Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Р. Чойном : ОХИНДОО ИЛГЭЭХ ЗАХИДАЛ
Утга зохиол

Р. Чойном : ОХИНДОО ИЛГЭЭХ ЗАХИДАЛ

Урлаг Урлаг06/04/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.jpg1909584162012-04-06-21-03[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүн ер нь дэлхийн татах хуультай
Хүч сорилцож хөл дээрээ босдог юм.
Уул өөд авирч огторгуйд нисдэг юм.
Унахдаа нөгөө л газартаа унадаг юм.

Газарт унаад зогсохгүй, газар доор
Гарцаагүй ноёлох таталтын хуулиар
Эцсийн эцэст нойрсдог юм алаг үр минь
Эцгийн зүрхний алтан соронзон минь.

Төвөөс зугтах хүч болж аав чинь
Төмөр тор уруу солир шиг орсон юм сан.
Зүггүй цаг дуусч үр чамдаа татагдан
Зүрхний минь үлдэц хэлбэлзэнхэн байна.

Өдийд миний охин том болоо биз ээ
Өнгөрснийг шоглосон юм шиг, ирээдүйг зөгнөсөн юм шиг
Өөр хүн ойлгохын эрхгүй зургуудын
Өнгийн харандаагаар эрээлж суугаа биз ээ.

Аавынхаа шүлэг бичдэг хэлийг
Айхтар сураа биз дээ … Ээжтэйгээ
Ач тач ярьж байгаа биз. Сайн сураарай
Алдаагүй цэвэрхэн бичдэг болоорой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Дэлхийн шилдэг хүүхдийн зохиолууд монгол хэлээр гарах боломж нээгдлээ

29/06/2026
Утга зохиол Урлаг

“Алтан өд” наадмын эхний шатны дүн гарлаа

24/06/2026
Утга зохиол Урлаг

“Миний хэнз хурга” уралдаан үргэлжилж байна

23/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоос

30/06/2026

Ухаалаг музейн орчныг бүрдүүлсэн “Чингис хаан” үндэсний музей

30/06/2026

Мандах төрийн малгай нь Монголын төр, цэргийн түүхийг илтгэх ховор өв

30/06/2026

Жүжигчин Том Харди рэп цомог гаргана

29/06/2026

Лиса үнэн худал илрүүлэгч төхөөрөмжид нууцаа дэлгэв

29/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.