Зохиогч: Урлаг

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач С.Борхүүгийн “Домог амилсан говь” үзэсгэлэнг “Монгол арт” галерей ирэх арваннэгдүгээр сарын 1-10-нд дэлгэнэ. Уг үзэсгэлэнд С.Борхүү агсны 40 гаруй бүтээл, түүний хүү, МУЭ-ийн гишүүн, зураач Б.Чулуунбаатарын 20 гаруй уран бүтээлүүдийг хамтатган дэлгэх аж. С.Борхүү агсан хүүгийн хамт 20 гаруй жилийн турш судалбар зургийн аяллууд хийж, нутагтаа уран зураг, Монгол зургийн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулж, мөн Монголын анхны элсэн баримлын бүтээлүүдийг туурвиж байв. 1951 онд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн тэрээр аймаг, орон нутгийн урлагийн салбарт үнэт хувь нэмэр оруулсан зураач байсан бөгөөд “Бидний бага нас” бүтээл нь Монголын Уран Зургийн Галерейд хадгалагдаж, “Миний сайхан ээж”,…

Read More

Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна. ХОНЬ Долоо хоногийн эхээр дэвшүүлсэн сүүлийн үеийн шинэ технологийн талаар асуудал маш үр дүнтэй болно. Зарим хүмүүс шинэ албан тушаалд очих болно. Аливаа нарийн ажил мэргэжил шаардсан үйл ажиллагаанд маш ихээр хичээн ажиллах хэрэгтэйг сайн анхаар. Илүү хариуцлага үүрэх болон хөнгөмсөг хандлага зонхилсон үйл ажиллагаанаас болж ойр дотнын танилуудтайгаа муудалцаж мэднэ. Сэтгэл санаагаа тайван байлга. Харин долоо хоногийн дундуур мэдээллийн салбарт ажилладаг хүмүүс амжилттай байна. Харин сэтгэл санааны хямралтай байдлаас болж бие махбод сул дорой байна. Таны өвөрмөц ер бусын байдлыг хүмүүс магтах болно. Өөрийн амжилтаа ажил хэргээ урагштай байлгахад ашигла. Ингэснээр та…

Read More

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин, Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн турш эрч хүчтэйгээр дүрэлзэн ассан ойгоо “Зүрх асна” супер шоу тоглолтоороо өнгөрсөн наймдугаар сард Төв цэнгэлдэх хүрээлэнд тэмдэглэсэн. Тэгвэл тэрбээр эл тоглолтоо Дархан хотод толилуулахаар болжээ. Тодруулбал, “Зүрх асна” тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 14-нд “Darhan United arena”-д болно. Тоглолтын тасалбарыг Shoppy.mn-ээс авах боломжтой.

Read More

Зуу шахам жилийн амьдрал нь домог болсон Испанийн зураач Пабло Пикассо хоёр зууны заагт дэлхийн урлагийн цөм болсон Парист уран бүтээлийн гараагаа эхлэхээр нүүн иржээ. Тэр үед залуу Пабло Пикассогийн авьяасыг зөвхөн аав нь л үнэлж хүүдээ их л найдвар тавьж байсан гэдэг. Залуу авьяастан маань халаасандаа мөнгөгүй, ходоод хоосон байсан хэдий ч шинэ санаа, өөртөө итгэх итгэлээр дүүрэн байсан учир олныг дагаж бусдыг дуурайх биш, харин өөртөө итгэх итгэлээр цоо шинэ маягийн дүрслэл бүхий дүрслэлүүдийг бүтээдэг болов. 1902-1904 оны үед залуу Пикассо хөх саарал, бараан өнгө голлосон зураг зурдаг байжээ. Тэрээр ядуу зүдүү, аз жаргалгүй, гунигтай хүмүүсийн ганцаардал, зовлонт…

Read More

Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, Төрийн шагналт, Ардын зураач, угсаатны зүйч Ү.Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Амар аясгалан” уран бүтээлийн үзэсгэлэнг Уран зургийн галерейд өчигдөр /2025.10.24/ нээлээ. Монголын уран зургийн хөгжилд гүн ул мөр үлдээсэн зураачийн ур ухаан, өв уламжлалыг олон нийтэд таниулах зорилготой тус үзэсгэлэнд Монголын уран зургийн галерейн сан хөмрөг болон Ү.Ядамсүрэн сангийн архивт хадгалж буй ховор бүтээлүүд, шашны зан үйл болон угсаатны зүйн судалгааны ажлууд мөн зураачийн эдэлж хэрэглэж байсан хувийн эд зүйлсийн 80 гаруй бүтээлийг дэлгэн үзүүлжээ. Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит Дүрслэх урлаг, дизайны “Анима” сургуулийн захирал, зураач Я.Булган ярихдаа, “Манай аавын уран бүтээлд монгол зураг, зээгт наамал,…

Read More

Британийн “The Economist” сэтгүүл гурав дахь жилдээ ганцаараа амьдрахад тохирох өртгийг харьцуулсан “Carrie Bradshaw” индексийг танилцууллаа. Индексийн үр дүнгээр Канзасын Вичита хот 1.75 оноо авч ганцаараа амьдрахад хамгийн хямд өртөгтэй хотоор шалгарлаа. Ийм төрлийн хотуудын нийтлэг онцлог нь хүн ам цөөн, эрэлт харьцангуй бага, амьжиргааны зардал тогтвортой байдалд оршдог байна. Энэ жил нийт 41 хот “хэт үнэтэй” ангилалд багтсан нь өмнөх жилийн 38 хотоос өссөн үзүүлэлт болжээ. Ялангуяа Техасын Даллас, Хьюстон, Остин зэрэг хотууд түрээсийн огцом өсөлтөөр анх удаа энэхүү ангилалд шилжсэн байна. “Carrie Bradshaw” индекс нь зөвхөн орон сууцны үнэ төдийгүй, тухайн хотын эдийн засгийн бодит чадавх болон оршин…

Read More

Өмнөд Солонгосын охидын “NewJeans” хамтлаг агентлагтайгаа шүүхээр заргалдаж байгаа тул үйл ажиллагаа явуулах эрхгүй болоод байгаа. Жинхэнэ уран бүтээлийн ид үедээ хоригт орсон охидыг “суллаж”, “боолын гэрээ”-г нь хүчингүй болгох шаардлагыг Засгийн газар, Дээд шүүхэд хүргүүлсэн байна. Тус шаардлагад соёл урлаг, боловсрол, олон нийтийн зүтгэлтэн 32 эрхэм гарын үсгээ зуржээ. Одоогийн байдлаар “ADOR” агентлаг, толгой компани “HYBE” нарын зарга үргэлжилж байгаа бөгөөд аравдугаар сарын 30-нд анхны шатны хүүхийн шийдвэр гарна. 32 эрхмийн дунд депутат асан Сон Хе Вон, поп соёлын шүүмжлэгч Ким Сон Су, Пён Хи Жэ, Солонгосын эмнэлгийн холбооны ерөнхийлөгч асан Чхве Дэ Жип нарын нэр байна. Тэд бүгдээрээ…

Read More

Кино зохиолч, жүжигчин, найруулагч Б.Амарсайхан айлын найман хүүхдийн хамгийн отгон нь. Тэрбээр бүтээсэн уран бүтээл бүрийнхээ нээлтийн ёслолд ээжээрээ “гангардаг”. Түүний ээжийн 90 насны ой саяхан болж өнгөрсөн бөгөөд энэ үеэр тэрбээр ах, эгч нарын хамт ээждээ дуун хүндэтгэл үзүүлжээ. Ташрамд, Б.Амарсайханы “Шалз” хэмээх тулаант, адал явдалт төрлийн шинэ уран бүтээл бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болж буй. Тулаант киноны “баатар” амьдрал дээр ээжийн амин хүү Б.АмарсайханPosted by Urlag.mn on Friday, October 24, 2025

Read More

АНУ-ын Бруклины “Метрополитан” цагдан хорих төвд ял эдэлж буй  реппер Пи Дидди буюу Шон Комбсыг алах оролдлого гарсан тухай TMZ мэдээлэв. Уран бүтээлчийн дотны найз Шарлуччи Финнигийн хэлснээр өрөөндөө унтаж байсан Дидди хэн нэгэн хоолойд нь хутга тулгахад сэржээ. Халдагчийг шоронгийн харуул зогсоосон байна. Репперийн  өмгөөлөгч Брайан Стил  энэ талаар шүүх хуралдаан дээр дурдсан нь үйл явдал үнэн болохыг батлав. Хүчин болон түүнтэй ойролцоо гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүс шоронд онцгой эмзэг байдаг гэдгийг репперийн найз  тэмдэглээд, Диддигийн аюулгүй байдалд санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Өнгөррсөн есдүгээр сарын 30-нд  репперийг бэлгийн гэмт хэрэгт буруутган 11 жилийн хорих ял, 500.000 долларын торгууль…

Read More

Сүүлийн үед алдартай жүжигчин И Жүн Жэгийн хиймэл оюуны технологиор үүсгэсэн зураг, нэрийг ашигласан романс залилангийн улмаас Өмнөд Солонгосын иргэд их хэмжээний мөнгөө алдах болжээ. Үүнтэй холбогдуулан жүжигчнийг төлөөлдөг “Artist Company” энэ долоо хоногийн лхагва гараг /2025.10.22/-т мэдэгдэл гаргасан байна. “Сүүлийн үед манай жүжигчний нэрийг ашиглан бусдаас мөнгө нэхэх, санхүүгийн ашиг хонжоо хайх гэмт хэрэг гарах боллоо. Манай компани болон манай уран бүтээлчдийн аль нь ч ямар ч тохиолдолд бусдаас мөнгө болон санхүүгийн дэмжлэг хүсэхгүйг бид хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ. Компанийн мэдэгдэлд цааш нь “Хэрвээ танд ийм хүсэлт ирсэн бол залилангийн хохирогч болохгүйн тулд хариу өгөхгүй байх,…

Read More