Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Хайрыг минь зураад өгөөч (шүлэг)
Утга зохиол

Хайрыг минь зураад өгөөч (шүлэг)

Урлаг Урлаг04/04/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
dahin_zur5887799922013-04-04-16-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Алив зураач минь бийрээ ав
Амьдрал залуу насны минь
Алдаа бүхнийг засч чимэглэлгүй
Алган дээр минь зураад өг
 
Хуульгүй эрх чөлөөг хувьцаа мэт тараасан
Хундага дарсаар өнгө ялга
Хуудуугүй үнэнийг гүйцнэ гэж эндүүрсэн
Хувь заяагаар сөн түшүүл
 
Зоргоор дурлавч зөнгөөр учирдаггүй
Зовлонтой амрагийг минь аргадаад өг
Нуугаад залгисан нулимсанд минь халтайдаг
Нууцхан сэтгэлийг минь угаагаад өг 
 
Зүгээр ч нэг хэлээгүй
Хайртай гэдэг үг минь
Зөндөө жилийн дараа
Ямар үнэтэй байхыг
 
Зөрөөд л өнгөрч болох
Зүүд ишг гэнэн учрал
Зөнч бийрийн хэлээр
Ямар өнгөтэй байхыг
 
Үгээр минь зураад өг
Үнсэлтээр минь будаад өг
Инээд болоод нулимстай
Энэ хэвээр нь дүрслээд өг
 
Олны дундаас хайр суйлсан
Он цагийг бугуйнд минь зур
Орогнох тэмүүллээр нуувч барьсан
Энэ амьдралыг үнэнээр нь зур
 
Ганцхан замыг шулуун татаж
Гарт минь бүхнийг атгуулаад аль
Насан туршдаа зүрхэнд нь туулайчлах
Намайг ч бас зураад өг
 
Алив зураач минь бийрээ ав
Асуулгүй дурласан гэмийг минь зур
Тэнгэр мэт шүлгүүдээ би уншъя
Тэндээс миний хайрыг зураад өг
Б.Болорцэрэн
www.URLAG.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Ц.Дэлгэрмаа “Шагундалагийн ертөнц” туужийн ном гаргажээ

28/04/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

14/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025

2025 оны “Eurovision” уралдаан энэ долоо хоногт болно

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.