Дэлхийн хэмжээнд үзвэр үйлчилгээ, телевиз, энтертайнмент зэрэг салбарт жил ирэх тусам хүчээ авч буй технологийн дэвшил бол стрийминг үйлчилгээ юм. Олон сувагтай кабелийн телевиз үздэг байсан хэрэглэгч нар сүүлийн 20 орчим жилийн дотор “Netflix”, “Hulu”, “HBO Max” зэрэг стрийминг үйлчилгээний аппликейшны хэрэглэгчид болж хувирсан. Гэвч эдгээр платформуудын дундаас нэг нь ирэх жилээс бүрмөсөн зогсоож, хаахаар болжээ. “Disney” компанийн зүгээс “Hulu” платформыг 2026 онд хааж, өөрсдийн давхар хөгжүүлж буй “Disney+” платформтой нэгтгэхээр болсноо лхагва гараг /2025.08.06/-т зарласан байна. Дээрх мэдэгдлийг “Disney” компанийн гүйцэтгэх захирал Боб Игер, санхүү хариуцсан захирал Хью Жонстон нар компанийн хоёрдугаар улирлын орлогын тайланг танилцуулах үеэрээ мэдэгджээ. Энэхүү зоримог шинэ төлөвлөгөө…
Зохиогч: Урлаг
Шизүока хотын Яйзү хотоос тус хотын дунд сургуулийн сурагчдын дунд “Монголын тухай” сэдэвт гар зургийн уралдааныг тавдугаар сард зохион байгуулж, уг гар зургийн уралдаанд шалгарсан эхний 10 сурагчийг Монгол Улсад аялах эрхээр шагнасан. Анх удаа зохион байгуулсан гар зургийн уралдаанд тус хотын сурагчид идэвхтэй оролцон, шалгарсан 10 сурагч наймдугаар сарын 4-9-ний өдрүүдэд Монгол улсад аялж байна. Сурагчид Монголд улсад зочлох үеэрээ нийслэлийн 149 дүгээр сургууль дээр өөрсдийн зурсан зургийн үзэсгэлэнг гаргаж, зургаа тайлбарлан Монгол сурагчидтай нэг өдрийг өнгөрүүлэв. Мөн Монгол бичиг, өв соёлтой танилцах, монгол шагай болон наадгайгаар наадах зэргээр монголын түүх, соёлын талаар мэдлэг мэдээллээ гүнзгийрүүлэн аялж байна.
Алдарт жүжигчин Дастин Ли Хоффман өнөөдөр 88 нас хүрч байна. Тэрбээр 1937 оны энэ өдөр буюу наймдугаар сарын 8-нд АНУ-ын Лос-Анжелес хотод мэндэлжээ. Тайз, дэлгэцийн жүжигчин, найруулагч, дуу оруулагч, продюсер Дастин Хоффман 1955 онд дунд сургуулиа амжилттай төгсөөд Санта-Моника хотын коллежид хөгжимчин болохоор элсэн оржээ. Дараа нь Хоффман сургуулиа орхиж Лос-Анджелес хотын консерваторид жазк хөгжмийн ангид орсон байна. Хоёр жилийн дараа залуу Хофман хөгжмөөс илүү жүжиглэх сонирхолтой гэдгээ ойлгож “Pasadena Playhouse” хэмээх театрын сургуульд орж, жүжиглэх урлагийн анхны мэдэгдэхүүнтэй болжээ. Дэлгэцийн уран бүтээлийн гараагаа тэрбээр 1967 онд “The Graduate” киногоор эхэлж, түүнээс хойш өнөөдрийг хүртэл 100 орчим уран бүтээлийн гол болон туслах дүрд тоглож, мөн…
“Чингис хаан” үндэсний музейн есдүгээр давхрын түр үзэсгэлэнгийн танхимд “Их шүтээн: Эзэн Чингис хаан” тусгай үзэсгэлэнг өнөөдөр /2025.08.08/ нээж, Их Монгол Улсыг байгуулагч, Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Эзэн Богд Чингис хааныг бурханчлан шүтэж, тусгайлан тахил, сан үйлддэг байсан тухай өгүүлэх хангал тахилын эд, эдлэлийн зураг болон судар бичгийг дэлгэн урьд өмнө олны хүртээл болж байгаагүй ховор үзмэрүүдийг дэлгэн үзэгчдийн хүртээл болголоо. “Чингис хаан” үндэсний музей, “Талын язгууртан” сан, Чингис хааны өв, соёлын хүрээлэн хамтран дэлгэж буй тус үзэсгэлэнд “Чингис хаан” үндэсний музейн 28 дэсийн үзмэр болон Б.Амарсанаагийн хувийн цуглуулгад хадгалагдаж буй 29 ширхэг XVIII-XX зуунд бүтээгдсэн эд өлгийн зүйлс багтжээ.…
“NBCUniversal Studio Group”-ийн харьяа “Universal International Studios”-ийн нэгж “NBCUniversal Formats” Монголын “Central TV” телевизтэй хамтран дэлхийн хамгийн алдартай late-night шоу болох “The Tonight Show”-г албан ёсны лицензтэйгээр Монгол Улсад хүргэх болсноо мэдэгдлээ. Энэхүү хамтын ажиллагаа нь “The Tonight Show” форматын түүхэнд анх удаа АНУ-аас гадуур албан ёсоор хийгдэж буй олон улсын хувилбар бөгөөд тус шоуг Ази тивд анх удаа Монгол Улсад хүргэх гэж буйгаараа онцлог юм. Тус шоу нь шинэ өнгө төрх, шинэлэг найруулгаар Монголын үзэгчдийн соёл, үнэт зүйлсэд нийцсэн контент болон хүрэх бөгөөд хөтлөгчөөр Г.Анхбаяр ажиллахаар болжээ. Тэрбээр “The Voice of Mongolia”, “Mongolia’s Got Talent”, “The Masked Singer Mongolia”,…
Хибла Герзмавагийн нэрэмжит дуурийн дуучид болон төгөлдөр хуурчдын хоёрдугаар уралдааны шагналтнуудын гала тоглолт есдүгээр сарын 19-нд болно. Эл тоглолтын гол уран бүтээлчид нь дуурийн дуучин Э.Анхбаяр болон Казахстаны Абай нэрэмжит Улсын дуурь, бүжгийн академик театрын гоцлол дуучин Дамир Садуахасов, ОХУ-ын Большой театрын тайзнаа уригдан дуулж байсан Армен Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Элен Егиазарян тэргүүтэй шилдгүүд байх юм. Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Анхбаяр нь УДБЭТ-ын тайзнаас үзэгчидтэй үндэсний бахархалт бүтээл Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Боорчи, мөн Ж.Вердийн “Травиата” дуурийн Жермон, Ж.Пуччинийн “Богема” дуурийн Марчелло, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Онегин, Ж.Бизегийн “Кармен” дуурийн…
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрлах аймгийн Нэгдсэн музейн барилга нь дэлхийд хоёр, Ази тивд ганцхан байдаг музейн зориулалтаар барьсан барилга гэдгээрээ онцлогтой. Тус музейг виртуал технологиор шинэчилж, өчигдөр /2025.08.07/ хүлээлгэн өглөө. Музей нь орчин үеийн нөхцөл, хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж виртуал музей болсноор сонирхогчид газар дээр нь ирж үзэхээс гадна зайнаас үзэх хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Виртуал технологиор дамжуулан Шивээ хиагт, ардын хувьсгалын үйл явдал, тухайн үеийн “цайны зам”-ын гол дамжин өнгөрөх бүс байсан “Маймаачин” хотын түүхэн үйл явдал зэргийг тухайн цаг үед нь очсон мэт бодит мэдрэмжийг авах юм. Мөн энэхүү ажил нь орчин цагийн шинэлэг технологиор дамжуулан хүүхэд залуучуудад…
Монголын уран зургийн галерей нь “Нүүдэлч зуслан” төсөлтэй хамтран алслагдсан бүс нутгийн хүүхдүүдийн ахуй амьдрал, бүтээлч илэрхийллийг харуулсан үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна. Энэхүү төсөл нь алслагдсан сумдын хүүхдүүд дээр багш нар нь сургалтын хэрэгслүүд, шинэ санаа, бүтээлч хөтөлбөртэйгөө очдог “явуулын”, “нүүдлийн” зуслан гэдгээрээ шинэлэг юм. Эх орныхоо алс хязгаарт зусаж буй ард олныхоо амьдрал, ахуйгаас ч мөн суралцаж, эргэх холбоог үүсгэх нь төслийн өөр нэг чухал онцлог билээ.
“Хүүхэд эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд “Хүслийн самбар” хийх өдөрлөгийг долоо хоног бүрийн лхагва гарагийн 15.00 цагаас зохион байгуулж байна. Өсвөр насныханд нээлттэй байдаг энэхүү өдөрлөг 20 гаруй хүүхдийг хамруулан хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа юм. Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын сэтгэлзүйч Д.Уянга “Хүслийн самбар хийснээр тухайн хүүхэд өөрийн зорилго мөрөөдлөө тодорхойлж, дотоод ертөнцөө илүү гүнзгий ойлгож өөрийгөө танин мэдэхэд тусалдаг. Сөрөг сэтгэл хөдлөл, гутрал айдас буурч, ирээдүйг сайнаар төсөөлж, итгэл найдвар, урам зориг төрж, өөдрөг болдог” гэв. Мөн хүслийг зорилго болгон төлөвлөж, хариуцлагатай болж бодит зорилгоо тодорхойлох, өөртөө итгэх итгэлийг дэмжиж, сэтгэлээ илэрхийлэх, хуваалцах боломж бүрддэг. Харин…
Гурав дахь жилдээ “Чингис хаан” үндэсний музейн санаачилгаар “Хаадын зам-2025” үйл ажиллагааг энэ сарын 3-8-ныг хүртэл зохион байгуулж байна. Соёлын өвийн дурсгалт газруудыг сурталчлан таниулах, түүхэн дурсгалуудыг судлах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, маршрутыг хөгжүүлэх хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийж буй. Энэхүү ЮНЕСКО-гийн өвд бүртгэлтэй Чингис хааны өлгий нутаг Бурхан Халдунаас Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум Орхоны хөндийг холбосон хаад, язгууртны холбоотой түүхийг судлах зорилготой юм. Тус үйл ажиллагааг Төв аймгийн Мөнгөн-Морьт сумын Хэрлэнгийн Цагаан аралаас эхлүүлж, Төв аймгийн Баяндэлгэр сум Гүн Галуутайд Алтан ургийн язгууртан Их зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг” яруу найргийн наадмын өдөрлөг, Баян сумын Өгөөмөрт Лигдэн…