Зохиогч: Урлаг

Алдарт найруулагч, бүх цагийн үеийн хамгийн шилдгүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог Кристофер Нолан өнөөдөр 55 нас хүрч байна. Түүний төрсөн өдрийг тохиолдуулан түүний бүтээсэн бүх цаг үеийн шилдэг бүтээлүүдээс танилцуулъя. #12 Тenet (2020)  Тулаант, Зөгнөлт, Триллер | 144min | 13+ Хүн төрөлхтнийг отож буй дэлхийн сүйрлийн аюулыг зогсоохын тулд Tenet гэх нэгхэн үгээр хуягласан залуу маань цаг хугацааны өөр хэмжээст ертөнцөд ч гэсэн даалгавар биелүүлэх ёстой болно.   #11 Following (1998) #10 Interstellar (2014) #9 The Prestige (2006) Драм, Нууцлаг, Зөгнөлт, Триллер | 130min | 13+ Роберт, Альфред нар эртнээс илбэчин болохыг мөрөөдөцгөөн илбэчний туслахаар ажиллах болжээ. Нэгэн тоглолтын үеэр Робертын эхнэр Жулиа золгүйгээр…

Read More

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин, Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн турш эрч хүчтэйгээр дүрэлзэн ассан ойгоо “Зүрх асна” супер шоу тоглолтоороо наймдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тэмдэглэх гэж байна. Т.Ариунаа нийслэлийн 52 дугаар дунд сургуульд сурагч байх үеэсээ хүүхдийн дууны нэрт зохиолч Л.Галмандахын удирдлага доор “Нарны дуулал” хамтлагт дуулж, улмаар 15 насдаа “16 нас” хэмээх дууг анх дуулсан нь түүнийг олонд таниулан, энэхүү дуу нь хүүхэд, залуучуудын сонсох дуртай дуу болж чадсан юм. 16 настайд нь уг дуу нь Монголын радиогийн алтан фондод бичигдсэн байдаг. Хожим нь тэрбээр Болгар улсын Хөгжмийн дээд…

Read More

Ээж, охины оюун ухаан солигдож, нэг нэгнийхээ амьдралыг, асуудлыг ойлгосноор эргээд хэвийн байдалдаа ордог талаар өгүүлдэг “Freaky friday” /”Галзуу баасан гараг”/ инээдмийн кино анх 2003 онд дэлгэцнээ гарч байв. Тэгвэл тус киноны хоёрдугаар анги “Freakier friday” /”Илүү галзуу баасан гараг”/ кино 22 жилийн дараа буюу 2025 оны наймдугаар сарын 8-нд албан ёсоор нээлтээ хийхээр болжээ. Өсвөр насны охин ба ээж хоёрын харилцааны талаар өгүүлэх уг кинонд жүжигчин Жэйми Ли Кёртис болон Линдси Лохан нар тоглодог. Тэд саяхны нэгэн өдөр нэгэн радио шоунд оролцох үеэрээ зураг авалтын талаар яриа өрнүүлжээ. Хөтлөгч Линдсигээс анх Жэйми Ли Кёртисийн талаар ямар сэтгэгдэлтэй байсныг нь…

Read More

Алдарт “Friends” цувралын жүжигчин Лиза Кудроу 62 нас хүрлээ. Тэрбээр 1963 оны энэ өдөр буюу долдугаар сарын 30-нд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод мэндэлжээ. Хэдийгээр түүний урын санд кино ба телевизийн цувралд бүтээсэн 70 гаруй дүр байдаг ч хөгжилтэй, сайхан сэтгэлтэй, бага зэрэг хачирхалтай Фиби Буффегийн дүрээрээ тэрээр үзэгчдийн зүрх сэтгэлийг эзэмдсэн билээ. Лиза Кудроугийн төрсөн өдрийг тохиолдуулан Фиби Буффегийн хамгийн хөөрхөн төрхүүдийг хүргэж байна.

Read More

Дэлхийн хамгийн алдартай тамирчдын нэг бөгөөд кино урлаг, улстөрийн амжилттай карьертай, биеийн тамир, эрүүл мэндийн талбарт гайхалтай нөлөө үзүүлсэн хүн болох Арнольд Шварценеггер өнөөдөр 78 нас хүрч байна. Тэрбээр 1947 оны энэ өдөр буюу долдугаар сарын 30-нд Австрид төржээ. Арнольд Шварценеггер 1968 оноос эхлэн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 1970-аад онд Америкт ирж, “Mr. Olympia” тэмцээнд олон удаа түрүүлж, дэлхийн хамгийн шилдэг тамирчин болжээ. Тэрбээр нийтдээ 7 удаа Mr. Olympia тэмцээнд түрүүлсэн (1970-1975, 1980). Шварценеггер нь биеийнхээ тансаг бүтэц, хүч чадал, ур чадвараар алдартай бөгөөд түүний амжилт нь тамирчдын ертөнцөд шинэ хувьсгал авчирсан. Шварценеггерийн амжилт зөвхөн спортын салбарт төдийгүй кино урлагт ч…

Read More

Загварын ертөнц дэх өөрчлөлтүүд зөвхөн бүтээлч захирлуудаар хязгаарлагдахгүй бололтой. Тодруулбал дэлхийн хамгийн том тансаг зэрэглэлийн LVMH групп нь “Marc Jacobs” брэндийг худалдаалах талаар хэлэлцэж эхэлсэн байна хэмээн “The Wall Street Journal” мэдээлжээ. LVMH нь 1997 оноос хойш “Marc Jacobs” брэндийг эзэмшиж байгаа бөгөөд сүүлийн 28 жилийн турш тус брэндийн өсөлт хөгжилд дэмжлэг үзүүлж ирсэн билээ. Гэвч 2025 оны эхний хагас жилийн байдлаар LVMH группийн үйл ажиллагааны ашиг 15 хувиар буурсан үзүүлэлт гарч, тэд бизнесийн стратегидаа өөрчлөлт оруулахаар шийдсэн байна. Улмаар тус групп нь ашиг багатай жижиг брэндүүдээ цэгцэлж, өндөр ашигтай, гол брэндүүд рүү төвлөрөх бодлого баримталж эхэлсэн хэмээн мэргэжилтнүүд үзжээ.…

Read More

Кембрижийн мх сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төвийн профессор Э.Булаг нь “Монгол Хятад дахь Юань гүрэн: маргаантай өв, түүх бичлэг үндэсний оршихуй” сэдвийн хүрээнд олон нийтэд зориулсан лекцээ наймдугаар сарын 11-нд “Чингис хаан” үндэсний музейн хурлын танхимд уншина. Илтгэгч Э.Булаг нь монголчууынд соёл, ялгарах байдал, бүрэн эрхт байдлаа тогтоохыг эрэлхийлж ирсэн түүхэн үйл явцыг судалдаг монгол судлалын тэргүүлэх эрдэмтдийн нэг бөгөөд, Монгол, Хятад Өвөр Азийг хамарсан түүх, антропологийн судалгааг дагнан хийдэг. “Чингис хаан” үндэсний музейгээс Чингис хаан судлалын олон улсын холбоотой хамтран олон нийтэд зориулсан цуврал лекцийг тогтмол зохион байгуулдаг бөгөөд, дээрх сэдвийн хүрээнд судалгаа хийдэг сонирхон судалдаг эрдэмтэн судлаач,…

Read More

Жеймс Камероны алдарт “Avatar” киноны гуравдугаар анги болох “Avatar: Fire and Ash” энэ оны арванхоёрдугаар сарын 19-нд кино театруудаар нээлтээ хийх гэж байна. Тэгвэл эл уран бүтээлийн албан ёсны трейлер цацагджээ. Уг киноны эсрэг талын гол дүр болох Varang-ийн анхны төрхийг саяхан танилцуулсан бөгөөд уг дүрийг жүжигчин Oona Chaplin бүтээж байна. Тэрбээр “Ash” овгийн төлөөлөл ба Jake Sully-ийн гол дайсан болон гарч ирэх аж. 2009 онд анх нээлтээ хийсэн “Avatar” кино шинжлэх ухааны уран зөгнөлт төрлийн бүтээлүүдийн түүхэнд шинэ хуудас нээж, дэлхий даяар шуугиулж байсан түүхтэй. Pandora гариг дээр өрнөх энэхүү түүх нь байгаль, хүн төрөлхтөн болон харийн соёлын хоорондын…

Read More

…Готов өвгөн ойгоос өлгийтэй бяцхан хүүхэд олж гэртээ авчирчээ. Гэвч хүүхэдтэй болохыг олон жил хүссэн настай хосуудад хүүхдийг өөрийн үр мэт хайрлан өсгөхөд хүний санаанд багтаж, сэтгэлд буумгүй явдлууд ар араасаа цуварч, амиа авч үлдэхийн төлөө, үр хүүхдээ хамгаалахын төлөө эцэг эх болсон хоёр хөгшин эцсээ хүртэл тэмцэнэ… Ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн “Согоомаа” олон ангит аймшгийн киноны бүх ангийг Юнивишнийн Монгол багц, LookTV-ийн Nomadia Originals цэс, DDish-ээс үзэх боломжтой.

Read More

Японы орчин үеийн уран бүтээлчид болох Ямада Ёко, Ёкояама Чикако нар хамтарсан үзэсгэлэнгээ “Монгол арт” галерейд толилууллаа. Энэхүү үзэсгэлэнд абстракт чиглэлийн уран сэтгэмжит 30 орчим бүтээлүүдийг дэлгэсэн байна.

Read More