Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг уламжлалтай. 2024 оны шилдэг өвлөн уламжлагчаар Ховд аймгийн Дуут сумын уугуул, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн, “Цуур хөгжмийн уламжлалт урлаг” өвийг өвлөн уламжлагч, найм дахь үеийн Урианхай цуурч Б.Наранбат шалгарсныг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин өнөөдөр “Шилдэг өвлөн уламжлагчийг шалгаруулах тухай” А/65 тоот тушаалаар батламжиллаа. Б.Наранбат нь 1984 онд Ховд аймгийн Дуут сумын 2…
Зохиогч: Урлаг
ФОТО: XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярын босгон дээр УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр “Алтан гадас” одон хүртлээ.
“In da house: in Korea” уран сайхны киноны албан дуу болох “Best” дууг реппер Mekh ZakhQ, дуучин BX нар хамтран дуулжээ. БНСУ-д зураг авалтыг нь гүйцэтгэж, Өмнөд Солонгосын А зэрэглэлийн алдартай жүжигчдээр багаа бүрдүүлсэн “In da house: in Korea” инээдмийн уран сайхны киног гуравдугаар сарын 6-наас бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгох юм.
Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд Ази-Номхон далайн бүс нутгийн өвд бүртгэгдсэн дөрвөн үзмэр байгаагийн нэг нь “Сахиусан дара эх” ном юм. Монголын нэрт эрдэмтэн, толь зүйч, судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүдийн нэг С.Шагж XX зууны эхэн үед цагаан, ногоон дара эхийн бүтэн судрыг 5х5.3 см хэмжээтэй цаасан дээр багтаан бичжээ. Эдгээр нь өврийн буюу богино барын судраар бодоход 10 гаруй хуудас болдог бол тус бүтээл нь маш жижиг хэмжээтэй аж. Энэхүү бүтээлийн талаар Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейн сан хөмрөгч Б.Отгонтуяа ярихдаа“С.Шагж гуай энэ бүтээлийг хийхдээ зуны хурц нартай өдөр монгол гэрийн өрхийг битүүлж,…
Дунд сургуулийн сурагч байхаасаа жүжигчин болохоор хорхойсож, улмаар оюутан ахуйгаасаа хошин урлагийн “Маск” продакшнаар овоглосон Г.Лхагвацэрэнг үзэгчид Жижгээ нэрээр нь андахгүй. Тэрбээр “In da house-3: in Korea” киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна. Жүжигчин Г.Лхагвацэрэн “Маск” продакшны тайз, дэлгэцийн бүтээлүүдэд тоглосноос гадна “247 градус”, “Маш нууц”, “18 нас: Би чамд хайртай”, “Би дурламаар байна”, “Сахиулсан тэнгэр”, “Манан зүсэгч”, “Маш нууц: Байтаг богд”, “Параллель ертөнц”, “Асрагч аав”, “Галзуу дурла”, “Гангстерууд”, “No rules”, “Хэрмэл жүжигчид”, “Хүргэлт үнэгүй” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны болон олон ангит киноны гол болон туслах дүрд тоглосон. Түүнчлэн жүжигчин У.Цогтбаяртай хамт “+17” цувралыг олны хүртээл болгосноос гадна “Bad angel”,…
XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярын босгон дээр УДЭТ-ын жүжигчин Ж.Оюундарь Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ.
Монголчууд өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлдэг. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын cap бүрийн 30-нд тэнгэрт cap үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө, зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг. Битүүний өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин, гэр орныхоо тоос шороог гүвж хог буртгийг цэвэрлэдэг. Энэ өдөр эмэгтэйчүүд нь идээ цагаагаа бэлдэж харин эрчүүд нь хүлэг морьдоо барьж хур дэлийг нь засч бэлдэнэ. Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу…
XVII жарны “Элдэв эрдэнэ” хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Отгонцэцэгийг Монголын театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнахаар болжээ. Г.Отгонцэцэг нь 2008-2018 онд УДЭТ-т жүжигчнээр ажиллаж, 2018-2019 онд АНУ-ын Миссүри мужийн их сургуульд кино зохиолч, продюсер мэргэжлээр суралцсан. 2022 оноос эргээд УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтэст жүжигчнээр ажиллаж байна. Театрт: Софокл “Эдип” Олны хэсэг К.Людвиг “Гол дүрийн амрагууд” Бүжигчин С.Жаргалсайхан “Нууц амраг чинь болъё” Олны хэсэг Ш.Гүрбазар “Надаар тоглосон хайр” Бүжигчин С.Жаргалсайхан “Буцах хаяг” Ундрах Б.Галаарид “Шар тэнгисийн тарчлаан” Олны хэсэг…
XVII жарны “Элдэв эрдэнэ” хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргалыг Монголын театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнахаар болжээ. М.Тогтохжаргал нь 2008 оноос УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтэст жүжигчнээр ажиллаж байна. Театрт: 2008 Л.Толстой “Алтан түлхүүр” жүжгийн Малевина 2008 А.П.Чехов “Хурим” жүжгийн Ээж 2009 Б.Лхагвасүрэн “Тамгагүй төр” жүжгийн Гүргэл бага хатан 2009 Х.Андерсен “Лусын дагина” жүжгийн Хувирдаг гүнж, хоёрдугаар эгч 2009 Софокл “Эдип хаан” жүжгийн Олны хэсэг 2009 Б.Галаарид “Шар тэнгисийн тарчлаан” Анар 2010 Б.Лхагвасүрэн “Атга нөж” жүжгийн Бөртэ хатны шивэгчин…
XVII жарны “Элдэв эрдэнэ” хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан УДЭТ-ын жүжигчин Т.Сэргэлэнг театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнахаар болжээ. Т.Сэргэлэн нь 2016 оноос УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтэст жүжигчнээр ажиллаж байна. Театрт: 2016 онд Ш.Гүрбазар “Жаргаагүй нар” жүжгийн Олны хэсэг 2017 онд У.Шекспир “Ромео Жульетта” жүжгийн Живанни 2017онд У.Шекспир “Гамлет” жүжгийн Олны хэсэг 2017 онд Ю.Хюго “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Олны хэсэг 2017 онд С.Михалков “Бардам туулай” жүжгийн Олны хэсэг 2017 онд Л.Толстой “Адууны түүх” жүжгийн Азарга 2017 онд Б.Цогнэмэх “Тэнгэрийн хүү” жүжгийн…