Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»“Ододтой бүжиглэе” шоуны ялагчаар Г.Отгонцэцэг тодорлоо
Одод

“Ододтой бүжиглэе” шоуны ялагчаар Г.Отгонцэцэг тодорлоо

Урлаг Урлаг05/01/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2bebdbf8ea7b3be0great1320290972013-01-05-02-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    
“TV5″ телевизээс гуравдахь удаагаа зохион байгуулсан “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн ялагчийг тодруулах гала тоглолт жүжигчин Ууганаагийн хөгжилтэй яриагаар эхэллээ. Бүжгийн спортын гайхамшгийг үзэгчдэд мэдрүүлж, нийт 10 бүжгийн төрлөөр өрсөлдсөн бүжигчин “одод” шилдгийн, шилдэг бүжгээ дахин бүжиглэсэн юм. Энэ удаагийн нэвтрүүлэгт дуучин, жүжигчин, нугараач гээд урлагийн салбар бүрт тэргүүлж буй дуучин Б.Болдбаатар, ноён Бондгор, УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг, Anemone хамтлагийн дуучин Баяржаргал, Маск продакшны жүжигчин С.Ганзориг, мисс Ч.Содтуяа, уран нугараач Лхагва-Очир нар оролцсон билээ.

Тэмцээний ялагчийг гран-при шагналд Араб улсаар аялах эрхийн бичиг, таван сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэж, тусгай дэд байруудад шалгарсан бүх оролцогчид Бээжин, Хөх хотоор аялах эрхээр шагнууллаа.

Энэ үдэш ноён Бондгор, УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг нар үндэсний бүжиг, ардын урлагаа магтан бүжиглэсэн нь бусад оролцогчдоос илүү харагдсан юм. Мөн шартай, ширүүн үгтэй  С.Ганзориг үзэгчдээс уучлалт гуйж “Телевизээр хэрэлдсэн бол уучлаарай. Гэхдээ миний нэвтрүүлэгт оролцсон хор, шар байсан юм шүү” гэсэн юм.

Тус нэвтрүүлгийн “Гран-при”-г УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг хүртэж, дэд байранд уран нугараач Лхагва-Очир хүртсэн юм. Үзэгчдийн мессеж санал, шүүгчдийн өгсөн хамгийн өндөр оноог авсан жүжигчин бүсгүй ямар бүжигчин болохоо харуулж бас нэгэн дүрээр үзэгчдэд хүрлээ. Тэрээр бүжгийн төрөл бүрт өөрийн сэтгэл зүрхээ зориулж, хувцаслалт, гадаад дүр төрх, зан характерийг чадварлаг хослуулж байсан нь үзэгчид, шүүгчдийн үнэлэлтийг 100 хувь авсан юм.

Харин тус тэмцээний ширүүхэн өрсөлдөгчийн нэг уран нугараач Лхагва-Очир шагналаа авч чадаагүй юм. Тэрээр ОУ-ын циркийн фестивальд оролцохоор, гадагшаа явсан аж. Харин шилдгийн, шилдэг бүжгээ бүжиглэсэн “Ододтой бүжиглэе” нэвтрүүлгийн “Шилдэг стандарт бүжигчин” жүжигчин Б.Болдбаатар, “Хамгийн эрч хүчтэй, дайчин бүжигчин” С.Ганзориг, “Шилдэг үзүүлбэртэй бүжигчин” мисс Ч.Содтуяа, “Шилдэг латин бүжигчин” дуучин Жанна, “Олны таашаалд нийцсэн бүжигчин” ноён Бондгор, үзэгчид, шүүгчдийн саналаар шалгарлаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.