Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Домог хамтлагийн морин хуурч “Д.Шинэцог-Гени” өнөөдөр шинэ цомгоо танилцуулна
Оддын амьдрал

Домог хамтлагийн морин хуурч “Д.Шинэцог-Гени” өнөөдөр шинэ цомгоо танилцуулна

Урлаг Урлаг18/03/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
262913_478507325507780_824656810_n7101486332013-01-31-22-53[www.urlag.mn]867135872013-03-13-23-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монгол түмний цэнгэлийн их эгшиг хэмээгддэг ардын язгуур урлагийн нэрийг дэлхийн олон улс орнуудаар олонтаа дуурсгаж яваа "Домог" хамтлагийн морин хуурч МУСТА "Д.Шинэцог-Гени"  авъяас билгээрээ амьдруулсан яруу тансаг хуурын аялгуунуудаас бүрдсэн "Өнө мөнхлэй" хэмээх шинэ цомгоо өлгийдөн авжээ.

Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат, Төрийн соёрхолт Б.Мөнхболд, Хөгжмийн найруулагч Б.Алтанхуяг, Д.Мөнхзаяа нарын бүтээлүүдээс бүрдсэн тус цомгийнхоо нээлтийн хэвлэлийн бага хуралыг өнөөдөр 11:00 цагаас  Чойномын нэрэмжит "Од" театрын тайзнаа хийх гэж байна. Цомгийн нээлтэнд морин хуурч МУСТА "Д.Шинэцог-Гени" цомгийнхоо дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэхээс гадна Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат,  Домог хамтлагийн ахлагч, морин хуурч Б.Баторших, Анир студийн захирал Б.Алтанхуяг нар оролцох юм.

Дашрамд дуулгахад морин хуурч МУСТА "Д.Шинэцог-Гени" Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын "Галдан бошгот" синфони сюитийн хэсгээс "Ану хатан" аялгууг болон Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбатын "Аравт" түүхэн уран сайхны киноны "Хөхтөмөр Өнөмөнхлэй" хэмээх аялгуунуудаа клипжүүлсэнээ дэлхийн өнцөг булан бүрт суугаа үнэнч фенүүддээ болон монгол түмэндээ толилуулсан бөгөөд тун удахгүй Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шарав, Төрийн шагналт З.Хангал, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат нарын монголын сор болсон хөгжмийн зохиолчдын морин хуур хөгжимд зориулан бүтээсэн гайхалтай аяалгуунуудаас бүрдсэн тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа гэнэ. 

Ингээд та бүхэндээ "Өнөмөнхлэй" хэмээх шинэ цомгийн бүтээлүүдээс толилуулж байна




Таныг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Рианна анх удаа охинтойгоо хамт сэтгүүлийн нүүр чимлээ

23/04/2026
Оддын амьдрал Урлаг

Минод хорих ял оноохыг Прокурор шаардлаа

22/04/2026
Оддын амьдрал Урлаг

BTS хамтлагийг үүсгэн байгуулагч Бан Ши Хёкийг баривчлах хүсэлт гаргажээ

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Принсийн шинэ дуу нас барснаас нь 10 жилийн дараа гарлаа

23/04/2026

Канны кино наадам “Тельма, Луиза хоёр”-т хүндэтгэл үзүүллээ

23/04/2026

Рианна анх удаа охинтойгоо хамт сэтгүүлийн нүүр чимлээ

23/04/2026

“Цагаан хадны өнгө” баримтат кино Трибекагийн наадмын уралдаант хэсэгт шалгарлаа

23/04/2026

Монгол-Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ

23/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.