцагт дүрсүүд нь амилж
Хэн хүнгүй гөлрөх нь гайхалтай
Элдэв сонинг эргэн эргэн тольдох
Эрээн мяраан дөрвөлжин хачирхалтай
Ийшээ тийшээ өнхрөн одох
Ихэд олон хөсөг тэрэг гээд л
Сайн, муу нь холилдсон эдгээрт
Хууль засаг хэрэгтэй
Хурц ухаан шаардлагатай болж
Билгийн мэлмий дутагдаж
Бичгийн соёл устжээ.
Хайрын үгс ховордож
Хараал заналхийлэл ноёрхжээ
Үрдээ бүүвэй аялах эх хүн хаачаав
Үлгэр ярих өвгөд хөгшид хаачаав
Хатуу чанга хаан төр хаачаав
Хамгаас эрхэм их Яса хаачаав
Үлээсэн гүзээтэй эрчүүд ихсэж
Үлбэгэр сулбагар багачууд олширч
Идэр залуу эрчүүд нь эмс охидтой
Ихэр юм шиг ялгагдахаа больж
Миний Монголын дайчин эрсийн
Бие бялдар нь булбарай болжээ.
Эх байтлаа үрээ хаяж
Эм байтлаа эр эргүүлдэж
Эхнэр байтлаа сархад шүтэгч
Энгэр, хонгорцгоо нуух хүсэлгүй
Эмзэг эрхтнээ ил гарган
Эм заяагаа элэглэн гутаах
Эмс охид ч их болжээ.
Шавар тагзыг овоолон бариад
Шахалдаж уралцан амьдрах
Үдшийн бүрийд унтдаггүй
Үд өнгөрөхөд өндийдөггүй
Жаргал цэнгэл нь дуусдаггүй
Жаран ажлаа хийдэггүй
Залхуугаар заяагаа мануулж
Мангуугаар магнайгаа чимнэ
Хүчирхэг байснаа мартаад
Хүний бүхнийг илүүд үзнэ
Өөдтэй бүхнээ өнгөөр солиод
Өөрийн бүхэнг өшиглөж хаяна
Өчигдөр байгаагүй мэт
Өнөөдөр л байх мэт
Маргааш ирэхгүй мэт
Марган цэцэрхэгч их болжээ
Сүнсээ худалдан саваа дүүргэгчид
Сүүдрээ арилжин сүг захиалагчид
Голомтоо тонон гараа бузарлагсад
Газраа ухан авсаа ирэгчид
Баасаар дүүрсэн гүзээгээ
Буян хэмээн эндүүрэгчид
Май л гэвэл аваад байх
Өгий л гэвэл үнсээд байх
Хормойгоон тосон хохимойгоо өгөгч
Хэзээ хаанаас юу хайрлах бол гэж
Амаа ангайн алхайн хэвтэгчид
Гараа тосон гансарч суугчид
Ядуу гэж өөрийгөө өмөөрч
Ядарсан гэж зальхай загнагч
Хэн нь ч бай та нар
Хийсэн үйлийнхээ хариуг
Хэлүүлж байж ухаарах юун.
Хөх монголын үрс минь
Сэр сэр сэр
Тэнгэрээс заяатайгаа сана
Эрлэгээс томилгоотойгоо мэд
Сэр сэр сэр
Хөх толбот үрс минь
Дээдийн дээд өвгөд чинь
Дэмий та нарыгаа орхиогүй
Учир бүхний учгийг
Нууц бүхний тайлалыг
Арга билгийн нууцыг
Амьдрах ухааны аргыг
Санахаа больсон түүхэнд чинь
Сонсохоо больсон туульд чинь
Хаагаад хаясан сударт чинь
Харахаа больсон тэнгэрт чинь
Хайрлахаа больсон газарт чинь
Үзэхээ больсон үүлэнд чинь
Үнэмшихээ больсон үлгэрт чинь
Үлдээж орхисон байгаа.
Хас төрийг барьж
Хасбуу тамгийг хадгалах
Алтан ургаа хадгалж
Амьд үлдэх аргыг
Тэнгэр гэж заяанд чинь
Монгол гэж нэрэнд чинь
Газар гэж өлгийд чинь
Амьсгалж байгаа агаарт чинь
Амьдарч байгаа өргөөнд чинь
Хадагт гундсан овоонд чинь
Хайраа шингээсэн харцанд чинь
Тогтоохоо байсан тэргүүнд чинь
Тоохоо байсан бүсэнд чинь
Өмсөхөө мартсан тэрлэгт чинь
Өөлж шоолох гуталд чинь
Арц хүжээр сольсон ганганд чинь
Алтаар арилжих аргалын утаанд чинь
Уяран хайлах дуунд чинь
Ухаарч урамших шүлэгт чинь
Уянгалан эгшиглэх хууранд чинь
Унтуулан бүүвэйлэх аянд чинь
Харийн халдлагаас хамгаалж
Халхлан далдлан өгүүлсэнг
Ухаан муут нь ойлгохгүй ч
Уран цэцэн нь ухаарах
Хуулан гуйвуулахаас сэргийлж
Хуучныг хадгалж чанарласан
Мулгуу эргүү нь шоолох ч
Мэлмий оюунтан нь мэдэхээр
Нүдэн дээр чинь ил
Нүүрний чинь өмнө үлдээсэнг
Эзэн би өөрөө
Эргэн санан сэрцгээж
Эхний учгийг тайлуулахаар
Хөх Монголын үрсдээ
Халаглан байж зарлаж байна.
Сэц мэргэнээ сорьж
Оюун ухаанаа хурцалж
Онцгойлж шалгарсан үрстэй
Өөрийн биеэр морилон
Өмнөх заяаг нь тэгшлэн
Тэнгэр эцгийн илгээсэн
Алтан заяаг амилуулсан
Авч хадгалуулсан ариунаар шагнана.
Хорвоод шүглэсэн
Тийрэнгийн үрсээс
Хөх Монголоо хамгаалахаар
Хаан эзэн би өөрөө
Хар үйлээ ч хийх болно
Шидтэй нь үлдэж
Шидгүй нь үхэх
Чихэнд сонсогдохгүй
Нүдэнд үзэгдэхгүй
Хамарт үнэртэхгүй
Далдын хүчний дайныг эхлүүлж
Тэнгэрийн шүүлгийг авахаар
Газар эхийн хүйсийг аврахаар
Харагдах үгүй хараалыг нь
Хар толгойд нь буцаахаар
Үзэгдэх үгүй тийрэнгүүдийг
Үлдэх үнсгүй хийсгэхээр
Чимээ үгүй үхэл нь ирэх
Тэнгэрийн шүүлгийг авахаар
Ичих нүүр үгүйг дарах
Ид шидтэний дайнг эхлүүлж
Урсах цус нь үл харагдах
Утаа үгүй дайныг дуудлаа
Мөнх тэнгэрийн хуулийг
Газар эхийн гэсхээлийг
Гарал үүслийн учрыг
Галав юүлэх шалтагийг
Эзэн би өөрөө
Энхрий үрсдээ айлдая.
Далд хүчнийг доромжлогч
Дайчин угсааг басамжлагч
Дээд сүнсээ үгүйсгэгч
Доод сүнсээ таслагч
Өвгөдөөс тасраагүй мэт
Эмгэдээс унаагүй мэт
Үндэс угсаагаа үгүйсгэгчид
Өвгөн болохгүй мэт
Эмгэнд хувирахгүй мэт
Үр удмаа үгүйсгэгчид нь
Удам угсаагаа доройтуулан
Үр үндсээ таслан
Үүрдийн үүрд үнс болон хийснэ.
Бурханг гуйвуулан бузар хийгсэд
Өөрийгөө шүтүүлэгч гэгээнтэнгүүд
Өрөөлийг боддоггүй шүтлэгтэнгүүд
Дүрсээ дээдлүүлсэн мэлмийтэнгүүд
Дүрээ хувиргасан араатангууд
Номоо сахиагүй буянтангууд
Номхон байгаагүй тарнитангууд нь
Өндрөөс өндөрт өргөмжлүүлэн
Өлмийгөө харахаа байхад нь
Өөрийн оюунгүй мэт
Өрөөлийг дуурайгч
Хүний бүхэнг хуулбарлагч
Хэлсэн бүхэнг бишрэгч
Тархигүй мэт мангуу
Оюунгүй мэт мулгуу
Дүрс шүтэх эргүүнүүд
Дүрснээс цаадахыг харахгүй харалганууд
Буяныг бузарлан шүтэгчид нь
Бусдыг үл ойшоон бишрэгчид нь
Буцаад дэлхийгээс холдохдоо
Унах нүхий нь урд нь ухаж
Улам улам гүнзгийг бэлдэн
Унахдаа ухаан нь оровч оройтно
Тамын ёроолд тэдэнтэйгээ хамт
Таг харанхуйд түгжигдэн
Дагаж уначихаад харааж зүхэх
Давхар зовлонд дарагдах болдог.
Хааны суудалд санаархагсад
Хатны суудалд атаархагсад
Төрийн тамгыг хулгайлагчид
Түвшин амгаланг эвдэгсэд
Харийн гүрэнд худалдагсад
Хатуу хуулийг огоорогчид
Тооноо тоногсод
Баганаа хугалагсад
Хэвтрээ сэндийлэгсэд
Хүний энэ хорвоогоос
Хүүр болоод тонилоход нь
Хас төрөө дээдэлсэн
Хасбуу тамгаа атгасан
Хаан заяатангууд
Хатан суудалтангууд
Хүлээн аван шүүж
Хийсэн үйлий нь дэнсэлж
Хамгийн хатуу там руу
Хайр найргүй илгээдэг.
Эрээ цээргүй шалдангууд
Ичихээ байсан явдалтангууд
Эрийг эмлэгсэд
Эмийг хүчирхийлэгчид
Энгэрээ худалдсан эмсүүд
Хормойд донтсон эрчүүд
Өлөн өлөн гэх өтгөсүүд
Өчүүхэн ч өтөлсөн санаатангууд
Хүний хорвоог гутаагчид
Хүйсээ ялгахаа байгчид бүгд
Өмхий биеэ гээж
Өндийгөөд босоод сэртэл
Амьсгаадаад өндийх зуураа
Амраглагчдаа алуулдаг
Амьдрал өгөөд төрүүлэхэд нь
Амий нь авах арзгар үр нь мэндэлдэг
Амьтны заяаны адаг
Аалзны төрөлд амилсан байдаг.
Хүний заяанаас уйдагчид
Хүн биеэ хорлогчид
Амь насаа авслагчид
Амьдрал юугаа таслагчид нь
Үхээд үхээд ч нэмэргүй
Үзээрийн муу тийрэнд хувилж
Хүний биеийн эрэлд
Хатан хатан бидэрч
Ганцаардлын туйлын орчлонд
Гашуудлын мөнхийн ертөнцөд
Гацаж орхидог гэмтэй.
Чадалгүйг дарлагчид
Чаддагт нь гөлөгнөгчид
Галдан шатаагчид
Галзууран алагчид
Хойд нас нь болоход
Унтах нойр үгүй, уух усгүй
Хөнөөлдөн тэмцэлдэх
Дайны хөлд дарагдсан
Дайчин эрст дарлуулсан
Тахал гамшигт нэрвэгдсэн
Тамтай газарт төрнө.
Хуурч мэхлэгчид
Худалч гүтгэгчид
Хүний юмаар хүүдэгнэгчид
Залилж завшигчид
Заваан луйварчид
Заяа үгүй хулгайчид
Замбативээс одоод
Завсаргүй өөрийгөө хууран
Заяах бүртээ хүн болов уу гэтэл
Төрлөө арилжин хувилагч
Түмэн амьтны заяаг дамжих болдог.
Хаан заяанд морилж
Хатан заяанд мэндэлж
Хамгийн дээр морилохдоо
Хамраас доошхоо харахаа болин
Ёс жудагаа алдан
Ёр дуудан цэнгэвээс
Оюун ухаанаа алдан
Олон ялыг үйлдвээс
Ялгах салгахгүй яс үнэнч
Ямбалуулж үхүүлэхгүй цус үнэнч
Үхэх тавиланд үнэнч Эрлэг
Үхлийн хаан авсан үед
Төрсөн эцэг чинь үзэхээ байж
Төрүүлсэн эх чинь танихаа байж
Дээдийн дээд алтан заяагаа
Доордын доорд тамын заяанд тушаадаг.
Тэнгэрийн хатуу цаазыг
Тунгаан ухаарч мөрдөн
Дээрээс тэнгэр
Дэргэдээс байгаль
Доороос газар
Харж манадаг хуулийг санан
Хар бүхэнг хийхээс болгоомжилж
Өтгөсөө сонсож
Өөр хоорондоо хүндлэлтэй
Нялхсаа зүгшрүүлж
Тэнгэрээ дээдлэн
Байгалиа хамгаалан
Газраан хайрлан
Төрөө түвшитгэн
Хуулийг дагаж
Түүхээ цэвэрлэн
Оюунаа тэлж
Түмний манлайд үлгэрлэн
Тавилан заяаг мандуулан
Тэнгэрийн зарлигийг түгээн
Байгалийн хуулийг мөрдүүлэх
Шинэ эринг эхлүүлэх
Шинэ үүрэг хүлээлгэн
Хөх толбот Монголчуудаар
Хүний дэлхийг тэргүүлүүлэн
Эмээлт мориндоо мордож
Эрэлхэг Монголоо мандуулахыг
Мөнх хөх тэнгэр тушаан
Хөрст дэлхий хүсэн
Хаан би зарлигдаж байна.
Хаад хаадын хаан
Хамгийн дээд хаан би
Хамгаас урьтан
Халаглан халаглан хэлэх
Гашуун боловч гарцаагүй
Голыг минь зурсан
Голомтыг минь самарсан
Хатуу боловч үнэн
Хэлэх үгийг тунгаацгаа.
Хөх Монголын үрс маань
Хар, цагаан, улаан, ногооноор
Хуваагдах болсон нь юуны учир вэ
Хатан зоригт Монгол маань
Харийн орныг дээдлэн
Хууль цаазаа солин
Хагаралдан тэмцэх болсон нь юуны учир вэ?
Монголчууд эвтэй байхдаа хүчтэй
Хатуу хуульт хаант улс байсан бус уу?
Түүхээ мэддэг байхдаа хүчтэй
Төрлөө таньдаг байхдаа хүн байсан бус уу?
Түүхийг өвгөд үүсгэж
Түүх түүхээ бүтээж
Түүх түүхээрээ үлдэж
Түүхийг та нар үргэлжлүүлэх бус уу?
Олон жарны өмнөөс олиггүй миний үрс
Олзонд шунасан харийханг шүтэж
Түүхээ мартаад
Түүхээ засаад
Түүхээ сохолоод
Түүхээ гүтгүүлээд одоо хэн үлдэв
Миний Монголд
Харцгаа Сэрцгээ Ухаарцгаа.
Чиний эцэг Хөх монголын түүх
Чи өөрөө энэ амьдралын түүх
Чиний үр ирээдүйн түүх бус уу?
Одоо харин та нар өөрсдөө
Түүхээ өөрөө үгүйсгэж
Түүхээ өөрсдийн гараар засаж
Түүхээ өөрөө бузарлан
Өлгийтэй үрсдээ өвлүүлж байгаа бус уу?
Энэ замбативд морилоод
Элдэв бүхэнг шүүхэд
Эхний эмзэглүүлсэн өргөс
Энэ л түүх гээч байв.
Яагаад хамгийн түрүүнд өнгөрсөнг сөхнө вэ?
Яах гэж бид юуны төлөө амьдралаа зориулаа вэ?
Алтан ураг, амьдралын үнэний төлөө юунд үе үеийн
Алунгоо эхчүүд нулимсаа барж, сургаалаа өргөө вэ?
Алга дарам газар, Атга шорооны төлөө юунд үе үеийн
Алдарт Хөх тамгатнууд цэл залуугаараа, цэх босоогоороо мөнхрөө вэ?
Эхлээд өөрийн түүхийг харав
Хүү шиг хүү
Хаан шиг хаан байлаа би
Эр шиг эр
Эзэн шиг эзэн байлаа би
Ичиж зовох түүх байсангүй.
Энэ замбативийнхэний
Эрээлж мяраалсан дотор
Эзэн би яахав,
Элэглүүлэн хараалгаж
Энхрийлүүлэн магтуулж
Өнгөрсөн эриний хар цагааныг
Өнөд эртнээс л тууллаа.
Эр хүн шүү дээ би чинь
Энэ надад хамаа үгүй ч
Эрхт тэнгэр өөрөө шүүгээд
Эргээд шинэ эринг
Эргүүлэн итгэж гарт минь өглөө
Энэ л миний түүх
Түүх эргэдэг
Эргээд шүүдэг
Гэвч
Харлаа би харлаа
Хайлан уйлан харамсан харлаа
Хүний биш миний үрс хүртэл
Хөнжилдөө жийлцэж байхыг
Хатууг зөөллөх хайрын Хатад хүртэл
Харалган болон сохорсонг
Харлаа би харлаа
Хайлан уйлан харамсан харлаа
Эзэн намайг эргэж төрөхгүй мэт
Эх, Хатдаа, Охидоо хамгаалахгүй мэт
Мөнхийн насыг авсан мэт
Мөрөөдлийнхөө авсанд хэвтэхгүй мэт
Мөнх тэнгэрээр шүүлгэхгүй мэт
ҮГҮЙ ЭЭ, БИ ӨӨРӨӨ ШҮҮХ БОЛНО.
МӨЧ БҮРЭЭР НЬ ШҮҮХ БОЛНО.
Эзэн миний нууц түүх гэгчийг зохиогч
Өргөөнд нь байсан мэт
Өлгийд нь шургасан мэт
Хүний байтугай хурмастын хуулийг зөрчин
Дээрээс тэнгэр
Дэргэдээс байгаль
Доороос газрын хуульд захирагддаг
Эхийг минь
Хатдыг минь
Эм заяатан бүхэнг ичгүүр сонжуур үгүй гүтгэв
Их Яса хуулийг ор үгүй мэт доромжлов.
Ор, дэрний нууц гэгчийг
Олж өөрөө гүжирдэн
Эцэнхий өөрийгөө илчилж
Эцэг, эхээ улалзуулж
Тамын хаан андынд минь
Тэднийгээ ч, өөрийгөө ч, үрсийгээ ч
Тууж өөрөө аваачиж дээ.
Тэгтэл тэнд бас
Тэргүүн зэргийн мулгуу нэгэн
Хамгийн дээд гавьяатай
Хатан дээд Мандухайг минь
Дарагдсан дайсанд нь алуулж
Даанч залуугаар нь үхүүлжээ
Төрсөн үрсий нь хасаж
Төрлийн мууг үйлджээ.
Дүрсэнд мөнхлөн гүтгэчихээд
Давхар давхар цол авсан гэх юм.
Алтан ургыг минь алж
Амьдын тамыг бүтээжээ.
Түүх гэгч ийм байдаг болоо уу?
Түүхийг бас ингэж засаж болох уу?
Хаа байна тэр хууль цааз
Хаа байна тэр Төр улс
Алга болгож зүрхэлсэн
Алтан ургийн Даянгуудаас
Адлаад байгаа Сүх жанжин чинь төрнө гэж үү?
Өндөр дээд Мандухайг
Өндөр дэнжид булахад чинь
Дээд тэнгэрээс дээдэс нь бууж
Дэндсэн их шуурга тавьж
Мөнгөнд шунасан мулгуу чамд
Маш сайн ойлгуулсан бус уу?
Алдар горилсон арчаагүй чамд
Аврагдах боломжгүйг сануулсан бус уу?
Утсан голдоо хайртай чи
Хэдэн гариг хонх дамар тачигнуулж
Хийсэн үйлээ
Хэд дахин ихэсгэхээр болгомогц
Хүндэт Мандухайн
Хөлд сөхрөн хөвчөө тастуулах чамайг
Харж л байна харин чиг… хөөрхий
Хонх дамраар хорвоог аргадах
Хөг чинь өнгөрч…
Хольж хутгасан түүх
Эргээд чамайг шүүж байна.
Хөх Монголын минь үрс
Харж чамайг шоолох болно.
Түүх эргэж буцдаг
Түүхийг өөрчлөх
Тэнгэрийн хатуу хуультайг сана
Тэгтэл бас дахин өнөөх л түүх…
Талцаад Хөх монголчууд алалцах нь
Тэнэг гэдэг нь яана даа
Цаана чинь хэн инээж байгааг хараач…
Дээдийн дээд гэгчээр
Өөрийгөө гоёсон чамайг
Морин жил өнгөрөхөд
Ээжийг чинь эхнэр нь байсан
Эцгийг чинь алуурчин байсан
Эхнэрийг чинь хүүхэдтэй чинь суулгаад
Хүүхдийг чинь хүнийх байсан гээд л
Хийсэнг чинь хийгээгүй гээд
Хийгээгүйг чинь хийсэн гээд л
Хаан миний алдрыг
Хамаагүй их дуудсанг чинь
Хужаа гэж хувирсан нэртэнд
Хоёр алтаар худалддагсан гээд
Үрийн чинь үрс нь
Өөрийн гараар бичээд
Үүнээс үнэн түүх үгүй
Үзсэн юм би
Харсан юм би гэвэл ЯАХ бол?
Гэтэл
Дотно яриа гэгч
Дүрс амилсанг харлаа.
Хөх монголын минь
Хөрслөг дайчдын өмнө
Тархи нь гаднаа харагдах
Тоолдогт нүд нь унах
Жудаг соёлоо гээсэн
Журамгүй нэгэн эм
Тарааж хаяасан орноосоо
Тал хувцастайгаа боссон ч юм шиг
Ханцуйгаа эгэлдрэглэсэн эр
Талын адуучин шиг ч юм шиг
Хэрзгэр ясаа гайхуулж
Хэлхээтэй ясан цээжээ гаргачихаад
Барон Унгер гэгч
Балмад зальт дайсанг
Баахан алт авчирсан сургаар
Аль найман зууны тэртээх Чингисээс дээр
Аль ойрхон байгаа Бароноо магтая гэх юм.
Хүний газрын буг чөтгөрт
Хүссэн бүхэнг нь өгсөн бол
Хүүхэн чи ингээд
Хөгөө чирээд сууж байх болов уу?
Хөөрхийдөө хөлдөө толгойгоо чирсэн
Хохимойгоо, хонгорцгоо мөнгөөр худалдсан
Ийм эхчүүдтэй болсон
Энэ Монгол минь Яана даа
Нэг өглөө сэрэхэд чинь
Хөх Монголын минь үрсийг
Холын хүний үрс болгох
Хаанахын хэний
Хар санаа
Хаагуур чинь яваад байна АНХААР
Хараад байтал
Хөх Монголоо хамгаалах
Хатан зоригт эрс хүртэл
Жингэр гүйцээх нохос мэт
Мөр, хөл нүцгэн хүүхэнг гөлөрч
Хүний хүнийг БААТАР гэх
Хөгийн тэр хуралдайд сууж байхыг хараад
Халаглах зүрхээ хайж ядлаа.
Хаа байна тэр
Цэрэг эрсийн ХАТУУ ХУУЛЬ
Хэн миний үрсийг ингэж гутаанав.
ХАРААЧ ТА НАР, СЭРЭЭЧ
Хэн хэний гараар юу хийлгэх гээд
Хажууд чинь хайр зарлаад
Хор хоолонд чинь холиод байгааг
ХАА БАЙНА ТЭР АРАВТЫН ЗАХИРАГЧ
ХАА БАЙНА ТЭР ЗУУТЫН ЗАХИРАГЧ
ХАА БАЙНА ТЭР МЯНГАТЫН МЯНДАГТАНГУУД
ХАА БАЙНА ТЭР ТҮМТИЙН НОЁД
ХАА БАЙНА ТЭР ХУУЛЬ ЦААЗ
Хаалгыг чинь хэн тогшоод байгааг хараач
Хоолыг чинь хэн бэлдээд байгааг сэрээч
Хүний тогооны шавхрууг горьдуулахгүй гэж
Хэлсэн бүхэнд нь мөлхүүлэхгүй гэж
Хүн хүний хөлийг долоолгохгүй гэж
Хүзүүндээ дөнгөтэй байлгахгүй гэж
Өөрийн тааваар Агаар амьсгалаг гэж
Өөрийн тааваар Нутагтаа нүү гэж
Өөрийн тааваар Өтгөсдөө эрхлэг гэж
Өөрийн тааваар Өөрөө бас жаргаг гэж
Өөрийн тааваар Эхнэрээ энхрийлэг гэж
Өөрийн тааваар Үр удмаа хайрлаг гэж
Өнөд эртнээс өнөө хүртэлх
Өвгөд буурал дээдсүүд чинь
Цусаа урсгаж
Цогцсоо гээсэн бус уу?
Оюунаа барж
Ойлгуулах гэсэн бус уу?
Гэтэл
Алтан ургийн минь хэлхээ
Урсах цусны минь тасархай Сүхийг минь
Эзэн надтай харгалдуулж
Энэгүй их хилэнг бадраан
Эрээ цээргүй доромжлон
Эцэс төгсгөлгүй уралцана.
Ариун голомтоо сахиж
Алдар гавьяагаа дуурсгасан
Алтан урагтаа тоогдсон Хүүг минь
Адлаж хойш нь, урагш нь хөөх юм
Эцэг хүү хоёрыг
Энэ чинийх, минийх гэх
Хоёр дүрс хийчихээд
Хар цагаанаар будах
Өөрсдийн үрсээ хараад ичих шиг боллоо.
Тэр голын голомтонд чинь
Энэ Хөх Монголын төлөө
Энэ энх амьдралын төлөө
Хүний өөрийн үндэстэн ястанг
Цусаа өгч амиа өргөсөн бүхэнг
Цуглуулаад цуглуулаад багтахгүй байтал
Хоёрхон эцэгтэй юм шиг
Хоёроо бас хуваачихаад
Голомтынхоо төвд
Галынхаа эхэнд
Юу булаалдаж тэмцэлдэнэ вэ?
Ёр дуудаж юунд
Гал голомтоо сэвтүүлэнэ вэ?
Хэрүүлийн бузар дуудан
Хэдэн жил галаа юунд бөхөөнө вэ?
Миний алтан ургийн баатар хүү
Надтай мэндчилэн мишээж байхад
Харин та нар юунд
Хагацал зовлон дуудан
Хөх Монголын заяаг
Харлуулж хэрэлдэн тэмцэнэ вэ?
Нэгэн голомтын үрсийг
Нэгэн нэгнийгээр нь хөнөөлгөөд
Нэгээрээ үлдсэн цагт нь агнах
Хорт санаа өвөрлөсөн
Хоргүй царайлсан нэгэн байгааг
Хараач Сэрээч Ухаараач
Түүхээ мартаад энэ бус уу
Түүхээ засаад энэ бус уу
Түүхээсээ сургамж авч
Түүхээсээ суралцах байтал
Түмэн улсын шившиг болох нуу?
Нам, нам гэж
Нарийнаар хувааж байгаа бус уу?
Хаадын сэнтийд санаархаж
Халхавч хийж байгаа бус уу?
Түүхээр чинь хүртэл оролдож
Түмний шившиг болгож байгаа бус уу?
Эгэл нэгэн Тэмүжин надад
Эзэн Чингис цолыг
Эрхт тэнгэр өргөмжилсөн билээ
Тэгэхэд Тэнгэр гэж байж
ЭЗЭН ЧИНГИС ХААН
Энэ нэр өөрөө түүх бус уу?
Тэнгэр гэж байхаа больсон
Танай энэ замбативд
Түүх болон үлдсэн Сүхийг
Түмэн ард нь хайрлаж
Баатар гэж өргөмжилсөн
СҮХБААТАР ЖАНЖИН
Энэ нэр өөрөө түүх бус уу?
Ард гэж өргөмжилдөг
Ард Аюуш хүртэл
Алтан ургийнх биш бус уу
Түүхээ мэдэгч та нар
Хүний биш өөрийнхийгөө өнгийгөөд нэг хар
Хэдэн үеэс дээшхээ мэдэхээ больсноо нягтал
Хэн та нарыг турхирч
Хэн юу хүсэн
Хэзээ хоолойг чинь боохоо
Голомтонд чинь орж ирчээд
Голыг чинь самрах гээд байж байна.
Гэтэл Хөх Монголын үрс минь
Эрин цагаа түүхэлсэн
Эцэг хүү хоёрыг эвдрэлцүүлээд л
Эх, охидоо доромжлоод л
Эх түүхээ гутаагаад л
Ээлж нь ирсэн энэ түүхэнд
Элэглэж доогломоор шившиг тариад
Элгийг минь эмтэлж байна.
За яахав
Эзэн надад нэг нь хайртай
Хүү Сүхэд минь нэг нь хайртай
Хөөрхий нялхас минь гэж
Хөөрхийлөх гэж оролдов
Илүү гарч цээжээ дэлдсэн
Яасан ч их эх оронч юм
Ихэс дээдсээ элдэвлэдэг
Яасан ч их зоригтон вэ гэж
Цөстэй байнаа гэж дэмжтэл
Өндөр суудал булаалдан
Өөр хоорондоо тэмцэлдэн
Билгийн мэлмий нь хаагдаж
Ухааны оюун нь унтарчээ.
Гэтэл
Хөх Монголын минь Голомт
Хууль цаазын минь Өргөө
Хийморь болсон Сүлд
Хийсэн дарцаглах Төрийн Далбаа
Дээдлэгдээд байгаа Миний дүрсийн өмнөөс
Хөх бөгсөө харуулан
Элэглэх мэт сүндэрлэх
Хажуугаас нь харвал
Хар хүйтэн илдийг
Хааж боох юмгүй
Төрийг элэглэн доромжлох
Тун ч ёозгүй Бэлэгдлийг
Шүүн хэлэлцэх хүсэлтэн ч алга
Ширүүлж таслах Төр ч алга
Хатан зоригт Сүх хүү минь л
Хааж халхавчлан зогсох бус уу?
Үрс минь яая даа та нарыг
За тэгвэл сонсож бай
Дараад дараад
Дардайгаад гарах
Хаагаад хаагаад
Халхайгаад гарах
Нуугаад нуугаад
Намираад мандах
Алаад алаад дуусдаггүй
Алтан ургийнханыг юу гэж бодно
Хэдэн жарны турш л
Хэлэхийн муугаар хэллээ
Дарахын дээдээр дарлаа
Хэрцгийлэхийн дээдээр хэрцгийллээ
Харин миний үрс
Хаан болон
Хатан заяанд
Хаана л бол хаана төрж
Хувирахын дээдээр хувирч
Тэмцэгч болон тодорч
Түүх гэгчид үлдэж
Тэргүүлж явдаг нь юу гэх вэ?
Эргэж хөрвөн мэндлэх
Хаан заяа
Хатан заяаг юу гэх вэ?
Хөх тамгатнууд аа сэрцгээ
Хөнжилдөө хөлөө жийлцэхээ боль
Нам гэж намгархаж
Нанчилдан зодолдохоо боль
Үнэн гэж өмчирхөж
Үндэс ээ бүү ух
Мөчрөө бүү гөв.
Өвгөдийг чинь чамаар устгуулаад
Үрээр чинь чамайг хөнөөлгөх
Холын бодлыг агуулсан
Хохимой толгойтонг санацгаа
Монголчууд эвтэй байхдаа хүчтэй.
Үнэн худлыг тэнгэр мэдүүлж
Үлгэр домгèéг тэнгэр эхлүүлдэг
Хөх Мөнх тэнгэр эргэн ирж
Ерөн есөн тэнгэр хуяглаж
Есөн сүнсний Хаадаа дуудаж
Хөрст дэлхий хөрвөөх цаг болж
Агсалдай хаан хөлгөө бэлдэн
Хайрханмаа хатан нойрноос сэргэн
Гоё галуухай хэнгэрэгээ дэлдэн
Нарны дайчин хаан
Галтнулимсын хамт
Газар дэлхийг аврах
Гал усны гарлын дайныг эхлүүлээд байна.
Хорвоо дэлхийг хувьсгах
Хосгүй шид эхлээд байна
Хүний гэсэн бүхэн хийсэн одож
Өөрийн гэсэн бүхэн эргэж ирэх
Түүх дурсагдаж
Түүх давтагдаж
Түүх эхлээд байна
Түүх Хөх Монголоос эхэлдэг
Түүх Хөх Монголд дуусдаг.
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР