Зохиогч: Урлаг

“Цагаан лавай” чуулга, Төмөр замын чуулгын хамтарсан бүтээл “Тэнгэрийн сум” түүхэн дуулалт жүжгийг энэ 2025 онд үзэгчийн хүртээл болгоно. Уг бүтээлийн цомнолыг Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиол Л.Сэнгээ бичиж, ерөнхий найруулагчаар найруулагч Д.Ганболд, бүжиг дэглээчээр О.Ууганбаяр нар ажиллажээ.  Найруулагч Д.Ганболд нь  Үндэсний урлагийн их театрын найруулагчаар ажиллах хугацаандаа “Хөөмэйн түрлэгтэй эх орон”, “Оройн дээд”, “Ишиг гэдэг хөөрхөн нэр”, “Эрх цагаан унага” гээд үндэсний урлагийн бүжгэн болон дуулалт том хэмжээний уран бүтээлийг туурвиж, олны талархлыг хүлээж байсан юм.

Read More

Ордуудын 2025 оны зурхайг хүргэж байна. ХОНЬ 2025 онд өөрийн хөгжүүлэх сонирхолтой хүмүүс олширно. Цаг хугацааны өөрчлөлт болон өөрийн дотоод зөн совингоо зөв мэдэрч чадсан хүмүүст амжилттай, үр өгөөжтэй жил байх болно. Томоохон хэмжээний хөрөнгө оруулалт, эрсдэлтэй наймаанд оролцохоос болгоомжил. Жилийн турш архаг хууч өвчтэй хүмүүсийн эрүүл мэндэд халгаатай байх тул үүнд онцгой анхаарал хандуул. Зөвхөн эм тариагаар эмчлэхээс илүү зөв амьдралын хэв маягийг чухалчил. 2025 оны эхэн үед удирдлагаас авсан үүргээ цаг хугацаанд нь сайн биелүүлэхийг хичээ. Элдэв саад бэрхшээлийг давж чадвал ямар ч салбарт амжилт олно. Шийдвэртэй алхам хийхэд бэлэн бай. Энэ үед мэргэжлийн ажилдаа амжилт гаргах үе.…

Read More

Шинэ жилийн баяртай холбоотой сонирхолтой баримтуудыг хүргэж байна. Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр аж. Эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнөөс л тэмдэглэсэн гэдэг. Харин дэлхийн бүхий л улс vндэстнээс хамгийн анх Авсрталид шинэ жилийг баяр болгон тэмдэглэжээ. Тэд өнгөрсөн оны төгсгөл, шинэ оны эхний өдрийг баяр хэмээн тэмдэглэж, он солигдох торгон агшинд улс даяараа секунд тоолон, шинэ он гармагц ёслолын буудлага хийж байжээ. Чухам үүнээс үүдэн бусад орон санаа авч, шил шилээ даран тэмдэглэж эхэлсэн ч Азид хамгийн сүүлд дэлгэрсэн гэдэг.  Шинэ жилийн модыг эртний Германаас үүсэлтэй гэж үздэг. Учир нь эртний германчууд мөнх ногоон гацуурыг…

Read More

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойн өдрөөр ЦЕГ-ынн Тусгай ажиллагааны газрын Сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагнууллаа. Тэрбээр Монгол Улсын тулааны спортоос төрсөн гурав дахь Гавьяат тамирчин болж байна. Өргөсөн тангарагтаа үнэнчээр цагдаагийн албандаа тасралгүй 24 жил ажиллаж буй М.Баттүшиг нь тулааны спортоор мөн 24 жил хичээллэж буй. Тэрбээр гардан тулааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медаль, “Дэлхийн цагдаа-галын тоглолт” олон улсын тэмцээний хошой мөнгөн медаль, Ази тивийн хошой аварга, Азийн цомын аварга, олон улсын киокушин каратэгийн Монгол Улсын 13 удаагийн аварга бөгөөд хар бүс, хоёр дантай,…

Read More

УДЭТ-ын хамт олон алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийнхээ алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор “Алтан тайзны эзэд-Бид мартахгүй” дурсамж нэвтрүүлгийг бүтээлээ.

Read More

Өнөөдөр “Алтан гадас” одонт жүжигчин Н.Ялалтын мэндэлсэн өдөр. Тэрбээр энэ өдөр буюу 1977 оны арванхоёрдугаар сарын 30-нд мэндэлжээ. Өдгөө дуу хоолой, дүр төрх нь үзэгчдэд хэдийнээ эчнээ танил болсон жүжигчин Н.Ялалт СУИС-ийг 1999 онд төгсжээ. Сургуулиа төгссөнөөс хойш тэрбээр 2000-2020 оны хооронд нийт 20 жил МҮОНРТ, ТВ9, UBS, “Монгол HD” телевизүүд, мөн “Юнивишн”, “Скаймедиа” болон бусад iptv-ээр үзэгчдийн хүртээл болсон уран сайхны болон баримтат кино, хүүхэлдэйн кино, баримтат болон шоу нэвтрүүлэг зэрэг 9000 гаруй бүтээлд орчуулгын жүжигчнээр ажилласан байна. Түүнчлэн “Зуны шөнийн зүүд”, “Оюутны охидод өрөө хөлслүүлнэ”, “Шөнө дундын бүжиг”, “Хориотой жүжиг”, “Сэрүүн хасын нууц” зэрэг жүжигт тоглож, 2022 оноос УДЭТ-аар…

Read More

Улаанбаатар хот орчмын түүх, соёлын дурсгалыг түшиглэн хөгжүүлж, аялал жуулчлалын эргэлтэд оруулах төсөл, арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 127187.0 м.кв талбай бүхий хоттой хамгийн ойрхон Хүннү булш бүхий тохижилтын ажлыг хийжээ. Бэлхийн амны Хүннүгийн булш нь нэг доор 10 булш байдаг ба 1960 онд анх малтсан байдаг бөгөөд хамгийн анх судалгааны эргэлтэд орсон гэдгээрээ онцлогтой юм.

Read More

УДБЭТ 2025 оны нэгдүгээр сарын тоглолтын хөтөлбөрөө танилцууллаа. Тодруулбал, П.И.Чайковскийн “Цөмөөхэй” балетыг нэгдүгээр сарын 11, 12-нд, Ф.Херольдын “Дэггүй Лиз” балетыг 18, 19-нд, В.Моцартын “Увидаст лимбэ” дуурийг нэгдүгээр сарын 25, 26-нд тус, тус толилуулах аж.

Read More

Зул сарын баярын өдөр “Blackpink” хамтлагийн дуучин Женни шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барилаа. Женни “AO entertainment” агентлагийнхаа албан ёсны цахим хуудсанд ирэх жил шинэ цомог гаргах гэж буйгаа мөн хоёр алдартантай хамтран дуу хийх гэж байгаагаа мэдэгдсэн байна. Тэрбээр 2024 оныг “Миний хувьд чухал өөрчлөлтүүдийн жил” гэж тодорхойлж, ялангуяа “Мантра” дуунд дээр ажилласныхаа дараа мэдэгдэхүйц өсөлтийг мэдэрсэн гэдгээ тэмдэглэжээ. Женни удахгүй гарах сингл болон цомгийнхоо талаар “11 сар ажилласны эцэст би үр дүндээ сэтгэл хангалуун байна. Шинэ цомог маань бүх хүнд зориулсан буфет шиг цомог болох болно” гэж мэдэгджээ.

Read More