ОХУ-д томилолтоор ажиллаж буй Монголын музейн байгууллагуудын удирдлагууд Олон улсын музейн холбооны Оросын хорооны (ICOM России) тэргүүлэгч гишүүн, В.К.Арсеньевын нэрэмжит Алс Дорнодын түүхийн музейн захирал В.А.Шалайтай энэ сарын 24-нд уулзав. Уулзалтаар талууд хоёр улсын музейн залуу ажилтнуудын форум, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах асуудлаар санал солилцов. ОХУ-ын Засгийн газраас сүүлийн үед Евроазийн бүс нутгийн музейдтэй хамтрах чиглэлийг тэргүүлэх бодлогоо болгон ажиллаж буй талаар захирал В.А.Шалай дурьдав. Уулзалтын төгсгөлд Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун хүсэлтийг хүлээн авч, ирэх оны зургаадугаар сард Монгол Улсад Монгол-Оросын музейн форумыг зохион байгуулахаар тогтов гэж Чингис хаан-Үндэсний музейн ХМГ-аас мэдээллээ.
Зохиогч: Урлаг
Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна. ХОНЬ Энэ долоо хоногт тодорхойгүй нөхцөл байдал үүссэн ч тайван байгаарай. Хий хоосон бүү хардаж сэжиглэ. Таны өөнтөгч байдал бусдын эерэг сэтгэл санааг эвдэх болно. Өдөр тутмын энгийн амьдралаас таатай завшаан олж хар. Ойр дотнын хүмүүсийнхээ хайр халамжийг үнэлэх хэрэгтэй гэж од эрхэс зөвлөж байна. Хамт олон болон олон нийттэй нээлттэй холбоо тогтооход таатай. Мэргэжлийн салбарт мэдэгдэхүйц амжилт олох тул нийгэмд эзлэх байр суурь дээшилнэ. Ажил хэрэг явуулахдаа хуучны холбоогоо ашиглавал таатай. Зарим тохиолдолд өөрийн эрс шийдэмгий байдлаа харуул. Ямар ч нөхцөлд бусдын эрч хүчийг сэргээж чадах манлайлагч бай. Эрүүл мэнддээ анхаар. Архаг…
Монгол, Өмнөд Солонгосын хамтарсан арга хэмжээ зохион байгуулагч анхны энтертайнмент компани болох “Evandis Entertainment”-аас өнгөрсөн есдүгээр сард Өмнөд Солонгосын алдарт дуучин, жүжигчин Rain буюу Жун Жи Хуны тоглолтыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсан. Тэгвэл тус энтертайнмент хамт олон дараагийн Монголд урьж авчрах уран бүтээлчээ зарлалаа. Энэ удаа К-поп урсгалын хамгийн том төлөөлөл, Өмнөд Солонгосын алдарт “BigBang” хамтлагийн гишүүн, дуучин Taeyang-ийн тоглолтыг Улаанбаатар хотод зохион байгуулах аж. Эл тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд ирэх зургаадугаар сарын 21-нд болно.
Франц улсын Канн хотноо жил бүр зохион байгуулдаг Каннын олон улсын кино наадам нь 78 дахь удаагаа ирэх тавдугаар сарын 13-24 өдрүүдэд болно. Энэ жилийн хувьд Каннын наадамд нийт 56 орны 2909 бүтээл оролцох хүсэлтээ илгээсэн нь наадмын түүхэнд хамгийн их бүтээл хүлээн авсан жил болж байгаа юм. Тэдгээр бүтээлүүдийн дийлэнх буюу 68 хувь нь эрэгтэй найруулагчдын бүтээл байсан бол “Алтан дал мод” шагналын төлөө өрсөлдөж байгаа 19 уран бүтээлээс зургаа нь эмэгтэй найруулагчдын бүтээл гэх тоо баримт гарсан байна. Мөн нийт 1127 найруулагч өөрсдийн анхны уран бүтээлээр энэхүү нэр хүндтэй наадамд хүч сорихоор бүртгүүлжээ. Ингээд энэ жил өрсөлдөж буй…
MITEM (Madách International Theatre Meeting) буюу “Митем олон улсын театрын наадам” нь Унгарын Будапешт хотод жил бүр зохион байгуулагддаг, дэлхий дахины нэр хүндтэй театрын наадмуудын нэг юм. Энэхүү наадам нь 2014 оноос хойш Унгарын Үндэсний театраас санаачлан зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнөө жил 12 дахь удаагаа болох юм. Эл театрын наадмыг Улсын драмын эрдмийн театрын бүтээл, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Б.Цогнэмэхийн зохиол, найруулагч Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгээр нээлээ. Мөн Унгар улсын Будапешт хотын Үндэсний театрын тайзнаа 2025 оны дөрөвдүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд амжилттай тоглолоо.
“The MongolZ” баг Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Төхөмийн хөндийн Ар цацын ус хэмээх газрын говь нутгийн 40,000 ам.метр талбайд 100,000 хайлаас модыг тарих санаачилга эхлүүллээ. Хүссэн хүн бүр “The MongolZ” багийн дуртай гишүүнийхээ хэсэгт мод тарих захиалга өгөх боломжтой юм байна. Мод тарих захиалгаа www.portal.mn сайтаар нэвтэрч өгөх аж. Мод худалдан авснаар танд зориулсан мод эзэмшигчийн гэрчилгээ, талархлын захидал, жил бүрийн ургалтын тайлан, зураг, таван жилийн турш арчилгаа, усалгаа, хяналт хамгаалалт, нөхөн тарилт зэрэг үйлчилгээ дагалдана. Тус санаачилгыг “Shambala2056” төслийн багтай хамтран хэрэгжүүлэх ба Shambala2056 багийн залуус одоогоор говь нутагт 66,857 хайлаас мод тарьж, ургуулжээ. “Shambala2056” нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах XXI тэмцээн” шинэхэн “MCU спорт комплекс”-д нээлтээ хийлээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Бүжгийн спортын холбоо хамтран зохион байгуулж буй уг тэмцээн нь монголын бүжгийн спортын тамирчид, дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн холбоо болон хамтлагуудын өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор зохион байгуулж буй тус тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа нээж баг тамирчдад амжилт хүслээ. Энэ удаагийн тэмцээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн бүжгийн спортын холбооны гишүүн клубууд болон ерөнхий боловсролын…
Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач Б.Баярт-Од нь монгол зургийг орчин үеийн шинэлэг арга барил, шинэ санаа, үндэсний уламжлалыг хослуулсан олон зуун бүтээлийг туурвиж, монгол зургийг дэлхий дахинаа таниулах, монгол зургийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн зураач юм. Тэрбээр уран бүтээлийнхээ үзэсгэлэнг оюутан байх цагаасаа буюу 1993 онд Франц Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэнд оролцсоноор эхэлж, улмаар 1994-2024 онд Улаанбаатар хотноо зохиогддог шилдэг бүтээлийн “Хавар”, “Намар” уран бүтээлийн үзэсгэлэн, оны шилдэг уран бүтээлийн үзэсгэлэн, бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ 1995, 1997, 1999, 2000, 2002, 2004, 2011, 2013, 2015, 2016, 2019, 2020, 2021, 2022, 2023 онд Монголын Уран зургийн галерей, Дүрслэх урлагийн…
Монгол Улсын Филармонийн тэргүүн гоцлооч Б.Дэлгэрбаяр, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын гоцлооч М.Мөнх-Эрдэнэ, дуучин М.Энхдалай нар ОХУ-д Ялалтын баярын хүндэтгэлийн тоглолтод оролцохоор болжээ. Тэднийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн ажлын албанд ОХУ-тай хамтран ажиллах санаачилгын Монголын төвөөс уг тоглолтод оролцуулахыг санал болгожээ. Ирэх тавдугаар сарын 9-нд эх орны дайнд ялалт байгуулсны түүхэн 80 жилийн баяр ёслолын хүрээнд Москва хотноо Ялалтын музейд зохион байгуулагдах Хүндэтгэлийн тоглолтод оролцох юм байна.
2022 онд алдарт кино найруулагч Тим Бертон “Netflix” платформтой хамтран “The Addams Family” киноны спин-офф “Wednesday” цувралыг бүтээсэн билээ. Тус цуврал нь цацагдсан эхний долоо хоногтоо 341.2 цагийн үзэлтийг цуглуулж, мөн тухайн жилд “Netflix” платформ дээр нээлтээ хийсэн бүтээлүүдийг үзэлтээрээ тэргүүлж, олон гайхалтай амжилтыг дагуулсан түүхтэй. Тэгвэл өчигдөр “Netflix”-ийн зүгээс “Wednesday” цувралын хоёрдугаар бүлгийн албан ёсны трейлерийг цацсан байна. Шинэхэн бүлэг нийт хоёр хэсэгтэйгээр цацагдах ба эхний хэсэг нь ирэх наймдугаар сарын 6-нд, дараах хэсэг нь есдүгээр сарын 3-нд тус тус үзэгчдийн хүртээл болох юм. Цувралын үйл явдал өмнөх бүлгийн адилаар ер бусын чадвартай хүүхдүүд суралцдаг “Nevermore” ахлах сургуульд өрнөнө.…
