Хятадын робот хөгжүүлэгч “AheadForm” компани хүний нүүрний хөдөлгөөнийг гайхалтай нарийн илэрхийлж чаддаг хүн төрхт роботын толгой танилцуулжээ. Тус компанийн гаргасан видео бичлэг сошиал сүлжээнд шуугиан тарьж, хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна. Тус бичлэгт робот өрөөг тойруулан харан, гайхсан мэт царай гаргаж байгаа нь бараг бодит хүн мэт харагдаж байгааг үзүүлжээ. Түүний нүдний анивчих хөдөлгөөн хүртэл маш бодит мэт санагдаж, үзэгчдийг гайхшруулсан байна. “AheadForm”-ийн мэдээлснээр тэдний бүтээл нь өөрөө суралцдаг хиймэл оюун ухааны алгоритм болон өргөн хүрээтэй бионик хөдөлгүүрийн технологийг хослуулснаар бодит мэт сэтгэл хөдлөл болон нүүрний илэрхийлэл гаргах боломжтой болсон аж. “AheadForm” компани хэдийнээ “маш бодит мэт” хүн төрхт роботын цуврал…
Зохиогч: Урлаг
АНУ-ын улс төрийн барууны үзэлтэй активист агсан Чарли Киркийн үхлийн талаар хэлсэн үгийнх нь улмаас Жимми Киммелийн шоуг “ABC News” өнгөрсөн долоо хоногт тодорхойгүй хугацаагаар татсан юм. Тэгвэл дэлгэцээс татсанаас зургаан хоногийн дараа Жимми Киммелийн шоуг дахин гаргахаар болсоноо “Disney” компани даваа гараг /2025.09.22/-т мэдэгдлээ. Жимми Киммел 2003 оноос эхлэн “Jimmy Kimmel Live!” нэртэй ток шоуг хөтөлж эхэлсэн бөгөөд түүний ток шоунд одууд өөрсдийнхөө талаарх твитүүдийг уншиж сэтгэгдлээ хуваалцахаас гадна үзэгчид өөрсдийн хөгжилтэй, сонирхолтой бичлэгүүдийг нэвтрүүлэгт илгээдэг зэрэг хөгжилтэй зүйлс гардаг.
Монголын уран зургийн галерейд уран бүтээлч Тэгшжаргалын Түмэнбаяр “Matter in motion” бие даасан үзэсгэлэнгээ дэлгэлээ. Энэхүү үзэсгэлэн нь Австралийн The KPI Institute буюу Амьдралын удирдлагын шинжлэх ухааны чиглэлээр судалгаа, боловсролын үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулагдаж буй юм. Тус байгууллага нь хүний амьдралын 12 чухал сэдвийг судлан шинжлэх ухаанаар тайлбарладаг бол энэ удаа Монгол уран бүтээлчтэй хамтран тэрхүү чухал сэдвүүдийг урлаг тэр дундаа баримлаар дүрслэн үзүүлж байна. Үзэсгэлэн 2025 оны аравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
“Тавилан”, “Удирдагч”, “Уулын хөх сүүдэр”, “Боолын гэрээ”, “Цасан охин”, “Бодлын хулгайч”, “Аравт”, “Үргээлэг”, “Үргээлэг-2”, “Итгэл”, “Mongolian connection”, “Under the turquoise sky”, “Хохирогч”, “Эргэж ирэхгүй намар”, “Монгол”, “Орлон тоглогч” гээд түүний тоглосон, найруулсан уран бүтээлүүд бүгд л үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авдаг. Тэрбээр сүүлийн гурван жилийн хугацаанд гэхэд л “Хохирогч” олон ангит киногоороо үзэгчдийг дэлгэцийн өмнө “уясан” бол “Эргэж ирэхгүй намар”-аараа “Оскар”-ын наадамд эх орноо төлөөлөн оролцсон. Мөн “Монгол” уран сайхны киногоо үзэгчдэд хүргэж, өнгөрсөн жил “Орлон тоглогч” олон ангит киног олны хүртээл болгосон. Тэгвэл тэрбээр шинэ уран бүтээлийнхээ товийг фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Түүний үзэгчдэд хүргэхээр төлөвлөн ажиллаж буй шинэ…
Австралийн алдарт зураач Густав Климтийн “Үнсэлт” зургаар нэрлэсэн нэгэн арт шоу хэдхэн хоногийн дараа урлаг сонирхогч хэн бүхэнд хүрэх гэж байна. Урлаг судлаач М.Аминааг уншигч та урлагийн талаарх сонирхолтой яриа, лекцүүдээс нь гадна “Синдром” арт шоугаар нь андахгүй байх. Тэрбээр энэ үйл ажиллагааг гурав дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд урлагийн түүхийн лекц, дүрслэх урлаг, балет, хөгжим, дууны болон дижитал урлагийг нэгтгэн хүргэдгээрээ онцлог юм. Урлагийн олон төрлийг нэгэн тайзнаас мэдэрч, дэлхийн алдарт уран бүтээлчдийн бүтээлийн ертөнцөд нэгэн үдэш саатна гэдэг сонгодог аялал. Бид түүнтэй арт шоуных нь талаар болон урлагийн боловсролын талаар багахан яриа өрнүүлснээ хүргэж байна. Бидний яриа…
Дуучин А.Ууганзаяа “Хөг-Жим” шинэ уран бүтээлээ сонсогчдод хүргэж байна. Энэхүү уран бүтээлийн хөгжмийг Н.Тэмүүлэн, шүлгийг артист Diemujin бичжээ. шинэ уран бүтээлээ сонсогчдод хүргэж байна. Энэхүү уран бүтээлийн хөгжмийг Н.Тэмүүлэн, шүлгийг артист Diemujin бичжээ. Эл дууныхаа талаар уран бүтээлч “Та бүхэндээ өөрийн шинэхэн уран бүтээл “Хөг-Жим” дуугаа хүргэж байна. Энэ удаагийн бүтээлийн онцлог нь –лимбэ хөгжмөө өөрөө тоглосон бөгөөд өмнөх дуунуудаас минь илүү өвөрмөц өнгө, шинэ мэдрэмжийг өгнө гэдэгт итгэлтэй байна. Хүлээн авч, сэтгэл зүрхээрээ мэдэрч сонсоорой” гэжээ.
Жүжигчин Уилл Смитийн хүү, рэппер Жейден Смит Францын тансаг эдлэлийн “Christian Louboutin” брендийн эрэгтэй загварын бүтээлч захирлаар томилсон тухай WWD мэдээлэв. 27 настай Жейден Смит гутал, савхин эдлэл, дагалдах хэрэгслийн загвар зохион бүтээх, сурталчилгааны кампанит ажил, арга хэмжээг удирдах болно. Тус компани Жейден Смитийн удирдлаган дор жилд дөрвөн цуглуулга гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд 2026 оны нэгдүгээр сард Парисын загварын долоо хоногт анхны цуглуулгаа танилцуулах юм. Брэндийг үүсгэн байгуулагч Кристиан Лубутений хэлснээр энэ албан тушаалд цорын ганц нэр дэвшигч нь Смит байжээ. Мөн Жейдены рэп хэв маяг, сониуч зан, бүтээлч хандлага нь брэндийн алсын хараатай нийцдэг гэлээ. Лубутен өөрөө эмэгтэйчүүдийн шугамыг…
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын 63 дахь улирлын хөтөлбөрт багтсан дуурь, балетын шилдэг тоглолтууд үзэгчийн хүртээл болоход бэлэн болжээ. Театрын уран бүтээлчид ирэх аравдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд “Гүнгэрийн гүнж” дуурийг тоглох бэлтгэлдээ орсон байна. Уг дуурийн хөгжмийг Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж, цомнолыг доктор Л.Эрдэнэчимэгийн “Нүүдэлчний цуурын арван найман аялгуу буюу гүн гэрийн авхай” судалгааны ажлаас сэдэвлэн Төрийн соёрхолт, СГЗ Д.Төрбат, Т.Зөнбилиг нар бичжээ. Анх 2016 оны гуравдугаар сард УДБЭТ-ын тайзнаа нээлтээ хийсэн бөгөөд манай тооллын өмнөх 50-иад оноос 30-аад оны Хүннү гүрний үед болсон бодит түүхээс сэдэвлэсэн. Хан гүрний жанжин Цао-Цао ялалтын их баяраа тэмдэглэн өөрийн анд, бичгийн…
“ТАТАР” хамтлаг, “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red point media”, “SO media”-гийн хамтран бүтээсэн “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAР” уран сайхны кино бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болж байна. Тэгвэл тус уран бүтээлийн нээлтийн өдөрлөгийг Дархан, Эрдэнэт хотод зохион байгуулах гэж байна. Тодруулбал, есдүгээр сарын 24-нд 13.30 цагаас Эрдэнэт, 18.30 цагаас Дархан хотын үзэгчидтэй “Татар” уран сайхны киноны уран бүтээлчид уулзах нь ээ.
Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2025” яруу найргийн наадам 12 дахь жилдээ болно.Тус наадам Хэнтий аймгийн Чингис хотод ирэх сарын 3-наас 5-ны хооронд болно. Наадамд оролцох хүсэлтэй яруу найрагчдад энэ онд бичсэн Хан Хэнтий нутгийн тухай нэг шүлэг, чөлөөт сэдэвтэй хоёр шүлгээ энэ сарын 24-ны өдрийн 17:00 цаг хүртэл “Өд” сан болон [email protected] хаягаар тус тус илгээх боломжтой. Ирүүлсэн бүтээлийг зохион байгуулагчдын зүгээс томилсон шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж дараагийн шатанд 25 яруу найрагчийг тодруулан нэрсийг энэ сарын 29-нд нээлттэй зарлана. Шалгарсан 25 яруу найрагч “Чингис” хотод шүлгээ унших бөгөөд тэргүүн найрагч гурван сая, дэд байр хоёр сая, гутгаар байр нэг сая, тусгай байрын хагас сая…
