Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»МУГЖ Т.Баясгалан дуучин Цагаанзамтай хамтран дуулжээ
Оддын амьдрал

МУГЖ Т.Баясгалан дуучин Цагаанзамтай хамтран дуулжээ

Урлаг Урлаг20/08/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bfc61cdb5b0e006ebig7680720592013-08-20-09-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  МУГЖ Т.Баясгалан ойр ойрхон хүү, охин хоёроо төрүүлж, таван  жил нөхөр хүүхдээ халамжилж гэртээ суусны эцэст уран бүтээлдээ орлоо.Хүү Элбэгбаяр, охин Нандинзаяагаа төрүүлж асрах хугацаандаа Баясгалан хоёр дуу бичүүлсэн. Ховдынхонд зориулсан “Тунгалаг Буянт”, мөн Монголын анхны 3D клиптэй гэж пиардсан “Өвөлжих хун” дуу нь хүнд сайн хүрээгүй, хит болоогүй тэгсгээд орхигдсон. Харин хоёр хүүхдээ гараас гаргаад Т.Баясгалан уран бүтээлдээ эрчтэй оржээ.
Үг нь ухааруулж, ая нь аргаддаг ардын дуу, бэсрэг уртын дуу сонгож дуулж байгаа нь Т.Баясгалангийн зөв ч байж магадгүй. Мөн Т.Баясгалан дууныхаа “чимэг шигтгээ” болгож Монгол туургатан даяар алдартай Халимагийн алдарт дуучин Цагаанзамтай хамтарч дуулжээ. Хамтран дуулагч С.Жавхлантай тангараг тасарчихаад байхдаа Өвөрмонголын алдарт дуучин Лхасүрэнтэй хамтарч мөн л нэрд гарсан ардын дуу “Арван тавны сар” дууг дуулсан. Дуучин МУГЖ Т.Баясгалан нэг менежментээ хоёр давтав бололтой. Нэгэнт баян нөхрийн тогоо барьж байгаа гавьяат дуучны хувьд өмссөн зүүсэндээ анхаарал хандуулж 4-5 саяар тоологдох монгол хатны дээл өмсчихөөд ардын дууг хадааж явна. Харин хүмүүс хэрхэн хүлээж авах бол, фенүүд нь хэр үнэнч бол …

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Ким Су Хён 17 сарын дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

25/08/2026
Оддын амьдрал Урлаг

Жонгүгийн “Hybe”-ийн хувьцааг онилсон хакер 20 жилийн хорих ял сонслоо

24/08/2026
Оддын амьдрал Урлаг

Мэтт Дэймон охиныхоо төрсөн өдрийг Диснейлэндэд гэр бүлээрээ тэмдэглэв

22/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Whisper Man” киноны зохиолч нь Роберт Де Нирог тоглохоор болсныг сонсоод дуу алдсан тухайгаа ярьжээ

26/08/2026

Бритни Спирсийн намтарчилсан киноны зохиол бичигдэж байна

26/08/2026

Дэйв Франко “Now You See Me” киног карьерынх нь төгсгөл болно гэж боддог байжээ

26/08/2026

Шинээр гарах “Naruto” кинонд Какашигийн дүрд Чарльз Мелтон тоглохоор яригдаж байна

26/08/2026

Барри Манилоу аялан тоглолтоо түр завсарлалаа

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.