Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Х.Батболд : Бурхан таньд учирлах нь ээ
Утга зохиол

Х.Батболд : Бурхан таньд учирлах нь ээ

Урлаг Урлаг31/07/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images_(1)1835540522013-07-31-16-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зорчдоггүй зогсдог зам дээр
Залуу насаа барах нь ээ
Жаргадаггүй зовдог хорвоо дээр
Цөөхөн насаа үдэх нь ээ

   Хүсээд ч олддоггүй мөнгөнд зүтгэж
   Хайран бүхнээ алдах нь ээ
   Хүчлээд ч өндийхгүй амьдралд нухлагдаж
   Хүний ёсноос гажих нь ээ

Ямбанд багтахгүй ямааны мах сайн гэхээр идсээр
Янтаж сэрүүдэж өвдөх нь ээ
Буцалсан ус сайн гэхээр уусаар
Бие сульдаж тамирдах нь ээ

   Сайн сайхныг ерөөж хар ус сэржимдсээр
   Шартаж хордож талийх нь ээ
   Сайхан амласан болгонд итгэж сонголт хийсээр
   Шатаж түлэгдэж жилийх нь ээ

Хүнээс дутуугүй амьдрах гэж мэрийсээр
Хөлд нь чирэгдэж унах нь ээ
Хүнээс илүү ажиллахгүй гэж гүрийсээр
Хөл чилж нугарах нь ээ

    Номын дуунд хууртсаар байгаад
    Ноён нуруу хугарах нь ээ
    Ноёдын үгэнд хуурагдсаар байгаад
    Ноогдсон амьдрал хөглөрөх нь ээ

Хардаг хардаггүй шашинд итгэж
Хичээж олсон хэдэн цаасаа үрэх нь ээ
Ханадаггүй цаддаггүй чөтгөрт цэрвэж
Мэрийж олсон хүмүүн төрлөө золих нь ээ

    Будилж төөрч эргэлзсээр яваад
    Бухимдаж бачуурч дэлбэрэх нь ээ
    Бусармаг бүхэн өөдлөөд байхаар
    Битүүхэн атаархаж үхэх нь ээ

Буруу зөвөө олохгүй явсаар
Бурханы оронд заларах нь ээ
Бузар бүхэнийг үйлдсээр яваад
Бирд тамыг зорих нь ээ

    Бурхан чи байдаг юм бол
    Буруу зөвийг ялгаж өгөөч
    Буян заяа чи байдаг юм бол
    Бузгай сайн амьдаруулж өгөөч

Эрлэг там чи байдаг юм бол
Эргүүтсэн биднийг өршөөгөөч
Энгүй их ачтан байвал
Эгэл биднийг өндийлгөөч ээ     

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Нобелийн шагналт Хан Ганы номын дэлгүүр хаалгаа барьжээ

09/07/2026
Утга зохиол Урлаг

Айлтгүйн-Төмөр-Очир Монгол Улсын Ардын уран зохиолч цол хүртлээ

07/07/2026
Утга зохиол Урлаг

Дэлхийн шилдэг хүүхдийн зохиолууд монгол хэлээр гарах боломж нээгдлээ

29/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Балдони Блэйк Лайвлитэй хийсэн шүүхийн маргааны талаар анх удаа ам нээв

10/07/2026

Оливиа Родриго гурав дахь цомгоо гаргахаар ажиллаж байна

10/07/2026

Мелани Си “Spice Girls” хамтлагийн 30 жилийн ой сэтгэл хөдөлгөм байлаа” гэв

10/07/2026

“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана

10/07/2026

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.