Монголын хөгжмийн ертөнцөд амьд хөгжмийн хамтлаг олон болсон. Харин “Нисванис” хамтлагийнхан уран бүтээлээсээ нэлээд хөндийрсөн сураг дуулгаад байсан. Тэгвэл хамтлагийнхан нас ахих тусмаа уран бүтээлээ орхиогүй гэнэ. Тэд уламжлал болгон зохиодог рок хөгжмийн наадамдаа бэлдэж байгаа бөгөөд шинэ цомгийнхоо ажилд ороод таван ч дуугаа бичүүлчихсэн юм байна.
Харин тус хамтлагийн гишүүн Энх-Амгалан уран бүтээл хийхгүй байна гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа ч залхуурч хойш суусангүй. Залуу дуучидтай хамтарч уран бүтээл хийж, хөгжмийн бүтээлүүдийг туурвиж байгаа ажээ. Мөн тэрээр “Нар гарнаа аз жаргал минь”,”Чонын алтан шагай” зэрэг киноны хөгжмийн зохиолчоор ажилласан байна. Тэрбээр уран бүтээлчийнхээ хувьд кино урлагт тэр дундаа киноны хөгжимд хүчээ сорихыг хүссэн аж.
Стильдээ хамгийн үнэнч хамтлаг гэгддэг “Нисванис” хамтлаг рок урсгалаар олон жил дуулсан. Тэгээд ч энэ хэмнэл төрхөөр нь хүмүүс анддаггүй. Хэрэв сонсогчид шинэчлэл хэрэгтэй гэвэл хийхэд бэлэн гэнэ шүү. Гэхдээ хамтлагийнхан бусдад таалагдахын тулд уран бүтээл хийдэггүй гэж ярьжээ.
www.mass.mn