Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Хайрыхаа төлөө тэмцээч гэж хажуудах найз минь зэмлэх юм
Утга зохиол

Хайрыхаа төлөө тэмцээч гэж хажуудах найз минь зэмлэх юм

Урлаг Урлаг05/08/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Message_For_You_46753484142013-08-05-17-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хайрыхаа төлөө тэмцээч гэж хажуудах найз минь зэмлэх юм
Хайртай л юм бол өөрийн болго гэж хатуу үг шивнэх юм
Хариугүй нялцгай амьтан биш, би түүнийг харахгүй амьдарч чадна
Хайргүй гэдгийг нь мэдсээр байж харин хамт байж чадахгүй

Яахавдээ би дурласан нь үнэн хүнийх болсон хүний үрд
Яагаачгүй байсан олон зүрхийг шархлуулж явсан үйлийн үрд
Ямархан бол гэж сонирхож явсан дурлал гэгчтэй нь би учраад
Яруу сайханыг нь бус гунигийг нь бас шаналалыг нь амсах заяатай байж

Ганган хээнцэр охидоор зугаацах саваагүй залуу байсан бол
Ганцхан удаа өвөрт чинь хэвтэхийг санаархаж нэг үзэх байсан
Гал шиг халуун хайранд чинь эзэн гэж байгаагүй бол
Гарцаагүй чамайг өөрийн болгоод жарган цэнгэн суух байсан

Чи минь гэтэл үнэн зүрхнээсээ нэг л хүнрүү тэмүүлж
Чамайг гэх хайраас минь ч илүүгээр тэр бүсгүйг хайрлах юм
Чиний өмнө дур булаам ч нүд чинь намайг харахгүй
Чихэнд чинь хайрын үг шивнэсэн ч чи сонсохгүй

Ихэмсэг бардам бүсгүй би тэгэж явахыг хүсэхгүй
Ингээд бүхнийг мартаад хайраа олсон чамайг орхие
Хүнийх болсон хүний үрд дурласан заяандаа гомдож
Чинийх болсон зүрхээ би жаргал дор чинь дэвсэе
 Б.Зул

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Нобелийн шагналт Хан Ганы номын дэлгүүр хаалгаа барьжээ

09/07/2026
Утга зохиол Урлаг

Айлтгүйн-Төмөр-Очир Монгол Улсын Ардын уран зохиолч цол хүртлээ

07/07/2026
Утга зохиол Урлаг

Дэлхийн шилдэг хүүхдийн зохиолууд монгол хэлээр гарах боломж нээгдлээ

29/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Балдони Блэйк Лайвлитэй хийсэн шүүхийн маргааны талаар анх удаа ам нээв

10/07/2026

Оливиа Родриго гурав дахь цомгоо гаргахаар ажиллаж байна

10/07/2026

Мелани Си “Spice Girls” хамтлагийн 30 жилийн ой сэтгэл хөдөлгөм байлаа” гэв

10/07/2026

“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана

10/07/2026

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.