Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Уран нугараачдын улсын аваргууд тодорлоо
Нийгэм

Уран нугараачдын улсын аваргууд тодорлоо

Урлаг Урлаг24/06/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
24906_500x5003608148752013-06-24-08-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Зууны манлай уран нугараач Б.Норовсамбуугийн нэрэмжит Монголын уран нугараачдын анхдугаар тэмцээн өчигдөр Улсын циркт болсон. Тэмцээнд нийслэлийн есөн дүүрэг болон 21 аймгаас 100 гаруй уран нугараач оролцож, гурван үе шаттайгаар гоцлол, хос, багийн төрлөөр авьяас, чадвараа өрсөлдүүлсэн юм. Нийт 10 сая төгрөгийн шагналын сантай уг тэмцээнийг Төрийн бодлогыг дэмжих үндэсний төв ТББ Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгууллаа. Уран нугараачдын улсын аваргаар гурван байрт шилдгүүдийг шалгаруулахаас гадна тусгай шагналт байр эзлүүлсэн байна.

Нэгдүгээр байрт:
1.    Улаанбаатар хотоос “X roces” хамтлаг “X spider” үзүүлбэр
2.    Улаанбаатар хотоос “X roces” хамтлаг “Монголжин” үзүүлбэр

Хоёрдугаар байрт:
1.    Монголын Үндэсний циркээс “Ирвэсний зулзага” үзүүлбэр
2.    “Шинэ цирк” төвөөс “Монгол төрх” үзүүлбэр

Гуравдугаар байрт:
1.    Орхон аймгаас “Эрдэнэт” хамтлаг “Уран сэтгэмж” үзүүлбэр
2.    “Шинэ цирк төв” “Хос хунгийн дууль” үзүүлбэр
3.    Монголын үндэсний цирк “Хүн сарнай” хамтлаг “Шүтээн” үзүүлбэрүүд тус тус шалгарчээ.

Ийнхүү авъяас, тэвчээр их шаарддаг уран нугаралтын спортын улсын аварга шалгаруулах тэмцээнийг цаашдаа жил бүр зохион байгуулж байхаар болжээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Хайрын мадригал” ном уншигчдад хүрч эхэллээ

15/05/2026

ШИНЭ КЛИП: Реппер ThunderZ болон “Gangbay” хамтлагийн хамтрал

15/05/2026

Николь Кидман дагагчдадаа шүүмжлүүлэв

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.