Сонирхолтой богино бичлэгүүдийг сошиал хуудсуудаараа дамжуулан үзэгчдэд хүргэдэг “ДиииииД” продакшны залуу уран бүтээлчид энэ удаа дэлгэцийн бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээснээ үзэгчдэд хүргэх гэж байна. Киноны ерөнхий продюсероор Ж.Балжинням, ерөнхий найруулагчаар Э.Тодбаяр, Н.Болдбаатар нар ажиллажээ. “Мөнгөний дүрэм” уран сайхны кино ирэх есдүгээр сарын 1-нээс кинотеатруудаар гарч эхэлнэ.
Зохиогч: Урлаг
Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын Соёл урлаг, аялал жуулчлалын газар, Үлэг гүрвэлийн музейн урилгаар “Асаж буй толгод” хүүхдийн жүжгээ толилуулж байна. Энэхүү жүжгийг Монгол орноос олдсон үлэг гүрвэлүүдээс 12 төрөл зүйлийг онцолж, хүүхэд багачуудад зориулан багт хэлбэрээр бүтээсэн юм. Мөн кварц гэрэл, гурван талт дэлгэц болон бүх дүр нь баг өмсөж тоглодгоороо хүүхдүүдийн сонирхлыг татдаг. Тодруулбал, багийг бодит үлэг гүрвэлээс 5 дахин жижгэрүүлсэн хэмжээтэйгээр хийсэн буюу хамгийн том нь дөрвөн метр өндөр, зургаан метрийн урттай. “Асаж буй толгод” жүжгийн уран бүтээлчид одоогоор нийслэл хотоос гадна Хөвсгөл, Булган, Өмнөговь, Дундговь аймагт бүтээлээ толилуулаад байна. Монгол орны…
“Уул, усны диваажин” нэртэй дэлгэмэл Монгол уран зургийг бүтээжээ. Энэ жил Увс аймгийн түүхт 100 жилийн тохиож, их ойдоо бэлэг барихаар Дархан дахь нутгийн зөвлөлийн санаачилгаар уг зургийг бүтээсэн байна. Увс аймгийн хүн ард, уул, ус, аж амьдралыг илэрхийлсэн дэлгэмэл уран зургийн ерөнхий зураачаар аймгийн зураач, Урчуудын эвлэлийн тэргүүн, Соёлын тэргүүний ажилтан, зураач Нямаагийн Хишигбаатар, ахлах зураачаар Соронзонболдын Мөнгөнзул, зураачаар Буяннэмэхийн Нэмэхням, Төмөрхуягийн Булгандэлгэр, Нордогийн Энхзаяа нар ажиллажээ. Уран бүтээлчдийн бүтэн гурван сарын хөдөлмөр зүтгэл шингэсэн энэ зургийн урт нь 5 метр, өндөр нь 1.5 метр юм. Энэхүү уран зурагт дээр Увс нутгийн шүтээн хайрхан уулс, тунгалаг уст нуур гол мөрөн,…
Монголын бурханы шашны тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт бээр гурван ёсны Дэмчог бурханы авшигийг соёрхон хүлээн авч, их авшигийн ёслолд морилон оролцлоо. Энэхүү авшиг нь бурханы шашны гүн ухаан, нууц тарнийн ёс, гэгээрлийн замналыг төгс төгөлдөржүүлэхүйн үндэс болж, хязгааргүй их буяны хаалгыг нээж, даяар олны сэтгэлийг ариусгах, оюуны гэрлийг түгээх хосгүй эрдэнэ билээ. Авшгийн ёслолд морилсон энэ цагийг, ачит багшийн ивээл дор, өргөн олноороо сүсэглэн хүндэтгэж, буяны үр үндсийг арвижуулан дэлгэрүүлэхийг ерөөе.
АНУ дахь “Reuters” агентлагийн сэтгүүлч Д.Дэлгэрзаяагийн бүтээл “Хүслийн хязгаар” (“Herders at the Edge”) баримтат кино Америкийн уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээрх хамгийн том кино наадам “Climate Film Festival”-д дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн 450 гаруй бүтээлээс шалгарч оролцох болжээ. Монгол малчдын амьдралд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй нөлөөг харуулсан уг богино хэмжээний бүтээлд Б.Амарсайхан, Б.Жанцанноров, Л.Мөнхтуяа болон тэдний гэр бүлийн ахуй түүхийг баримтжуулан харуулжээ. Кино бүтээлийн багт найруулагч Д.Дэлгэрзаяа болон зураглаач З.Содбилэг, эвлүүлэгч Б.Амартүвшин, хөгжмийн зохиолч А.Хаш-Эрдэнэ, туслах зураглаач Б.Шинэгэрэл, дууны инженер Г.Батмөнх, өнгө тавигч Б.Ариунболд нар ажилласан байна. Нью-Йорк хотод театрын дэлгэцнээ энэ есдүгээр сард гарах уг кино нь мөн…
Холливудын хамгийн өндөр үнэтэй жүжигчдийн нэг Шарлиз Терон өнөөдөр 50 нас хүрлээ. Тэрdээр 1975 оны энэ өдөр буюу наймдугаар сарын 7-нд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Бенони хотод төржээ. Түүний бага нас аз жаргалгүй өнгөрсөн гэдэг. Учир нь тэрбээр байнга шарлаж, өвчин туссаар урд талын бүх шүд нь унаж, 10 настайдаа л бүтэн шүдтэй болжээ. Шарлизыг 15 нас хүрэхэд ээж нь архичин аавыг нь буудан хороосон юм. Шүүхээс аргагүй хамгаалалт гэж үзэн, хорих ял өгөөгүй аж. Терон 13 настайгаасаа сургуулийн дотуур байранд амьдарчээ. 16 настайдаа харин моделийн гэрээ байгуулж, ээжийгээ дагуулан эхлээд Европ, дараа нь АНУ явсан юм. АНУ-д ирээд…
Хөгжмийн ертөнцөд шинэ өнгө нэмж буй дуучин, рэппер Doechii анхны томоохон хэмжээний аялан тоглолтоо зарлалаа. “Live From the Swamp” нэртэй энэхүү тоглолт нь ирэх аравдугаар сараас эхлэн Хойд Америкийн 12 хотод зохион байгуулагдахаар болжээ. Тодруулбал, тэрбээр Чикаго, Торонто, Бостон, Сан Франциско зэрэг соёлын томоохон төвүүдээр аялан тоглолтоо хийх бөгөөд Doechii энэ талаараа “Lollapalooza 2025” фестивалийн тайзан дээр албан ёсоор зарласан байна. Салбарынхан нь түүнийг Gen Z үеийн хамгийн зоригтой, өвөрмөц уран бүтээлч хэмээн тодорхойлдог ба энэхүү аялан тоглолт нь Doechii-гийн ур чадвар, бүтээлч байдлыг улам тодруулан харуулах нь гарцаагүй болов уу. “Live From the Swamp” аялан тоглолтын тасалбар наймдугаар сарын…
Пост модерн чиглэлээр уран бүтээлээ туурвигч М.Тодбилэг анхны бие даасан “Хаалга ба сонголт” үзэсгэлэнгээ “Улаан гэр” галерейд энэ баасан гарагт толилуулах нь. Энэ сарын 27-ныг хүртэл олны хүртээл болгох эл үзэсгэлэн нь бидэнд дотоод ертөнцийн “хаалганууд”-ынхаа өмнө түр ч атугай саатан чимээлэх боломж олгож, сонголт бол хувь тавилангийн нэгээхэн хэсэг болохыг мэдрэн, эргэцүүлэх орон зай олгох аж. Тэрбээр энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан хаалга бол зүгээр нэг орон зайн зааг бус, таны дотоод ертөнц рүү нэвтрэх гүүр хэмээх санааг илэрхийлэхээр зорьжээ. Түүнчлэн сонголт бүр тодорхойгүй ирээдүйн босгон дээр хүлээж буй хариуцлага, хүсэл, эргэлзээ, итгэл найдварын уулзвар болохыг ч бүтээлүүддээ гүн шингээн урласан…
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг, Балгасын тал дахь “Гол мод II” хэмээх газраас Хүннүгийн үеийн язгууртны нэгдүгээр бунхан тэргүүт 200 гаруй булш бүхий түүх, археологи, соёлын дурсгалыг Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн судлаачид 2001 онд анх илрүүлж байсан. Язгууртны нэгдүгээр булшнаас илэрсэн сүйх тэрэгний эд ангиуд болон хөллөгөө морины иж бүрэн алт, мөнгөн тоноглолууд, хаш чулуу, хүрэл, төмөр эдлэлүүд, эртний Ромын шилэн аяга зэрэг нь зөвхөн Монгол Улсын нутгаас төдийгүй эртний Хүннү улсын соёл өргөн тархсан Евроазийн тал хээрийн бүс нутгаас анх удаа олдсон хосгүй үнэт археологийн дурсгал гэгддэг. Манай эриний 40-80 оны үед холбогдох энэхүү дурсгалт газарт археологичид сүүлийн…
Монгол ардын уламжлалт соёлын нэгэн чухал өв болох бий биелгээг залуу хойч үед өвлүүлэн таниулах зорилго бүхий “Монгол бий биелгээ” наадмыг энэ сарын 16-17-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом суманд зохион байгуулахаар болжээ. Уг наадам нь Соёлын биет бус өвийн жагсаалтад 2009 онд бүртгэгдсэн “Монгол ардын бүжиг, бий биелгээ”-ний оршин тогтнох чадварыг бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой. Наадмыг ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн сан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёл, урлагийн их сургуулийн Соёлын сургууль хамтран зохион байгуулж байна. Наадмын хүрээнд бий биелгээ, ихэл, товшуур, шанз зэрэг уламжлалт урлагийн төрлүүдээр өвлөн уламжлагчид болон залуу авьяастнуудын дунд уралдаан зохиогдож, шилдгүүдийг шалгаруулах юм.…