Зохиогч: Урлаг

Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд усан будгийн уран бүтээлчдийн нэгдсэн “Өчигдөр, өнөөдөр” үзэсгэлэнг дэлгэлээ. Үзэсгэлэнд өнөө цагт усан будгийн төрлөөр бүтээлээ туурвиж буй уран бүтээлчдийн бүтээлүүд болон Уран зургийн галерейн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй шилдэг бүтээлүүдийг дэлгэж буй юм. “Өчигдөр, өнөөдөр” үзэсгэлэн энэ дөрөвдүгээр сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.

Read More

УДБЭТ-аас романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжгийн нэг, Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” бүжгэн жүжгийг ирэх сард үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Тодруулбал, ирэх сарын 10, 11-нд алдарт “Жизель”-ийг тайзнаа амилуулах бөгөөд энэхүү бүжгэн жүжигт ОХУ-ын “Большой” театрын балетчид оролцохоороо онцлогтой. Бүжгэн жүжгийн гол дүр Жизелийг “Большой” театрын тэргүүн гоцлооч Анастасия Сташкевич амилуулах бол ханхүү Альбертын дүрд  тэргүүн гоцлооч Клим Ефимов тоглох аж. болжээ. Клим Ефимов нь ОХУ-ын Москва хотод балетчдын гэр бүлд төрсөн удам залгасан уран бүтээлч юм. Тэрбээр 2010 онд Москвагийн бүжгийн академийг Илья Кузнецовын удирдлагад төгсөж, Большой театртаас уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд П.И.Чайковскийн “Щелкунчик”, И.Стравинскийн “Драгоценности”, Ц.Пунийн “Эсмеральда”,…

Read More

Зэвсэгт хүчний нэгтгэл ангийн хугацаат цэргийн алба хаагчид амралтын өдрүүдийг үзвэр үйлчилгээ үзэх, өөрийгөө хөгжүүлэх болон спортоор хичээллэж өнгөрүүлдэг. Өнгөрсөн амралтын өдөр удаа Зэвсэгт хүчний “Жанжин” штаб, “Мөрөөдлийн театр” хамтран “Samsara: Тэртээх хоёр зүрх” драмын жүжгийг Улаанбаатар цэргийн хүрээний түрүүч, байлдагч нарт үзүүллээ. “Мөрөөдлийн театр”-ын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд урлагийг хүн бүрд хүртээмжтэй хүргэх зорилгоор Улаанбаатар цэргийн хүрээний хугацаат цэргийн алба хаагчдад “Samsara: Тэртээх хоёр зүрх” драмын жүжгээ ийн толилуулсан юм.

Read More

Үндэсний урлагийн их театрын бүжигчин М.Бямбаа “Миний ертөнц” бие даасан тоглолтоо ирэх тавдугаар сарын 11-нд хийх гэж байна. Тэрбээр эл тоглолтынхоо талаар “Бүжиг бол биеэр илэрхийлэгдэх урлагийн гайхамшиг. Бүжиг бол цаг хугацаа, хөдөлгөөн, хөгжил баясал, аз жаргал, гуниг харуусал дотор орших илэрхийлэл бөгөөд хүн бүр өөрийн авьяас, үзэл бодлоо биеийн хэлэмжээр таниулах боломжтой хүчирхэг урлагийн төрөл юм. Нэг зүрхтэй хамт олны минь сэтгэл зүрх, хөдөлмөр бүхэл бүтэн ертөнцийг илэрхийлэх болно” гэжээ. Ташрамд дурдахад, М.Бямбаа 2004 онд Хөгжим бүжгийн коллеж төгссөнөөсөө хойш өнөөг хүртэл Үндэсний урлагийн их театраар овоглож буй. Түүнийг бүжгийн урлагт дурлагсад “Нарны домог”-ийн Алунгоо, “Монголын их хатдын туульс”-ын…

Read More

“Монгол” телевизийн бэлтгэн хүргэдэг “Ододтой бүжиглэе” шоунд оролцож, өөрийн авьяас, ур чадвараа гайхуулахын зэрэгцээ үзэгчдийн хайрыг хамгийн их татаж буй оролцогч бол жүжигчин Т.Энэрэл. Жүжигчин Т.Энэрэл СУИС-ийг 2010 онд төгссөнөөсөө хойш Төв аймгийн “Монгол туургатан” театраар овоглосон. Ингэхдээ театрын анхны дүрээрээ буюу “Миний чин зоригт бяцхан найз” хүүхдийн жүжгийнхээ дүрээр “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын шилдгээр тодорч байлаа. Нэрт жүжигчин Б.Дашдаваа агсны ач охин тэрбээр оюутан ахуйдаа “Амилсан хайр”, “Хайрын бэлэг” гэхчилэн дэлгэцийн уран бүтээлд тоглож, үргэлжлүүлэн МҮОНТ-ийн “Амьдрал чиний төлөө”, “Боловсрол” телевизийн “Гурван найз”, “Хайр эргэсэн хавар” олон ангит, мөн “Админ Зэт”, “Эцсийн зогсоол Э цэг”, “Алтан судал”,…

Read More

NBA-н дөрвөн удаагийн аварга, Олимпын хошой алтан медальт, орчин үеийн спортын салбарын хамгийн нэр хүндтэй тамирчдын нэг, сагсан бөмбөгч Леброн Жеймс дахин нэг шинэ амжилтыг тогтоож, түүхэнд нэрээ үлдээхээр боллоо. Энэ удаад тэрбээр хүүхдийн тоглоомын салбарт анхны гэх тодотголтой шинэ амжилтыг тогтоогоод байна. 65 жилийн түүхтэй, Барби хүүхэлдэй үйлдвэрлэгч “Mattel” компанийн зүгээс Леброн Жеймсийн хүүхэлдэйг худалдаанд гаргахаар болсноо зарласнаар “Лос Анжелес Лейкерс” багийн тоглогч Леброн Жеймс нь Кен загварын өөрийн нэрийн хүүхэлдэйтэй болсон анхны мэргэжлийн тамирчин боллоо. “Уг шинэ хүүхэлдэй нь бидний хойч үед эерэг, зөв үлгэр дуурайлал үзүүлж буй Леброн Жеймсээр хийгдсэнд бид баяртай байна “хэмээн “Mattel” компанийн дэд…

Read More

УДБЭТ-ын үндэсний шилдэг уран бүтээлүүдийн нэг,  1973 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр театрын тайзнаа анхлан тоглож байсан Төрийн шагналт, Ардын жүжигчин Жамъянгийн Чулууны “Уран Хас” бүжгэн жүжгийн пянзны нээлтийн үйл ажиллагаа өчигдөр /2025.04.13/ УДБЭТ-т боллоо. “Уран Хас” бүжгэн жүжиг бол монголчуудын сэтгэлд мөнхөд эгшиглэх үндэсний сонгодог бүтээлийн оргил билээ. “Уран Хас” бүжгэн жүжгийн удиртгал хэсэгт вальс, буга согооны бүжиг гээд суут хүмүүний туурвилаас сонсож хоногшсон аялгуу олон бий. Энэхүү алдарт бүжгэн жүжгийг өнгөрөгч сард Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглосон юм. Уг тоглолтын үеэр “Чулуун” сангийн тэргүүн, Ардын жүжигчин удирдаач Чулууны Чинбат “Уран Хас” бүжгэн жүжгийн пянзны дээжээс театрын…

Read More

Монголын хөгжмийн урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулан, монгол үндэсний чавхдаст хуучир хөгжмийн тансаг аялгууг өөрийн авьяас билгээрээ түгээж яваа хуучирч Э.Цэндсүрэн өнгөрсөн онд “Romances and Concerto for Khuuchir and Orchestra by Sharav Byambasuren” нэртэй цомгоо гаргасан. “Aydu records”-оос эрхлэн гаргасан энэхүү цомог нь Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын долоон романс, нэг ари, нэг дуун романс, нэг концертоос бүрдсэн юм. Тэгвэл виртуоз хуучирч Э.Цэндсүрэн бие даасан уран бүтээлийн тоглолтоо “Continuum” буюу “Үл тасрах” хэмээн нэрлэн, ирэх тавдугаар сарын 3-нд Улсын филармонид хийхээр болжээ. Тоглолтод Монгол ардын хөгжмийн зэмсэг болох хуучирт зориулсан Монгол, гадаадын шилдэг бүтээлүүдийг төгөлдөр хуур болон…

Read More

Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна. ХОНЬ Энэ долоо хоногт ямар ч хүмүүстэй болгоомжтой харьцах хэрэгтэй. Хэрүүл маргаанд та хожигдох болно. Бүх зүйлд алтан дунджийг барих зарчмыг барь. Танд хамаагүй асуудлаар маргаан үүсвэл төвийг сахь.Эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Сайн санаж хэлсэн зөвлөгөөг хүлээцтэй сонс. Уран бүтээлч хүмүүс өөрчлөлт мэдэрнэ. Таны хувийн эрх ашигтай зөрчилдөх ч бусдын үзэл бодлыг бүү эсэргүүц. Асуудлыг өөр өнцгөөс хараад үз. Санхүүгийн үйл ажиллагаа явуулах, хууль шүүхийн байгууллагад хандах зэрэгт бичиг баримт бүрдүүлэх үедээ анхааралтай бай. Ажил хэргийн мэдээлэл хүлээн авахдаа анхааралтай ханд. Алдаа гарч магадгүй. Ажил хэрэгч уулзалт дээр илүү анхаарч ажиллавал үр дүн…

Read More

Америкийн Кино урлаг, шинжлэх ухааны академи “Оскар”-ын шагналд шинэ номинацыг  нэмж оруулснаа танилцуулжээ. Тодруулбал, энэхүү нэр хүндтэй шагналыг каскадёрууд буюу киноны эрсдэлтэй үзэгдлүүдэд жүжигчдийг орлон тоглогчид хүртэх юм. Номинацыг “Achievement in Stunt Design” гэж нэрлэжээ. “Кино урлаг үүссэн цагаас хойш хүнд эрсдэлтэй үзэгдлүүдийг найруулах нь кино бүтээлийн салшгүй нэг хэсэг байсаар ирсэн” хэмээн Академийн гүйцэтгэх захирал Билл Крамер, Академийн ерөнхийлөгч Жанет Янг нар мэдэгдсэн байна. Энэ төрлийн анхны шагналыг 2028 онд буюу “Оскар”-ын шагнал гардуулах 100 дахь удаагийн ёслолын үеэр гардуулах бол шагналд нэр дэвших болзол болон санал хураалтын журмыг 2027 онд зарлах ажээ.

Read More