Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»“Хурд”-ын Д.Отгонбаяр сургагч багшаар ажиллана…
Оддын амьдрал

“Хурд”-ын Д.Отгонбаяр сургагч багшаар ажиллана…

Урлаг Урлаг24/01/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5a77aa2641dd93c9big6673811192013-01-24-19-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Боловсрол, шинжлэх ухааны яам хүүхэд нэг бүрийг орхигдуулалгүй хөгжүүлэх зорилгоор “Авьяас” үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Тэрээр хоёр сарын өмнө урлаг, спорт, шинжлэх ухааны салбарт амжилттай ажиллаж яваа 21 хүнийг “Авьяас” хөтөлбөрийн үндэсний сургагч багшаар сонгож ажиллуулах болсноо зарласан юм. Тэдгээрийн нэгээр “Хурд” хамтлагийн гитарчин, продюссер Д.Отгонбаяр сонгогджээ. Хүүхэд нэг бүрийн сонирхол, авьяасыг нь нээж хөгжүүлэх, өөрөө хөгжихөд нь туслах нь сургагч багшийн үүрэг. Отгонбаярын хувьд нийслэлийн 52-р дунд сургуулийн дэргэд амьд хөгжмийн дугуйлан хичээллүүлж эхэлжээ. Хөгжимд сонирхолтой 17 хүүхэд түүний дугуйланд элсэж, гитар, бөмбөр хэрхэн тоглохыг сурч байна. “Авьяас” хөтөлбөр хэрэгжсэнээр эдгээр хүүхдүүд ямар амжилтад хүрсэн бэ гэдгийг ирэх зургадугаар сарын нэгэнд болох фестивалиас харж болох юм. Харин эдгээр хүүхдүүдийг нэгтгэн рок хамтлаг байгуулж, өөрсдийнх нь зохиосон үг, аяаар дуу бүтээж ирэх зургадугаар сарын нэгэнд жинхэнэ бяц авна хэмээн алдарт гитарчин маань амлаж байсан юм.

Дашрамд дуулгахад “Хурд” хамтлагийнхан бүрэн бүрэлдхүүнээрээ Өвөрмонголын “Одон телевиз”-ийн урилгаар сар шинийн нэвтрүүлэгт нь оролцохоор хүлгийн жолоо залсан билээ. Тус нэвтрүүлгийн бичлэг нь Ордосын Бугат хотод өнгөрсөн 22-нд хийгдсэн бөгөөд, Хөх хотод 24,25-нд хийгдэх юм. Жил бүр уламжлал болон зохиогдож ирсэн тус арга хэмжээнд “Хурд” хамтлагийнхан Монголын рок поп урлагийг төлөөлөн оролцож байгаа ажээ.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Ким Кардашъяны “Skims” брэндийн дотуур хувцасны ачаанд кокаин нуусан жолоочид 13 жилийн хорих ял оноожээ

19/05/2026
Оддын амьдрал Урлаг

Шүүхийн шийдвэр Шакирагийн талд гарчээ

19/05/2026
Оддын амьдрал Урлаг

Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ

18/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Кардашъяны “Skims” брэндийн дотуур хувцасны ачаанд кокаин нуусан жолоочид 13 жилийн хорих ял оноожээ

19/05/2026

Дрейк гурван цомог, 17 клипээр нэг дор “бөмбөгдөв”

19/05/2026

Шүүхийн шийдвэр Шакирагийн талд гарчээ

19/05/2026

“Barbie Girl” дуугаараа алдартай “Aqua” хамтлаг тарж байгаагаа зарлалаа

19/05/2026

“Шрек 5” кино 2027 оны зургаадугаар сарын 30-нд нээлтээ хийнэ

19/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.