Зохиогч: Урлаг

Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл ажиллагааг дууриалган бүтээсэн хиймэл оюун ухааны шинэ загварыг Хятадын судлаачид зохион бүтээжээ. “SpikingBrain-1.0” гэдэг томоохон хэмжээний загварыг Хятадын Шинжлэх ухааны академийн Автоматжуулалтын хүрээлэнд танилцуулсан байна. Уг загвар нь бүрэн сургагдсан ба Хятадад үйлдвэрлэсэн график процессор дээр ажилладаг байна. Энгийн дэвшилтэт системүүд нь их хэмжээний эрчим хүч шаарддаг “Transformer” бүтэц дээр суурилдаг бол шинэ загвар нь спайк мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааны зарчимд тулгуурлаж, тархин дахь биологийн үйл явцын хэлбэрээр оюун ухааныг үүсгэдэг ажээ. “Энэхүү томоохон загвар нь шинэ үеийн хиймэл оюуныг “Transformer” бүтэцгүйгээр хөгжүүлэх техникийн шинэ чиглэлийг нээж байна. Эл загвар бол маш бага…

Read More

“ABU PRIZES-2025” уралдаанд энэ жил Ази Номхон Далайн орнуудаас нийт 318 бүтээл ирснээс шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, шагналыг гардууллаа. ABU-гийн 2025 оны “Онцлох телевиз” шагналыг МҮОНРТ хүртлээ. МҮОНРТ энэ жил Ази- Hомхон далайн өргөн бүсийн томоохон хоёр ажлыг гардан зохион байгуулсан. Тодруулбал, “ABU” робокон, оюутан залуусын роботын тэмцээнийг сагсан бөмбөгийн төрлөөр амжилттай зохион байгуулсан. Мөн өв соёлоо хадгалах, хамгаалах зорилгыг шингээн, “ABU”-гийн 62 дугаар чуулганыг амжилттай зохион байгуулж байна.

Read More

Суваг эргүүлэхгүй телевиз үздэг цаг эргэн ирлээ. Учир нь орчин цагийн хамгийн сонирхолтой сошиал контентуудыг бүгдийг нэгтгэсэн цоо шинэ суваг “Bantan TV” нээгдлээ.    Бидний үзэж дассан уламжлалт телевизээс тэс өөр, орчин цагийн хамгийн үзүүштэй шоу, влог, подкаст гээд бүх сонирхолтой дижитал контентыг нэг дор нэвтрүүлэх юм. Өөрөөр хэлбэл дижитал медиа, сошиал контентуудыг танай гэрт телевизийн бүтээл болгон хүргэх болно. Univision, Skymedia 808 суваг дээр тааруулахад та өнөө цагийн хамгийн их хандалттай “Кино задлан”, “Мандуулын подкаст”, “Amaraa’s Weekly Show”, “Санжаа влог” гэхчлэн 40 гаруй контент үзэх юм. “Movie Box”, “Asian Box” хоёрын дунд үүрээ зассан энэ суваг туршилтын эфирээ цацаж…

Read More

Америкийн телевизийн салбарын дээд шагнал болох 77 дахь удаагийн “Эмми” шагнал гардуулах ёслол амжилттай болж өндөрлөлөө. Тус наадамд өмнө оны зургаадугаар сарын 1-нээс энэ оны тавдугаар сарын 31-ний өдрийн хооронд телевизийн оргил буюу оройн цагаар цацагдсан бүтээлүүд нэр дэвшсэн билээ. 77 дахь удаагийн “Эмми” шагнал гардуулах ёслолын ялагчдыг танилцуулъя. Шилдэг утга уянгын цуврал: “The Pitt” Шилдэг инээдмийн цуврал: “The Studio” Шилдэг богино цуврал: “Adolescence” Утга уянгын цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин: Ноа Вайл, “The Pitt” Утга уянгын цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин: Бритт Лоуэр, “Severance” Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин: Сет Роген, “The Studio” Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин: Жан Смарт,…

Read More

Телевизийн салбарын хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг болох 77 дахь удаагийн “Эмми” шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотын “Peacock” театрт эхэллээ. 77 дахь удаагийн “Эмми” шагнал гардуулах ёслолын улаан хивсний шилдэг дүр төрхүүдийг танилцуулъя.

Read More

2025 оны IMD Дэлхийн авьяас, ур чадварын тайланд Монгол Улс 69 улсаас хамгийн сүүлд буюу 69 дүгээрт эрэмбэлэгдлээ. Тус судалгаа нь улс орнууд авьяаслаг боловсон хүчнээ хөгжүүлж, татах, хадгалах чадвар ямар түвшинд байгааг тодорхойлоход чиглэжээ. Энэ жил Швейцар улс дахин нэгдүгээр байраа хадгалж, Люксембург хоёрдугаарт, Исланд гуравдугаарт жагслаа. Швейцар улс уг жагсаалтыг олон жил тэргүүлж буй нь боловсролын тогтолцоо, тогтвортой бодлого, институцын чадамж өндөр байгааг илтгэж байна. Монгол Улс гурван үндсэн ангиллын дунджаар хамгийн бага оноо авч, ” хүний нөөцийг, ур чадварыг татах” бүлэгт хамгийн сүүлд жагссан байна. Гэвч ажиллах хүчний өсөлт, сургалтад хамрагдаж буй ажиллагсдын хувь, боловсролд оруулж буй…

Read More

УДЭТ-ын уран бүтээлчид энэ есдүгээр сарын 17, 18-нд Южин О’Ни­лийн “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжгээ тоглох гэж байна. Жүжгийн гол дүрүүд буюу Эфрайм Кэботод Гавьяат жүжигчин М.Түвшинхүү, Абби Патнамд О.Долгор, Эбин Кэботод Т.Сэргэлэн, Симеон Кэботод Б.Баттогтох, Питер Кэботод Н.Мөнх-Эрдэнэ тоглоно. Эл зохиолыг Но­белийн шаг­налт, Америкийн жүжгийн зохиолч Южин О’Ни­л “Desire under the elms” нэртэйгээр 1924 онд бичсэн байдаг. Түү­ний зохиолуудад Гре­кийн эмгэнэлт жүж­гийн хэв маяг, америк мө­­рөө­дөл ба түүнийг тойрсон материализм, анги хоо­рон­дын ялгаа гүнз­гий ажиглагддаг. “Хай­лаас модны доор ча­майг хүлээнэ” бол энэ бүг­дийг шин­гээсэн, хөн­дөх санаа, агуулга тун өр­гөн бү­хий бүтээл юм. Анх 1996 онд УДЭТ-ын тайз­наа “Тамын…

Read More

Гудамжны хулиган, сэтгэл зүйч багш, алуурчин маньякийн дүрд ч сайн тоглож, хувирч чаддаг жүжигчин, Холливуудын “Атаман” Том Харди өнөөдөр 48 нас хүрч байна. Тэрбээр 1977 оны энэ өдөр буюу есдүгээр сарын 15-нд мэндэлжээ. Том Харди Лондон хотын Хаммерсмитэд өндөр боловсролтой, баян айлын гэрт мэндэлжээ. Аав нь зохиолч, ээж нь зураач. Багад нь түүнд дутуу юм үгүй байсан ч Том муу хүүхдүүдтэй нийлж эхлэв. “Ээж минь үргэлж намайг эрхлүүлэн, хайрладаг байлаа. Манай гэр ном, хөгжмөөр дүүрэн. Бэлэг аваад л, гадаадад байнга аялна. Үнэтэй хувийн сургуулийн боловсролыг ч би эзэмшсэн. Харин ганцхан л асуудал байсан нь би бага зэрэг зөрүүд, сахилгагүй хүүхэд…

Read More

“Чингис хаан” үндэсний музейгээс Чингис хаан судлалын олон улсын холбоотой хамтран зохион байгуулж буй олон нийтэд зориулсан эрдэмтдийн цуврал лекцийн хүрээнд өнгөрсөн баасан гараг /2025.09.12/-т Лондонгийн их сургуулийн профессор Суссан Бабаи “Монголчуудтай холбогдох нь: Нэгэн цүнхий тухайд” сэдэвт лекцээ олон нийтэд зориулан танилцууллаа. Их Эзэн Чингис хаан болон түүнийг залгамжлагчид Их Монгол улсыг байгуулснаараа Монголын Эзэнт гүрний үндсийг тавьж, Умард Алтан улс, Хорезмын хаант улс, Дундад Ази, Умард Кавказ, Орос болон Польш, Унгар зэрэг улс орнуудыг байлдан дагуулж, өрнө, дорныг холбосон торгоны их замыг сэргээн, аюулгүй байдлыг нь хангажээ. Ийнхүү даян дэхийн өв соёлыг нэгэн дээвэр дор нэгтгэгдсэн билээ. Тус…

Read More

Зураач, барималч Монхорын Эрдэнэбаяр “Зогсож байгаа морьд” үзэсгэлэнгээ “Хаан” галерейд нээж, олны хүртээл болгож байна. Монголын дүрслэх урлагийн орчин үеийн өнгийг тодорхойлж буй уран бүтээлчдийн нэг М.Эрдэнэбаярын уран бүтээлүүдэд үргэлж давтагдан гарах гол сэдэв нь морь бөгөөд ердийн мал амьтан гэхээс илүүтэйгээр монгол хүний сэтгэлгээ, ухамсрын бэлгэдэл болгон дүрсэлдэг. Ингэснээр Монголын уламжлал, соёл, орчин цагийн нийгмийн хоорондын заагийг урлагийн хэлийг ашиглан илэрхийлж чаддаг өвөрмөц сэтгэлгээтэй уран бүтээлч юм. Энэ талаар Азийн урлагийн мэдээ сэтгүүлд “Монголын уламжлал, нийгмийн олон талт байдлыг зангидаж чадсан, орчин үеийн түүх бүтээгч хүчирхэг дуу хоолой хэмээн үнэлсэн байдаг. Мөн монголчуудын хувьд морь бол гүн ухаан, шашин,…

Read More