Урлагийн хамгийн нэр хүндтэй наадмуудын нэг болох Тернерийн шагналд нэр дэвшиж буй уран бүтээлчдийн үзэсгэлэнг есдүгээр сарын 27-ны өдөр Английн “Cartwright Hall” урлагийн галерейд дэлгэлээ. Уг үзэсгэлэн 2026 оны хоёрдугаар сарын 22 хүртэл үргэлжлэх ба ялагчийг арванхоёрдугаар сарын 9-ний өдөр зарлах юм. Ингээд энэ жил Тернерийн шагналд нэр дэвшиж буй уран бүтээлчдийг танилцуулж байна. Ннена Калу – Шотландын Глазго хотоос гаралтай уран бүтээлч. Тэрбээр целлофан цаас, скоч ашиглан уран баримал, инсталляц хийдэг. Энэхүү үзэсгэлэнд дэлгэгдэж буй бүтээлүүд нь Ливерпулийн урлагийн галерейд зохиогдсон “Conversations” үзэсгэлэн, Барселон хотод болсон “Манифеста 15” үзэсгэлэнд оролцсон түүний бүтээлээс бүрдэж байна. Рене Матич – Өөрийн гэр…
Зохиогч: Урлаг
“Оскар”-ын шагналт жүжигчин Николь Кидман болон кантри урсгалын хөгжимчин Кэйт Урбан нар 19 жилийн хамтын амьдралдаа цэг тавьжээ. Хэвлэлүүдийн мэдээлснээр, Урбан энэ зуны эхээр гэрээсээ нүүж, хосууд тусдаа амьдрах болсон гэв. Одоогоор тэдний салалтын шалтгаан тодорхойгүй байна. Өдгөө 58 настай Кидман, 57 настай Урбан нар 2005 онд танилцаж, дараа жил нь Сиднейд хуримласан юм. Тэд АНУ, Австралийн давхар иргэншилтэй бөгөөд дундаасаа хоёр охинтой.
“Oldboy”, “The Handmaiden” зэрэг алдарт бүтээлүүдийг үзэгчдэд хүргэсэн Өмнөд Солонгосын найруулагч Пак Чан Ук “No Other Choice” хэмээх шинэ бүтээлээ өнгөрсөн лхагва гараг /2025.09.24/-т үзэгчдэд хүргэсэн юм. Тэгвэл уг бүтээл өнгөрсөн амралтын өдрүүдэд БНСУ-ын бокс оффисыг тэргүүлжээ. Тус киног сүүлийн гурван хоног 609 мянган хүн үзжээ. Харин нээлтээ хийсэн өдрөөс хойш нийт 1.73 сая хүн үзсэн хэмээн БНСУ-ын кино зөвлөл мэдэгджээ. Киноны дүрүүдийг алдарт жүжигчин И Бён Хун, Сон Е Жин тэргүүтэй шилдэг жүжигчид бүтээсэн бөгөөд уг бүтээл нь эдийн засгийн дарамт, айдас хүйдсийг бараан егөөдлөөр ёжлон хүргэсэн гашуун атлаа хөнгөн инээдэм хослуулсан кино юм.
Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд хүүхэд багачуудын нас сэтгэхүйн онцлогт тохирсон уран бүтээлүүдээ тасралтгүй хүргэдэг. Тэгвэл энэ амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 4, 5-нд 11.00 цагаас “Миний хөөрхөн шүдний аялал”, 15.00 цагаас “Аз жаргалтай ханхүү” хүүхэлдэйн жүжгүүдээ хүүхэд багачуудад зориулан толилуулах гэж байна. Зохиолч: Н.Мандал Найруулагч: М.Ариунтуяа Гол дүрүүд: Моонон / Эзэн жаал: Э.Билгүүн Мөнгөн өвөө: Ц.Цэрэндорж Шүдээ угаах дургүй, чихэр, ундаанд дуртай таван настай Моонон хүү байжээ. Нэгэн удаа түүний зүүдэнд Мөнгөн өвгөн ирж шүдээ угаахын ач тусыг үлгэрээр дамжуулан ойлгуулна. Хүүгийн зүүдэнд түүний шүднүүдийн адал явдал өрнөдөг. Зохиолч: Оскар Уайльд Найруулагч: М.Ариунтуяа Зураач: С.Энх-Од Дууны найруулагч: Э.Базарханд…
Пуэрто-Рикогийн супер од Бэд Банни ирэх оны Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ аварга шалгаруулах “Super Bowl” тэмцээний завсарлагын шоуны үеэр уран бүтээлээ толилуулахаар болсон талаар зохион байгуулагчид ням гараг /2025.09.28/- т мэдэгджээ. Ингэснээр Шакира, Женнифер Лопез нартай 2020 оны завсарлагын шоуны үеэр нэгэн тайзнаа гарч байсан тэрбээр энэхүү нэр хүндтэй тайзнаа хоёр дахь удаагаа гарах гэж байна. Жинхэнэ нэрийг нь Бенито Антонио Мартинес Окасио гэдэг Бэд Банни хэлэхдээ “Үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтай мэдрэмж төрж байна. Энэ бол надаас өмнө уран бүтээлээ туурвиж байсан хүмүүст зориулагдсан, миний ард түмэн, миний соёл, миний түүхийг үнэлсэн хэрэг юм” гэжээ. Тэрбээр мөн испани хэлээр “Ve y dile a tu abuela, que seremos el halftime…
Урлаг судлаач М.Аминаа “Синдром” арт шоугаа гурав дахь удаагаа зохион байгууллаа. Урлагийн түүхийн лекц, дүрслэх урлаг, балет, хөгжим, дууны болон дижитал урлагийг нэгтгэдэг “Синдром” арт шоу энэ удаад “Густав Климтийн алтан үнсэлт” сэдэвтэйгээр зохион байгуулагдсан аж.
Манай гаригийн хамгийн дур булаам, эрчүүд төдийгүй эмэгтэйчүүдийг ч шүүрс алдуулдаг бүсгүй бол яахын аргагүй Моника Белуччи. Дэлхийн хамгийн хүсэмжит бүсгүйгээр байнга л тодордог Итали бүсгүйг 61 нас хүрч байна гэж хэн төсөөлөх вэ дээ. Гэхдээ үнэхээр өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна. Гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр өнөөдөр 61 нас хүрлээ. Түүнтэй холбоотой сонирхолтой баримтуудыг та бүхэнд хүргэе. Жүжигчний төрөлх хот нь Италийн Читта-ди-Кастелло хот. Беллучигийн аав нь хөдөө аж ахуйн ажилтан, харин ээж нь зураач байжээ. Моникаг төрөхөөс хэдэн жилийн өмнө эмч нар ээжийг нь үргүй гэж оношилж байжээ. Азаар Моника төрсөн, гэхдээ тэрбээр айлын ганц охин. Моника багадаа…
Хятадын баруун өмнөд нутгийн Гуйжоу мужид гурван жил гаруйн хугацаанд барьж буй дэлхийн хамгийн өндөр гүүр болох Хуажян гүүрэн замын хөдөлгөөнийг энэ сарын 28-нд нээлээ. Уг гүүр нь 2890 метр урт бөгөөд голоос дээш 625 метрийн өндөрт өргөгдсөн тул дэлхийн хамгийн өндөр гүүр болохоос гадна уулархаг бүсэд баригдсан дэлхийн хамгийн том гүүр юм. Салхинд тэсвэртэй дизайнтай, өндөр уулын бүтээн байгуулалт зэрэг технологийн олон дэвшлийг харуулсан уг гүүр нь 21 патент авч, гүүр барих үндэсний стандартад хэд хэдэн техникийн ололт амжилтыг тусгасан гэж мужийн тээврийн газрын дарга Жан Ин хэлжээ. Гуйжоу мужид дэлхийн хамгийн өндөр гурван гүүрийг оролцуулаад 32 мянга гаруй гүүр баригдаж дууссан эсвэл баригдаж байна. Мөн дэлхийн хамгийн өндөр 100 гүүрний тэн…
БНСУ-ын Сөүл хотод 2025 оны есдүгээр сарын 17-21-нд зохион байгуулсан “PHILAKOREA 2025” дэлхийн маркийн үзэсгэлэнд Монголын марк цуглуулагчид цуглуулгаа дэлгэн харуулж өндөр үнэлгээ авчээ. Тухайлбал, энэхүү олон улсын үзэсгэлэнд Монголын Филатeлийн холбооны Ерөнхийлөгч Ч.Энхбат алт, Монголын Филатeлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Дэмбэрэлдорж алт, Монголын филатeлийн холбооны хүндэт гишүүн Ш.Чадраабал “Үнийг нь нэмж хэвлэдэг тарифийн марк” үзмэрээрээ 88 оноо авч том алтадсан мөнгөн медаль тус тус хүртжээ. Мөн “Монголын Анхны 10 цэнтийн марк” үзмэрээрээ цуглуулагч Ч.Содоо 83 оноо авчээ. “PHILAKOREA 2025” үзэсгэлэнгийн медаль гардуулах ёслолын ажиллагаа марк цуглуулагчдын клубт энэ сарын 28-нд болсон байна.
“Гоо улирал” эмэгтэй яруу найрагчдын уншлага дөрөв дэх жилдээ болох гэж байна. Ингэхдээ энэ жилийн тухайд аравдугаар сарын 11-нд буюу Охидын эрхийг хамгаалах өдрөөр болж байгаа бөгөөд яруу найрагчид уран бүтээлээрээ дамжуулан охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад уриалан дуу хоолойгоо нэгтгэн оролцож байгаагаараа онцлог болох байна. Уншлага “Art of UB” галлерейд болох бөгөөд энэ үеэр эмэгтэй гэрэл зурагчдын үзэсгэлэн, яруу найргийн антологи номын нээлт болох юм.
