Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Монголын рок, попын “Автомашины цагаан толгой”
Оддын амьдрал

Монголын рок, попын “Автомашины цагаан толгой”

Урлаг Урлаг29/10/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
---_500x5007002338142012-10-29-19-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын номер нэг гитарчин гэгддэг Өөжгий буюу  С.Өлзий-Орших  суудлын автомашины асар их хоббитой бөгөөд интернэтэд нэг суувал автомашины вэб сайтуудаар тэнээд өмдөө индүүдэх гээд залгаснаа хүртэл мартан шатааж байсан түүхтэй ажээ. Тиймээс ч түүнийг найзууд нь “Автомашины цагаан толгой” хэмээн нэрийддэг.  Өөжгийгийн хамгийн сайхан мөрөөдөл бол дэлхийн сүүлийн үеийн Ferrari машин хөлөглөж хурдны замаар давхих бөгөөд үүндээ ойртохын тулд нэгэн машин цуглуулагчаас Мерседес бенз загварын “өвөөгийн өвөө” гэгддэг авто хүлгийг 15 сая төгрөгөөр худалдан авснаа анд нөхөддөө гайхуулжээ.

Түүний энэхүү машиныг Юмжаагийн Цэдэнбал 1960, 70 онд ардчилсан Герман улсаас захиалан авч төрийн ёслолын үеэр унаж гангардаг байсан юм. Машины хорхойтой тэрбээр өөрийгөө “Ferrari” зүйрлэдэг. Тэр ч бүү  хэл, тэрбээр автомашины уралдаанд нугасгүй бөгөөд хэд хэдэн уралдаанд оролцож байжээ. Тэрбээр одоо мөнгөлөг саарал өнгийн “Benz” унадаг аж. Өөжгий ч Benz-дээ үнэнч. Дашрамд дурьдахад тэрбээр ам барихыг үзэн яддаг гэнэ. Тиймээс нэгэн үдэшлэг дээр охидын "Аnemone" хамтлагийнхан дуулаад тайзнаас буухад нь Өөжгий "ах" шинэ, үнэтэй микрафоныг нь сонирхож байгаад задалтал тэр нь дотроо зайгүй байжээ. Яагаад зайгүй байгаа талаар асуухад нь "Аnemone"-ийнхон "амьдаар дуулах дасгал хийж байгаа юм" гэж. Харин Өөжгий "Та хэд хэзээ хүртэл амьдаар дуулах дасгал хийх юм. Насаараа ийм дасгал хийж байгаа эгч нар чинь энд байна" гээд урдаа сууж байсан "Киви" хамтлагийнхныг зааж онигоонд оруулж байсан удаатай.

Х.Өнөр

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Вилли Нелсон “Намайг үхүүлээч” хэмээн гуйж байжээ

11/11/2026
Оддын амьдрал Урлаг

Элтон Жон нөхөртэйгөө хамт согтууруулах ундаагүй оргилуун дарс АНУ-ын зах зээлд гаргалаа

10/11/2026
Оддын амьдрал Урлаг

Жэйми Фоксын зохион байгуулсан арга хэмжээний үеэр зочин хутгалуулж, цагдаа нар түүний гэрт очжээ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кира Найтлигийн “Atonement” кинонд өмссөн алдарт ногоон даашинзыг дуудлага худалдаагаар зарна

12/11/2026

Райан Гослинг 46 нас хүрлээ

12/11/2026

Өнөөдөр Холливудын жүжигчин Анн Хэтэуэйн төрсөн өдөр

12/11/2026

Дуучин С.Сэрчмаагийн “Эрх саран” тоглолт энэ бямба гарагт болно

12/11/2026

Хөлгөн туульс, ардын язгуур урлаг, яруу найргийн гайхамшиг “Монгол найраг” тоглолт болно

12/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.