Зохиогч: Урлаг

“Inspiring Asia 2025” бичил кино наадам нь кино уран бүтээлээр дамжуулан эерэг өөрчлөлт бий болгохыг зорьж буй Ази тивийн орон орны түүх өгүүлэгчид, нийгмийн өртөөлөгчдийг нэгтгэсэн платформ юм. Дөрөв дэх жилдээ хэрэгжиж буй уг наадамд энэ жил Монгол улсаас оролцох эрх анх удаагаа нээгдэж “Залуусын сэтгэлзүйн эрүүл мэнд” сэдвийн дор бүтээл хүлээн авч эхэллээ. Хэн оролцож болох вэ? Нийгэмд эерэг өөрчлөлт бий болгохыг зорьж буй уран бүтээлчид, их дээд сургуулиуд, оюутан залуус, төрийн бус байгууллагууд гээд хэн бүхэнд наадмын үүд хаалга нээлттэй. Ямар бүтээлээр оролцох вэ? Уралдаанд оролцогчид өгөгдсөн сэдвийн хүрээнд 2-7 минутын бичил кино бүтээлээр оролцоно. Бүтээл хүлээн авах…

Read More

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар, “Жинст Мөрөн” ХХК хамтран 2014 оноос санаачлан зохион байгуулж ирсэн “Сарлаг наадам” хүрээгээ тэлсээр холын гийчдийн хоймор нутгийг зорин ирж үздэг Хөвсгөл аймгийн томоохон баяр наадмын нэг болоод байгаа юм. Сарлагийн үнэ цэнийг таниулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй уламжлалт мал ахуй, нүүдэлчин өв соёлоо хадгалан хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмрээ оруулахыг уриалах, зочид, жуулчдад орон нутгийн бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах зорилгоор тус аймаг “Сарлаг наадам”-ыг зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байна. “Хоймор нутаг-Сарлаг наадам 2025” долдугаар сарын 20-ны өдөр эрдэм шинжилгээний хурлаар эхэлж, 21-ний өдөр Алаг-Эрдэнэ сумын Даланбулагт…

Read More

К-попхөгжмийн урсгалд сүүлийн жилүүдэд co-ed буюу эрэгтэй, эмэгтэй гишүүдээс бүрдсэн холимог хамтлаг ховордсон нь зах зээлийн маркетинг, шүтэн бишрэгчдийн сегменттэй холбоотой байв. Тэгвэл “YG entertainment”-ийн продюсер байсан Тэдди Пак өөрийн үүсгэн байгуулсан “The black label” агентлагийнхаа хүрээнд “Allday project” нэртэй co-ed хамтлагаа зургаадугаар сарын 16-нд албан ёсоор танилцуулсан юм. Тэдний анхны дэбют дуу болох “Famous” цацагдсан даруйдаа Өмнөд Солонгосын хөгжмийн чартуудыг тэргүүлж, YouTube дээрх видео клип нь одоогоор 16 сая гаруй хандалт цуглуулсан амжилт үзүүлээд байна. Мөн тус хамтлаг нь Өмнөд Солонгосын хамгийн том корпорацуудын нэг “Shinsegae” группийн үүсгэн байгуулагчийн ач охин Анни, мөн Aespa, Taeyang, Red velvet зэрэг алдартай…

Read More

Монгол Улсын Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, мөн Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей болон Өвөрхангай аймгийн Эрдэнэ зуу музей хамтран “Өндөр гэгээний өв дүрслэх урлагт” тусгай үзэсгэлэнг зохион байгуулж байна. Тус үзэсгэлэн нь Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Өндөр гэгээн Занабазарын үйлс бүтээл, соёлын өвийг олон нийтэд таниулах, түүний дэг сургуулийн уламжлалыг сурталчлах, судалгааны эргэлтэд оруулах зорилготой. Үзэсгэлэнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей болон Эрдэнэ зуу музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 130…

Read More

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин, Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од Т.Ариунаа шинэ уран бүтээлээ сонсогчдодоо хүргэлээ. “Зүрхний буруу” хэмээх энэхүү уран бүтээлийн шүлгийг С.Тодгэрэл, хөгжмийг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав бичжээ. Ташрамд дурдахад, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн турш эрч хүчтэйгээр дүрэлзэн ассан ойгоо “Зүрх асна” супер шоу тоглолтоороо наймдугаар сарын 23-нд улсын Төв цэнгэлдэх хүрээлэнд тэмдэглэх гэж буй. Мөн тэрбээр өнгөрсөн тавдугаар сард есөн уран бүтээлээс бүрдсэн “Анхны хайр”, арван уран бүтээлээ шилж багтаасан “Нандин учрал” пянзыг сонсогчдодоо хүргэсэн юм.

Read More

Стриминг үйлчилгээний “HBO Max” платформоос шидтэн хүү Харри Поттерын тухай цуврал хийхээр болсноо YouTube хуудсаараа дамжуулан албан ёсоор зарласан. Энэхүү цуврал нь нийт долоон бүлэг үргэлжлэх бөгөөд тус бүр Жоан Роулингийн боть номон дээр суурилсан аж. Төслийн гүйцэтгэх продюсерын ажлыг Нил Блэр, Рут Кенли-Леттс, Жоан Роулинг нар хариуцахаар болоод буй. Харри Поттерын тухай цувралд Альбус Дамблдорын дүрд жүжигчин Жон Литгоу, Северус Снейпийн дүрд Паапа Эссиеду, профессор Макгонагалд Жанет Мактир, профессор Квиринус Квирреллд Люк Таллон, Хагридын дүрд Ник Фрост, Аргус Филчид Пол Уайтхаус нарын жүжигчид тоглохоор сонгогдоод буй юм. Харин цувралын гол дүрүүд болох шидтэний сургуулийн шинэхэн элсэгчид болох Харри Поттер,…

Read More

Австрали улсын Күинсланд мужийн Саншайн Көүст хотноо хуралдсан Олон улсын математикийн олимпиадын (IMO) Удирдах зөвлөл, 110 улсын багийн ахлагчдын хамтарсан шийдвэрээр Монгол Улс 2029 оны 70 дахь удаагийн IMO-г эх орондоо зохион байгуулах албан ёсны эрхээ авлаа. Манай улс 1964 оноос хойш IMO-д оролцож буй ууган орнуудын нэг юм. Монголын Математикийн Олимпиадын Хороо (ММОХ)-ны олон жилийн хүчин чармайлтын үр дүн, Монгол Улсын Засгийн газар, МУИС, Монголын Математикийн Нийгэмлэг, Монголын Банкны Холбоо болон хувийн хэвшлийн түншүүдийн дэмжлэгтэйгээр энэхүү нэр хүндтэй эрх манай улсад ирлээ. Математикийн 2025 оны олон улсын 66 дугаар олимпиад Австрали улсын Саншайн хотод болох бөгөөд Монгол Улсын баг…

Read More

“Хөх саран” уран сайхны кино DDish, Looktv, Univision-ээр үзэгчдийн хүртээл болж байна. Драм төрлийн эл киног Ө.Мөнх-Эрдэнэ найруулж, гол дүрүүдэд Б.Ариунцэцэг, Б.Ариунчимэг, Б.Баяржавхлан, Ч.Ганбаатар нар тогложээ. …Нэрээ нууцалсан захидал. Цаг хугацаа чимээгүй урссаар. Хайрын дурсамж харин үгээр дамжин үлддэг. Тэр хэзээ ч ил хэлээгүй. Хэзээ ч өөрийгөө илчлээгүй…

Read More

АНУ-ын алдарт инфлюнсер Эштон Халл Монголд ирэх тухайгаа цахим хуудсандаа нийтэлжээ. Тэрбээр даваа гараг /2025.07.14/-т өөрийн өдөрт хэвшил болгон хийдэг зүйлсээ бичлэгээр нийтлэхдээ тайлбар хэсэгт нь “Монгол 07/16-07/19, удахгүй уулзая” гэж бичсэн байна. Эштон Халл нь энэ оны гуравдугаар сард өглөөний хэвшил болгон хийдэг үйлдлүүдээ бичлэгээр оруулсны дараа энэ нь цахим орчинд мийм болж, хүмүүст танигдсан. Тэрбээр өөрийн цахим хуудсууддаа гүйж, бэлтгэл хийж буй бичлэгүүдээ мөн оруулдаг. Иймд фэнүүд нь түүнийг алдарт стриймэр IShowSpeed-тэй уралдахыг уриалж байсан юм. IShowSpeed зарим стрийм дээрээ хүмүүстэй бооцоотой уралддаг. Тэд сар гаруй хугацааны өмнө уралдаж, Эштон Халл ялагдсан нь олны анхаарлыг ихээхэн татсан юм.…

Read More

Дэлхийн Монголчуудын анхдугаар наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн Хаант Улсын нийслэл Брюссель хотын төвд орших үзэсгэлэнт Бүа Де Ла Камбе цэцэрлэгт хүрээлэнд 2025 оны зургаадугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус наадамд дэлхийн 30 гаруй улс орнуудад оршин суугаа монголчуудын төлөөлөл болсон 5000 орчим хүн, мөн тухайн орон нутгийн болон гадаад улсын төлөөлөл 10000 гаруй хүн ирж оролцжээ. Монгол улсын ГХЯ, Европын улсуудад суугаа ДТГ-ууд, Хилийн чанадад Монгол иргэдийн үүсгэл, санаачилгаар байгуулагдсан ТББ-ууд, Монголын Үндэсний бөхийн холбоо, Монголын үндэсний сурын холбоо, Монгол үндэсний шагайн холбоо, урлаг соёлын төлөөлөл Дэлхийн Монголчуудын анхдугаар наадмаа дэмжин оролцов. Мөн түүнчлэн Брюссельд…

Read More