Зохиогч: Урлаг

Америкийн бизнес эрхлэгч Илон Маскийн үүсгэн байгуулсан “Neuralink” компани хүний бодлыг текст болгон хөрвүүлэх технологийн туршилтыг ирэх сард хийхээр төлөвлөж байгаа тухай ” Bloomberg” агентлаг мэдээлжээ. Туршилтад хэл ярианы бэрхшээлтэй хүмүүс сайн дураар оролцох бөгөөд тэдний тархинд “Neuralink”-ийн чипийг суулгаж, хиймэл оюуны тусламжтайгаар бодлыг нь цахилгаан дохионд хөрвүүлэн гадны төхөөрөмж рүү дамжуулах туршилт хийхээр төлөвлөжээ. Компанийн ерөнхийлөгч Дижей Со хэлэхдээ, ирээдүйд ийм чипүүд нь хүн бодож байгаа зүйлээ үгээр илэрхийлэхээс илүү хурднаар бодол санааг нь уншдаг болно гэжээ. “Neuralink”-ийн суулгацууд нь мэдрэл доройтлын өвчтэй, тархинд нь цус харвасан хүмүүст зориулагдсан ажээ. Ийм өвчтөнүүд бодож чаддаг ч амаа хөдөлгөн үг хэлж чадахгүй…

Read More

Италийн алдарт “Moschino” загварын ордны бүтээлч захирал асан Росселла Жардини одоогийн бүтээлч захирал Алессандро Энрикестэй хамтран 2026 оны Миланы загварын долоо хоногийн хүрээнд шинэ цуглуулга танилцуулах гэж байгаа тухай WWD мэдээллээ. 1983 онд Росселла Жардини “Bottega Veneta”-д ажиллаж байгаад “Moschino” загварын ордон руу шилжиж, тухайн үед дөнгөж эхлэлээ тавьж байсан брэндийн хөгжлийг олон жил чиглүүлжээ. “Moschino” брэндэд 2013 он хүртэл ажиллах хугацаандаа үүсгэн байгуулагч Франко Москиногийн баруун гар, үнэнч туслах байсан төдийгүй брэндийн философийг бий болгоход чухал нөлөө үзүүлсэн нэгэн юм. “Moschino” загварын ертөнцөд өвөрмөц, хөгжөөнт хэдий ч гүн философийг хувцсаараа илэрхийлж чадсан. Брэндийг таних тэмдэг болсон төрөл бүрээр загварчилсан бөмбөлгөн…

Read More

Монголын Урлагийн Зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН) аравдугаар сарын 8-15-ны өдрүүдэд болно. 17 дахь удаагаа болох энэхүү наадам нь Монголын кино урлагийн салбар дахь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхий дахинаа нэр хүндтэй Канн, Берлин, Торонто, Сандэнс наадмуудаас шагнал хүртсэн, албан ёсны хөтөлбөрт шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, улмаар кино уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм. Энэ жилийн хөтөлбөрт: Нээлтийн кино үзвэр, “Хангарди” Монгол киноны уралдаант хэсэг, “Үзэхийн хязгаар” Монголын сор бүтээлчийн сонгодог бүтээлийг дахин танилцуулах хэсэг, Иран, Франц, Герман, Бразил, Норвеги, Хятад, Исланд, Литва, Финланд, Итали, Австрали, Швейцар, Куба, Унгар, Япон…

Read More

“Netflix”-ийн хамгийн өндөр үзэлттэй реалити шоунуудын нэг болох “Physical 100”-гийн спин-офф, “Physical: Asia” тун удахгүй буюу ирэх аравдугаар сард үзэгчдийн хүртээл болох гэж байна. Өмнө нь зөвхөн Өмнөд Солонгост зохиогддог байсан тус шоу энэ удаад анх удаа Азийн найман улсын баг өрсөлдөх өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдаж буйгаараа онцлог. Багуудын ахлагчдын тоонд боксын домог болсон Мэнни Пакьяо, UFC-ийн аварга Роберт Уиттакер зэрэг дэлхийн хэмжээний тамирчид багтсан нь шоуны хүлээлтийг улам нэмэгдүүлж байна. Харин Монгол Улсаас хүч чадал, ур чадвар, тэсвэр хатуужлаа сорих шилдэг тамирчид шалгарч, өрсөлдөөнт энэ тайзанд баг бүрдүүлэн оролцохоор болсон талаар та магадгүй дуулсан болов уу. Ингээд Монголын…

Read More

Монголын уран зургийн галерей Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны үзэсгэлэнгийн танхимд уран бүтээлч Т.Даваасамбуугийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байна. Энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго нь Уран бүтээлчдийг олон нийтэд сурталчлан таниулах, тэдний авьяас, ур чадварыг урлагийн мэргэжилтнүүд болон сонирхогчдын хүртээл болгоход чиглэж буй. Энэ удаагийн үзэсгэлэнд уран бүтээлч Т.Даваасамбуугийн баримал болон рельефийн нийт 20 орчим бүтээл тавигдсан бөгөөд түүний бүтээлүүдэд монгол уламжлалт ахуй, гэрийн бүтэц, хүний хамтын оршихуй, ирээдүй рүү тэмүүлэх сэдэв зэрэг гүн утга агуулга шингэсэн байдаг. Т.Даваасамбуу нь хамтарсан болон бие даасан дотоод, гадаадын нийт 40 орчим үзэсгэлэн, биенналь, арга хэмжээнд оролцож, Монголын баримал урлагийн үнэт өв, шинэчлэлийг дэлхий…

Read More

Эдогава Рампогийн “Доктор Мэрагийн гэмт хэрэг”  номыг орчуулагч Д.Дашмөнх орчуулан монгол уншигчдынхаа гар дээр тавиад буй билээ. Тэрбээр энэ тухай “Орчин үеийн Японы уран зохиолд хамгийн их нөлөө үзүүлсэн зохиолчийн нэг бол Эдогава Рампо гэхэд хилсдэхгүй. Адал зохиолын титэмгүй хаан гэж өргөмжилж болох Таро Хираи зохиол бичиж эхлэхдээ өөртөө Эдогава Рампо гэдэг нэр авсан нь Америкийн суут зохиолч Эдгар Аллан Погийн нэрийг ханзаар бичсэн дуудлагын япон хувилбар байжээ. Тэрбээр айдас хүйдэс, адал бодол, гэмт хэргийн түүхүүдийг японжуулан бичиж чадсан нь урлагт шинийг авчирч, уншигчдыг байлдан дагуулсан билээ…Таныг толинд харж байтал тусгал тань гэнэт нүдээ анивал яах вэ. Түүнийг дуурайх уу,…

Read More

“Татар” хамтлагийн энэ дууг мэдэхгүй хүн бараг байхгүй байх. Бусдын хайрыг хүндэлж, бусдыг хайрлаж байж хүн бусдаар хайрлуулж, хүндлүүлж явна гэсэн энгийн мөртлөө гүн гүнзгий агуулгатай энэ дууны утгыг Б.Батдэлгэр найруулагч “Татар” киноны амин гол санаа болгон шингээж чаджээ. Ерээд оны сүүлчээр анхлан байгуулагдаж, 2000 оны эхээр эрчээ авч, хүмүүсийн сонсох дуртай хамтлаг болсон “Татар”-ынхан өдгөө хэдийнэ 20 гаруй жил уран бүтээлээ хийж, өнөөдөр ийнхүү өөрсдийн амьдрал, уран бүтээлийн бодит түүхийг кино болгон үзэгчиддээ хүргэжээ. Зах дээр ундаа, бараа зарж, халаасны хулгайч, гудамжны хулгиануудтай зодолдох сахилгагүй хөвгүүдийг борог ахуй, бодол хөврүүлсэн олон асуудлаас нь чөлөөлж, зүрх сэтгэлийг нь соронздон татсан…

Read More

“Боролдой хүү минь яваарай, болзсон цагтаа ирээрэй, бүлтгэр үр минь бүүвэй, бүүвэй” гэдэг дууг мэдэхгүй хүмүүс цөөн биз. Оройн 08.00 цагт хүүхэд бүрийг дэлгэцийн өмнө цуглуулдаг байсан “Боролдойн цаг”  хүүхэлдэйн киног “Юнивишн” компани 4K нягтаршил, stereo дуутай болгон сэргээн засварлаж олон нийтэд хүргэлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Animo Festival”-д “Юнивишн” компани ирэх онд эхлүүлэхээр төлөвлөж буй “Mongol Animation 4K” төслөө танилцуулсан юм. Төслийн эхлэл болгож Монголын хүүхэлдэйн киноны сонгодог бүтээл “Боролдойн цаг”-ийн сэргээн засварласан 4K хувилбарыг олон нийтэд хүргэсэн нь Монголын анимейшний салбарт чухал алхам болж байна. Тус хүүхэлдэйн киног бүтээсэн зохиолч, найруулагч, зураглаач С.Мягмар фестивальд хүрэлцэн ирсэн бөгөөд ярилцлагадаа…

Read More

Дорноговь аймгийн “Дорнын говийн тусгал” гэрэл зургийн холбооны гишүүн, гэрэл зурагчид хэдхэн хоногийн өмнө болсон “Тэнгэрийн хутагт” соёл урлагийн фестивалийн үеэр гэрэл зургийн үзэсгэлэнг олны хүртээл болголоо. Гэрэл зурагчид тус аймгийн байгалийн гайхамшигт газрууд болоод түүхэн дурсгалт газар, хүн ардын аж амьдрал, говийн амьдралын онцлог сонин сайхныг гэрэл зургийн дурандаа буулгасан байна. Дорноговь аймагт Хамарын хийд, Шамбалын орон, Хаянбаянзүрх хайрхан, Бүрдэнийн элсэн сувилал, Их нартын байгалийн нөөц газар зэрэг шашин соёл хийгээд байгалийн урлан болсон олон газар байдаг. Эл үзэсгэлэнд Хамарын хийд, Шамбалын орон,  хүний аж амьдрал, элсэн говь, говийн ан амьтан, жигүүртэн шувуудыг олон өөр өнцгөөс дурандаа буулгасан нь онцлог сонин…

Read More

Монголын каллиграфийн урлагийн нэгдсэн холбоо /МКУНХ/-г байгуулж, нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 22-нд зохион байгууллаа. Нээлтэд зориулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр 28 уран бүтээлчийн 40 бүтээлийн үзэсгэлэнг Уран зургийн галерейд дэлгэв. Үзэсгэлэн энэ сарын 25-ныг дуустал олны хүртээл болно. Энэ үеэр “Шинэ цас” үзэсгэлэнгийн хошой аварга, МКУНХ-ны Удирдах зөвлөлийн дарга Л.Түвшинжаргал холбооны зорилго, цаашдын үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүний талаар танилцуулав. Тус холбоо хүндэт гишүүдтэй, төлөөлөн удирдах зөвлөлдөө долоон хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Мөн холбооны гүйцэтгэх захирлын үүргийг Р.Эрдэнэболор гүйцэтгэх юм. МКУНХ-ны хүндэт гишүүнээр дараах зургаан хүнийг өргөмжлөхийн зэрэгцээ гишүүнчлэлийн үнэмлэхийг гардууллаа. Хүндэт гишүүдэд Хэл зохиолын хүрээлэнгийн…

Read More