Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Баяр наадмын бэлтгэл бүрэн хангагджээ
Дуу хөгжим

Баяр наадмын бэлтгэл бүрэн хангагджээ

Урлаг Урлаг10/07/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1043876_10200389755495192_1636742493_n1803370902013-07-09-17-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын бэлтгэл бүрэн хангагджээ. Тэрээр Хүй долоон худагт Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааныг зохион байгуулдаг болсоор найман жил болж байгаа ч наадамчин олны ая тухтай, эрүүл, аюулгүй байдлыг хангасан орчин бүрдэж чадаагүй байсан юм. Наадамчдыг ая тухтай, эрүүл аюулгүй наадамлах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс энэ жил 40 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт гарган, Хүй долоон худгийг “Монгол наадам” цогцолбор болгохоор хийж эхэлсэн бөгөөд эхний томоохон бүтээн байгуулалт болох “361”-ийн төмөр замын гармаас Хүй долоон худаг хүртэлх 8.5 километр автозамын ажил бүрэн дуусчээ. Мөн 20 га талбайд 7000 гаруй автоамшины зогсоол шинээр барьж байгуулахаар төлөвснөөс энэ жилдээ 5800 автомашины зогсоолыг барьж дуусган эко хавтангаар зүлэгжүүлсэн байна.

Түүнчлэн 12.5 га талбай газарт наадамчдад зориулсан зорчих хэсэг, худалдаа үйлчилгээ явуулах тойрог хэлбэрийн эко хавтан тавьж, бетондож цутгасан хоёр талбайн ажил бүрэн дууссан байна.  Тойргийн голыг зүлэгжүүлж, ардын урлагийн үзүүлбэр, тоглолт хийх бөгөөд урлагийн тоглолтуудын бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж  СУИС-ийн захирал Э.Сонинтогос Ерөнхий сайдад танилцууллаа. Морь барьдаг зурваст 3000 үзэгчийн зөөврийн суудал байрлуулжээ. Хуучин хэрэглэж байсан суудлуудтай нийлээд 4000 гаруй үзэгч морь барианы газарт тухлах боломжтой болсон байна. Харин дараа жилээс эхлэн Хүй долоон худгийг “Монгол наадам” цогцолбор болгох ажлын хүрээнд 8000 суудал бүхий саран хэлбэрийн стадион байгуулахаар төлөвлөж байгаа юм.  


Жил бүр шүүмжлэл дагуулдаг хог хаягдал болон  бие засах газрын асуудлыг энэ удаад бүрэн шийдвэрлэсэн байна. 50 метр тутамд хогийн сав байрлуулах ба дараа нь зөөвөрлөөд авч явах боломжтой, ариун цэврийн шаардлага хангасан  бие засах газруудыг байрлуулсан байна. Ийнхүү энэ жилийн наадмаар наадамчин олон маань дэлгэр сайхан наадах нээ.

 photo 1044241_10200389755815200_1437267131_n_zps8d4b408f.jpg  photo 1068843_10151801445703755_931624776_n_zps82b81e25.jpg  photo 1068999_10151801444693755_123930937_n_zpsb5142698.jpg  photo 1057425_10151801443838755_952008606_n_zpscc5f7325.jpg
Та бүхэн сайхан наадаарай…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026
Дуу хөгжим Урлаг

Үзэсгэлэнт гурван дуучны хамтарсан тоглолт болно

23/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink” хамтлаг YouTube-д 100 сая дагагчтай боллоо

22/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Селена Гомесын усны хувцастай зураг цахим орчинд маргаан дэгдээв

26/02/2026

2PM хамтлагийн Тэг Ён ирэх дөрөвдүгээр сард хуримаа хийхээр болжээ

26/02/2026

Бөгтөр цагаан халимны гэрэл зураг тэргүүн байранд шалгарчээ

26/02/2026

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026

“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн үргэлжилж байна

26/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.