Зохиогч: Урлаг

Ордуудын арваннэгдүгээр сарын зурхайг хүргэж байна. ХОНЬ Энэ сарын эхээр өвөрмөц сонин үйлдэл хийх, аливаа ажилд ер бусаар хандах нь хувийн амьдралд хурц тод дурсамж үлдээнэ. Харин ажил мэргэжлийн тал дээр эрсдэлтэй алхам хийх нь бүтэлгүйтлээр дуусна. Арга барилаа эрс өөрчлөх хэрэггүй. Ойр дотнын хүмүүсийнхээ сонирхол хүсэл мөрөөдөлд анхаарал тавь. Тэдэнд өөрийн өгөөмөр өрөвч зангаа харуул. Санхүүгийн томоохон орлого орж ирэхгүй бол зарлага бага гаргаарай. Бизнесээ өргөжүүлэх бол ирээдүйд бүх зүйл тэгш сайхан байна гэж хэтрүүлэн бодох хэрэггүй. Албан болон амины ажил хэрэгтээ аль алинд нь цаг зав гарга. Зочин хүлээн авах, ойр зуурын аялалтай холбоотой асуудал байна. Найз нөхөд,…

Read More

“Calvin Klein” брэнд шинэ жийнсний цуглуулгынхаа сурталчилгааг олон нийтэд танилцууллаа. Энэ удаад тус брэнд “BTS” хамтлагийн гишүүн Жонгүгтэй дахин хамтран ажиллахын сацуу дэлхийн хэмжээний элч төлөөлөгчөөрөө тодруулсан байна. Зураг авалтыг нэрт гэрэл зурагчин Мерт Алас удирдан, Нью Йорк хотод хийсэн аж. Дүрст сурталчилгаандаа “The Chemical Brothers” хамтлагийн 1997 онд гаргасан “Block Rockin Beats” дууг ашигласан бөгөөд Жонгүгийн эрч хүч, тайзны хөдөлгөөн, харизм бүхий дүр зургийг кампанит ажилдаа шингээхийг зорьсон гэжээ.

Read More

К-поп xөгжмийн xаан xэмээгддэг “Big Bang” xамтлагийн аxлагч G Dragon буюу Квон Жи Ён тун удаxгүй гэрлэнэ гэв. Тэрбээр энэ туxайгаа “MBC” телевизийн “Sohn Suk Hee’s Questions” нэвтрүүлгийн гуравдугаар улирлын дугаарт оролцоx үеэрээ дурджээ. Тэрбээр “Би удаxгүй 40 нас xүрэx гэж байна. Тийм учир удаxгүй гэрлэx болно. Би xэсэг уран бүтээлээ хийлгүй завсарлага авсан нь надад бүx зүйлийг шинээр эxлэx боломж олгосон” гэжээ. К-поп урсгалыг дэлxий нийтийн түгээмэл алдартай xөгжим болгоxод чуxал үнэтэй xувь нэмэр оруулсан G Dragon саяxан БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулдаг “БНСУ-ын поп соёл, урлагийн шагнал гардуулах ёслол”-ын үеэр соёл, урлагт үнэтэй хувь нэмэр…

Read More

Ч.Мишээл “Silk Way Star” олон улсын уралдааны зургаа дахь шатанд “Blackpink” хамтлагийн Lisa, Doja Cat, Raye нарын хамтарсан “Born Again” дууг дууллаа. Тэрбээр зургадугаар шатны дараах нийлбэр дүнгээр 690 оноогоор гуравдугаарт бичигдэж байна. Одоогоор Казахстаны дуучин 698, Армени 692 оноотой нэг, хоёрдугаартт жагсаж байгаа юм. Уралдааны финалын шат арваннэгдүгээр сарын 22-нд болно. Казахстанд болж буй “Silk Way Star“ олон улсын шоу уралдаанд дуучин Ч.Мишээл Монгол Улсаа төлөөлөн оролцож буй. Уралдаанд 12 орны шилдэг дуучид өрсөлдөж байна. Ч.Мишээл уралдааны эхний шатанд оролцогчид үндэсний дуугаар өрсөлдөхөд “Бундан улаан” хэмээх дууг дуулж үзэгч, шүүгчдээс өндөр үнэлгээ авсан. Аравдугаар сарын 5-нд болсон уралдааны дараагийн…

Read More

АНУ-ын хөгжмийн магнат Пи Дидди буюу Шон Комбс хүний биеийг үнэлүүлэх зорилгоор тээвэрлэсэн зэрэг хоёр зүйл ангид буруутай нь тогтоогдож, тус хэргийнхээ улмаас 50 сараар хорих ял сонссон юм. Хууль сахиулах албаныхан Пи Диддиг пүрэв гарагт /2025.10.30/ Нью-Жерси мужийн Форт Дикс шорон руу тээвэрлэжээ. Тэнд тэрбээр үлдсэн ялаа эдлэх юм. Хэдийгээр тэр 50 сараар хорих ял сонссон ч гэсэн хоёр жил зургаан сар орчим хоригдоод суллагдана. Пи Дидди 2024 оны есдүгээр сард баривчлагдсанаасаа хойш болон шүүх хурал явагдаж байх хугацаанд АНУ-ын Бруклины “Метрополитан” цагдан хорих төвд хоригдож байсан юм. Хоригдсон 13 сарын хугацааг хасаж, Форт Дикст байх үедээ хар тамхины…

Read More

“Now You See Me”, “The Social Network” кинонуудад бүтээсэн дүрээрээ олонд танигдсан Холливуудын жүжигчин Жесси Айзенберг бөөрний донор болохоор төлөвлөж байгаагаа “NBC” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо ярьжээ. “Үнэндээ би зургаан долоо хоногийн дараа бөөрний донор болох гэж байгаа” гэж жүжигчин хэлсэн байна. Айзенберг мөн цусны донор болоод удаж байгаа ажээ. Тэрбээр 10 орчим жилийн өмнө бусдад амьдрал бэлэглэж, эрхтний донор болохоор нэгэн байгууллагад хандсан ч хариу өгөөгүй байна. Саяхан тэрбээр бусдад туслах хүсэлтэй байдгаа танил эмчдээ ярихад Нью-Йоркийн “Langone Health” эмнэлгийг санал болгожээ. Айзенбергийн найруулсан “A Real Pain” кино нь энэ оны “Оскар” наадмын шилдэг эх зохиол төрөлд, “Алтан бөмбөрцөг” наадмын…

Read More

Америкийн Нэгдсэн Улсын IBLA сангаас зохион байгуулдаг Барток-Кабалевский-Прокофьевын нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд оролцож, амжилт гаргасан уран бүтээлчдийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам хүлээн авч, баяр хүргэлээ. Тус тэмцээн нь 2025 оны долдугаар сарын 7-11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан ба ганцаарчилсан төрөлд төгөлдөр хуурч М.Заяа нэгдүгээр байр, Монгол Улсын Консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн багш, төгөлдөр хуурч Б.Ариунаа хоёрдугаар байрт шалгарсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны “Журам шинэчлэн батлах тухай” 120 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн…

Read More

Инээдмийн киноны од, комедиан, жүжигчин, продюсер Роб Шнайдер өнөөдөр 62 нас хүрч байна. Роберт Майкл Шнайдер 1963 оны энэ өдөр буюу аравдугаар сарын 31-нд АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод мэндэлжээ. Төрөлх хотдоо стэнд-ап комеди хийж уран бүтээлийн гараагаа эхэлсэн Роб Шнайдер 1987 онд HBO телевизийн нэвтрүүлэгт оролцсоноор од болох замнал нь эхэлсэн байна. Улмаар NBC телевизийн “Saturday Night Live” алдарт нэвтрүүлгийн уран бүтээлчдийн багт багтсан аж. 1992 онд Роб Шнайдер алдарт “Гэртээ ганцаараа” буюу “HomeAlone” уран сайхны киноны хоёрдугаар ангид туслах дүр бүтээж, түүнээс хойш дэлгэцийн уран бүтээлүүдэд тоглож эхэлсэн байна. Өнөөдрийг хүртэл Роб Шнайдер 100 шахам бүрэн хэмжээний…

Read More

АНУ-ын “1X” компани гэрийн ажил болон хувийн ажлуудад туслах зориулалттай дэлхийд анхны хүн дүрст робот болох NEO-гийн урьдчилсан захиалгыг эхлүүлснээ мэдэгджээ. Энэхүү робот нь өрөөг автоматаар цэвэрлэх, хувцас эвхэх, өрөөг цэгцлэх, түүгээр барахгүй хоол бэлтгэхэд хүртэл туслах чадвартай. Эзэнтэйгээ амьд харилцан яриа өрнүүлэх, өгсөн командуудыг нь ялгаж таних, орчны байдлыг тодорхойлж үнэлэх, гэр бүлийн хэрэгцээ шаардлагад дасан зохицох боломжийг олгодог хиймэл оюун бүхий системээр уг роботыг тоногложээ. Түүнчлэн өмнө өгөгдсөн командуудыг санах, худалдан авах зүйлсийн жагсаалт гаргах, болох үйл явдлуудыг сануулах, мөн суралцахад тусална. Уг робот намуун зөөлнөөр, аюулгүйгээр хөдөлж, хүнд жинтэй эд зүйлсийг өргөж зөөх чадвартай бөгөөд дуу чимээ…

Read More

Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Инжинааш бие даасан үзэсгэлэнгээ “Хожимдсон үзвэр” нэртэйгээр Монголын урлагийн зөвлөлийн дэргэдэх “Улаан гэр” галерейд толилуулж байна. Арваннэгдүгээр сарын 4-нийг хүртэл дэлгэх энэхүү үзэсгэлэнд тэрбээр 2008 оноос хойших 17 жилийн хөдөлмөрийн үр шимээр бүтсэн зургуудаа багтаасан аж. Гэрэл зурагчин Б.Инжинааш нь өнгөрсөн хугацаанд дотоод болон гадаадад хамтарсан үзэсгэлэнгүүд эд оролцож ирсэн хэрнээ бие даасан анхны үзэсгэлэнгээ энэ ондл “Meeting high” нэртэйгээр Токио хотын “OM system” галерейд дэлгэжээ. Тиймдээ ч Улаанбаатар хотноо анх удаа толилуулж буй бие даасан үзэсгэлэнгээ “Хожимдсон үзвэр” хэмээн нэрлэсэн ба цаг хугацааны хувьд хожимдсон ч мөн чанарын хувьд цаг нь ирсэн гэж үзсэний илрэл…

Read More