Зохиогч: Урлаг

Монголын рок, алтернатив урсгалд өөрийн орон зайг хэдийнээ бий болгож, олон арван дууг хит болгон эгшиглүүлсээр хорь орчим жил уран бүтээлээ тасралтгүй туурвисаар яваа “Чоно” хамтлаг үнэнч сонсогч, фэнүүддээ зориулан бүрэн хэмжээний шоу тоглолтоо “ЧОНО 2018” нэртэйгээр 04 дүгээр сарын 20-нд “CROCUS Event Hall”-д хийхээр болжээ.

Read More

Сэтгүүл зүй судлаачдын “Цахим эрин ба сэтгүүл зүй, чиг хандлага” сэдэвт үндэсний IV симпозиум 3-р сарын 30-нд боллоо. Тус симпозиумд сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлддэг их, дээд сургуулиудын эрдэмтэн багш, судлаачид оролцож, цахим сэтгүүлзүйн хөгжилтэй холбоотой салбарын тулгамдсан асуудлаа хэлэлцсэн юм.

Read More

Жил бүрийн хавар Нийслэлийн Соёл, урлагийн газар, түүний харьяа байгууллагуудын спорт өдөрлөг уламжлал болон зохион байгуулагддаг билээ. Энэ жилийн спорт өдөрлөг 04 дүгээр сарын 07-ны өдөр Хандгайтад байрлах “Олимп” цогцолборт зохион байгуулагдах аж.

Read More

МУУГЗ Ламжавын Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид театрынхаа 60-н жилийн ойд зориулан Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн Театртай хамтран “ӨНДӨР ГЭГЭЭН” дуулалт жүжгийн тайзны бүтээл болгож үзэгч түмэндээ өргөн барьсан билээ. Тэгвэл тус уран бүтээл маань ГЭГЭЭН МУЗА-14 театрын урлагийн шилдэгийн шилдэгийг шалгаруулах олон улсын наадамд

Read More

Монгол Улсын Филармоний гоцлол дуучин Наабаа буюу Н.Наранбаатарыг залуусын сэтгэлийг хөвсөлзүүлсэн олон гайхалтай дуугаар нь өнөө цагийнхан мэдэх. Джаз хөгжмийн хөнгөн хийгээд торгон ая эгшгийн дор хэн хүний сэтгэлийг эзэмдэн дуулагч тэрбээр хаврын уянгалаг өдрүүдийн нэгэнд эгшиг аялгуу шигтгэн, дуунд дуртай олноо цэнгүүлэхээр зэхэж байна. Тэрбээр, “Хавар бол дуу, дуу бол хавар…” гэж ярилцлагынхаа өмнө онцолсон. Хаврын сайхныг дуунд шингээж, түүгээрээ дамжин хүний сэтгэлд хүрч, өөрөө мөн хөглөгдөх дуртай Наабаагийн уран бүтээлийг сонсох дуртай хүн маш олон билээ. Тэгвэл түүний дуун хаварт уншигч таныг урин залахдаа таатай байна.

Read More