Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Соёл, урлагийн газраас улс орон даяар “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” цуврал арга хэмжээг энэ сарын 1-6-нд зохион байгуулж буй. Уран зургийн галерейд өнөөдөр болж өнгөрсөн “Үндэсний бичиг үсэг-Өв, соёл, хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлаар энэхүү зургаа хоногийн турш үргэлжлэх бичиг үсгийн баярын эхлэл тавигдлаа. Тус эрдэм шинжилгээний бага хуралд БСШУСЯ, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Соёл урлагийн газар, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны эрдэмтэн, мэргэд, доктор, профессорууд оролцсон юм.
Зохиогч: Урлаг
Соёл урлагийн газраас театр урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн байгууллага, уран бүтээлчид, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Театрын урлаг ба хамтын ажиллагаа” өдөрлөг, арга хэмжээг 05- р сарын 04-ны өдөр Засгийн газрын II-р байранд болно. Тус өдөрлөг, арга хэмжээний үеэр соёл урлагийн мэргэжилтэй, театр урлагийн салбарт ажиллах хүсэл сонирхолтой идэвхтэй ажил хайгч, болон оюутан залууст эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор төвийн болон 21 аймгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудаас дутагдалтай байгаа ажлын байрыг танилцуулах, ажил хайгч иргэдийг бүртгэх холбогдох байгууллагад зуучлах арга хэмжээ зохион байгуулах юм.
Соёл урлагийн газар, Улсын Драмын Эрдмийн Театр хамтран төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын дарга, техникийн ажилтнуудад зориулсан сургалтыг Герман улсын мэргэжилтэн Карл-Хайнз Крэмертэй хамтран 05 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Улсын хүүхэлдэйн театрын байранд зохион байгуулж байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Хотын Соёл” олон нийтийн аяны хүрээнд “25 дугаар суваг” телевизтэй хамтран “Мартагдсан бэлгэдлүүд” цуврал нэвтрүүлгийг бэлтгэн, иргэд, олон нийтэд Нийслэл хотын түүх болон хотын хуучны барилга, сүм хийд, хөшөө дурсгал, бэлгэдлүүдийн үүссэн түүх, түүхэн үйл явдлуудын талаар бэлтгэн хүргэж эхэлжээ.
Нийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншдаг болоод жил гаруй хугацаанд тасралтгүй үргэлжилж буй “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 04-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд, 05-ны өдөр 10:00-14:00 цагийн хооронд хоёр өдрийн турш Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн өдөрлөг “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-ын өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.
“Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн” 2018 оны тавдугаар сарын 11-нд Төрийн ордоны Их танхимд зохион байгуулагдах гэж байна. УИХ-ын гишүүн Д.Гантулгын тэргүүлдэг Монголын морин спорт, залуу уяачдын холбооноос санаачлан, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын яамтай хамтран зохион байгуулж байгаа үндэсний зөвлөгөөнд, Монгол Улсын бүх аймаг, сум, дүүрэг, баг, хороодын малчид, уяачдын төлөөлөл бүхий 800 малчид, уяачид чуулна. Энэхүү зөвлөгөөний талаар Монголын морин спорт залуу уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мөнхбаясгалангаас тодрууллаа.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо Монголын Сайтын Холбоо, Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо, Тэргүүлэгч сайтуудын холбоо зэрэг байгууллагууд хамтран маргааш буюу 5 дугаар сарын 1-ний өдөр “Цахим сэтгүүл зүйн II форум”-ыг зохион байгуулах гэж байна.
Хөгжмийн зохиолчдын авьяас билгээ сорих, ур чадвараа харуулах нэг шалгуур нь киноны хөгжим байдаг гэлцдэг. Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт бий болж, хөгжсөн хөгжмийн энэхүү томоохон урсгалын энэ үеийн гол төлөөлөгчдийн нэг нь Эннио Морриконе билээ. Түүний “1900-гийн домог” (Legend of 1900) кинонд зориулан бичсэн “Playing love” зохиолоор нэрлэгдсэн тоглолтоо Морин хуурын чуулга найм дахь жилдээ үзэгч, сонсогч олондоо өргөн барих гэж байна. Энэхүү тоглолт нь Монголын төдийгүй дэлхийн алдарт киноны сэтгэлд хоногшсон сонгомол хөгжим аялгууг үндэсний хөгжмийн хөг эгшгээр амилуулан хөгжимдөж, Морин хуур хэмээх гайхамшигт хөгжмийн зэмсгийн чадал, ур хийцийн гайхамшгийг тод томруун харуулдаг тул үзэгчид жил жилийн тоглолтыг тэсэн ядан хүлээдэг биз ээ.
Монгол түмний мал маллах, хурдан морь уяж, сойх аугаа өв соёл, түүхэн уламжлалыг өнөө цагт өвлөн уламжилж, ажиллаж амьдарч яваа “Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн” 2018 оны 5 дугаар сарын 11-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо, Төрийн ордоны их танхимд зохион байгуулагдах гэж байна.
Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн шилдэг дээж, Монгол үндэстний хийгээд дэлхийн хосгүй гайхамшигт өв болсон Монгол ардын уртын дууны урын санг баяжуулах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх ахмад үеийн дуучдын дуулах арга техник, хэв намба, дэг сургалтыг судлах, сурталчлах ахмад, дунд, залуу үеийн дуучдын залгамж холбоог бэхжүүлэх, шинэ залуу авъяастныг тодруулах зорилгоор Баянхонгор аймгийн уугуул Төв халхын алдарт уртын дуучин МУСТА Чойжилын Намжилын нэрэмжит “Их богд” уртын дуучдын улсын уралдаан 2018 оны 04 дүгээр сарын 18-20 ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдлаа.