Зохиогч: Урлаг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Энэ өдөр /2025.05.01/ Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор хүүхдийн дуучин, чөлөөт уран бүтээлч Е.Наранцэцэгийг шагналаа. Е.Наранцэцэг нь жаран жилийн өмнөөс одоог хүртэл хүмүүсийн сонорт эгшиглэж буй “Гэгээн өглөө сайн байна уу” дуугаар анх урлагийнхаа замналыг эхлүүлж, хүүхэд шиг цангинасан дуугаа дуулсаар 80 насыг эдэлж буй эрхэм уран бүтээлч билээ.

Read More

Монголд анхны олон улсын автомашин мотоциклийн наадмыг 2025 оны тавдугаар саарын 09-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүрэг дэх Авто худалдааны цогцолбор төвийн “Power land” талбайд зохион байгуулах гэж байна. Монголын анхны олон улсын автомашин, мотоциклийн наадам болох “Power expo & festival”-д БНХАУ, ОХУ, АНУ, БНСУ, Япон, Казахстан, Киргизстан зэрэг улс орнуудын дрифтийн болон мотоциклийн баг тамирчид оролцож, Монголын тал нутагт 2025 оны Азийн дрифтийн аваргыг тодруулах юм. Монголын анхны олон улсын автомашин мотоциклийн нэгдсэн “Power expo & festival” наадмыг анх 2012 онд “UB палас”-ын гадаах задгай талбайд “D20 drift show” нэртэйгээр зохион байгуулжээ. Түүнээс хойш нийслэлийн Засаг даргын ивээл дор…

Read More

Аугаа их эх орны дайнд ялсны 80 жилийн ойд зориулан шинэ марк гаргалаа. Эл маркны нээлтийг өчигдөр /2025.04.30/ хийж, нээлтийн үйл ажиллагаанд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд А.Н.Евсиков болон “Монгол шуудан” ХК-ийн удирдлагууд, албаны хүмүүс оролцлоо. Олон сая хүний амийг авч одсон 1941-1945 оны Аугаа их эх орны дайны ялалт нь фашизмыг бут ниргэж, ЗХУ-ын иргэдэд төдийгүй Европын ард түмэнд эрх чөлөө авчирсан юм. “Монгол шуудан ХК-иас гүйлгээнд гаргаж буй “Аугаа их эх орны дайнд ялсны 80 жил” сэдэвт шуудангийн маркт Ялалтын 80 жилийн ойн бэлгэдэл болсон “Эх орон” гэж олон түмний дунд алдаршсан хөшөөний…

Read More

Ч.Ганжавхлан “Хол биш” номоо өнгөрсөн 2024 онд уншигчдад хүргэсэн. Тэгвэл энэ удаа “Хол биш-2″ номыг хүргэж байна. Тэрбээр энэхүү номынхоо тухай “Хол биш” номын хоёр дахь цуврал нь Монголоо хайсан бяцхан тэмдэглэл юм. Үүний тулд Хятад Улсыг дөрвөн удаа зорин очиж, Өвөр Монгол, дээд Монгол, Юньнанийн монголчуудтай уулзсан бөгөөд явах тусам, малчин ард, настан буурлуудтайгаа уулзах тусам юу ч мэддэггүйгээ л ойлгож явлаа. Монгол Улсад маань надтай л ижилхэн энэ бүхнийг мэддэггүй олон залуу байдаг учраас тэднийг заавал мэдээсэй гэж энэ номыг бүтээлээ…”гэжээ. Тус ном “Аяа, ахан дүүс хол биш”, “Зүгээр л нисээд оччихсон хөх хот буюу…”, “Зүгээр” бүхний цаана…”,…

Read More

“Анир” поп оркестраас төсөөлөл, хөгжим, танин мэдэхүйг хослуулсан Монголын анхны хүүхдийн поп оркестрын тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Тоглолтод “Disney”, “Studio Ghibli”, “DreamWorks”-ийн сэтгэл хөдөлгөм аялгууг поп оркестрын хөгжим, нүд баясгаж, дурсамжаар аялуулах алдарт бүтээлүүдийн дүрсүүдтэй хослуулан, хүүхдийн төсөөлөл, мэдрэхүйг хөглөж, эцэг эх, хүүхдийн хамтын нэгэн сайхан дурсамжит өдрийг хамтдаа бүтээлцэхэд зориулсан аж. Хүүхдэд амьд хөгжмөөр дамжуулан төсөөллийг бий болгох уг тоглолт суудлын тоо хязгаартай байгааг зохион байгуулагчид хэлж байв. Тоглолт тавдугаар сарын 3-нд 17.00, 19.00 цагт Тусгаар тогтнолын ордны концертын танхимд болно. Тасалбарыг ticket.mn-ээс авах боломжтой.

Read More

“John Wick” франчайзын спин-офф “From the World of John Wick: Ballerina” бүтээл ирэх зургаадугаар сарын 6-ны өдөр үзэгчдийн хүртээл болно. Тус кинонд жүжигчин Ана де Армас гол дүрийг бүтээсэн юм. Ташрамд дурдахад, энэ дөрөвдүгээр сарын эхээр болсон “CinemaCon” арга хэмжээний үеэр “Lionsgate” кино компанийн зүгээс “John Wick” киноны тавдугаар ангийг хийхээр болсон тухайгаа албан ёсоор зарласан. Шинэ ангид жүжигчин Киану Ривз эргэн Жон Викийн дүрийг бүтээхээр болсон бөгөөд өмнөх ангиудад ажиллаж байсан найруулагч Чад Стахельски, продюсер Базил Айваник, Эрика Ли нар дахин тус төсөл дээр ажиллахаар болсон байна. Одоогоор шинэ ангийн нэр, цацагдах огноо, үйл явдал гэхчлэн чухал мэдээллүүд цацагдаагүй…

Read More

“Disney” кино компани “Whimsy & Wonder” нэртэй үзэсгэлэн гаргахаар болсон бөгөөд уг үзэсгэлэнг компанийн шилдэг эмэгтэй аниматоруудын бүтээлүүдэд зориулах юм. Тус үзэсгэлэнг Испанийн Гран-Канари арал дээр зохион байгуулах “Animayo” хэмээх анимейшн фестивалийн нэг хэсэг болгон дэлгэх юм байна. Үзэсгэлэнгийн үеэр 1950-иад оны үеийн “Disney” студийн сонгодог бүтээлүүд болох “Cinderella”, “Alice in Wonderland”, “Peter Pan” зэрэг кинонуудад тод өнгө, шинэ хэлбэрийг ашиглаж, нэвтрүүлсэн Мэри Блэрийн  таталбар зургуудыг дэлгэн үзүүлэхээр болсон аж. Түүнчлэн уг үзэсгэлэнд “Disney”-тэй хамтран ажилладаг орчин үеийн зургаан эмэгтэй зураачдын бүтээлийг дэлгэн харуулахаар болжээ. Тэдний дунд “Ralph breaks the internet”, “The princess and the frog”, “Zootopia” бүтээлүүдийн дүрслэлийг хариуцан…

Read More

“Худаг” уран сайхны кино бүх кино театруудаар гарч байна. Энэхүү кино нь “Blender room pictures”-ийн анхны уран бүтээл  бөгөөд аймшгийн төрлөөр дагнан зохиол бичдэг зохиолч Ц.Ууганбаярын 2010 онд бичиж уншигчдын хэдийнээ танил болсон “Ши” гэх номын ижил нэрт зохиолоор хийгджээ. Киноны гол дүрд жүжигчин Н.Анхбаяр, Э.Пүрэвжаргал, М.Батзориг, Д.Бямбатогтох, залуу жүжигчин Г.Сумьяагарав нар тогложээ. Зохиолч Ц.Ууганбаярын “Зоорь”, “Хүүхэлдэй” гэх мэт олон зохиолуудаар уран бүтээлчид кино хийж байсан юм.  Энэ удаад 15 жилийн өмнө бичсэн “Худаг”  зохиол нь дэлгэцийн бүтээл болсон нь энэ аж.

Read More

Гэрэл зураг сонирхогч болон залуу гэрэл зурагчдын улсын анхдугаар уралдааны ялагчдыг өчигдөр тодрууллаа. Монголын түүх, нийгэм, соёлын онцлогийг харуулах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, гэрэл зургийн сан бүрдүүлэх зорилготой эл уралдааны шилдгийн шилдгээр гэрэл зурагчин Б.Жамъяндоржийн “Жанрайсаг” бүтээл шалгарчээ. Харин шилдэг гэрэл зургаар Дорнод аймгаас оролцсон А.Анхбаярын “Хэрлэн голын үер”, Сэлэнгэ аймгаас оролцогч Б.Бүрэнбаатарын “Манай гэрт тавтай морил” зэрэг бүтээлийг тодруулсан байна. Мөн энэ төрөлд Б.Эрдэнэбатын “Найзууд”, А.Ахжолын “Гэмгүй зүрх”, Э.Батхүүгийн “Нарны алга”, Э.Мөнхчулууны “Аж байдал 2”, Б.Төрбатын “Нүүдэлчин” зургийг шилдгээр шалгаруулсан аж. Уралдаанд нийт 1000 орчим бүтээл ирүүлснээс Улаанбаатар, баруун, зүүн, төв, хойд, хангай, говь гэсэн долоон бүсийн төрөлд тус бүр…

Read More

Уянгалаг, намуухан хоолойгоор олон хит дууг олны хүртээл болгож, 1990-ээд оны сүүлчээс Орост төдийгүй олон улсад танигдсан үзэсгэлэнт дуучин бол Алсу. Алсу буюу Алсу Ралифовна Абрамова 1983 онд Татарстаны Бугульма тосгонд төржээ. Түүний Алсу хэмээх нэр нь “Сарнайн ус” гэсэн утгатай аж. 1999 онд Алсу 16-хан настайдаа өөрийн анхны “Зимний сон” дууг гаргаж, эл дуу нь цацагдсан даруйдаа хит болж байв. Харин тэрбээр анхны цомгоо өөрийн нэрээр “Алсу” хэмээн нэрлэж, 1999 онд гаргажээ. 2000 онд тэрбээр “Евровидение” дуулаачдын олон улсын уралдаанд Оросыг төлөөлөн оролцож, “Solo” уран бүтээлээрээ дэд байрт шалгарч байв. Ингэж Орост төдийгүй олон улсад танигдсан тэрбээр 2001 онд англи…

Read More